Пауло Коэльо “ВЕРОНИКА ҮХЭХЭЭР ШИЙДСЭН НЬ” номын тэмдэглэл

Вероника бол 20 гарч яваа 30 хүрээгүй залуу бүсгүй.. Түүнд үзэсгэлэн гоо, залуу нас, ажил хөдөлмөр ер нь л юугаар ч дутагдаж гачигдах юмгүй харагдах сайхан эмэгтэй.. Гэвч түүнд амьдрал гээч нь нэг л утгагүй санагдан үхэхээр шийдэн нэг ёсондоо амьдралаа сонирхолтой болгохын тулд нойрсуулагч эм их тунгаар уун амиа хорлохыг завдана. Вероника яадгаа алдсан их зовлон амссандаа биш ч гэлээ олон бодрол, сэтгэгдэл, айдасууд түүнд байсан юм.

Мэдээж номыг өөрийн биеээр унших нь сонирхолтой ,, Уншаагүй хэн нэгэн нь миний бичсэнийг түрүүлээд унших юм бол ихээхэн сонирхолгүй байх болов уу.. би нээх дэлгэрэнгүй бичихгүй ч ерөнхийдөө ойлгосон философи-оо бичье гэж бодлоо.

Заримдаа би ч гэсэн амьдралаа хаашаа яваад байгааг ер нь нэг л хэвийн зэрэглээ шиг өдрүүд дунд л амьдрасаар үхэх юм болов уу ч гэж боддог. Хүн болгон л тэгж боддог байхад Вероника яагаад заавал үхэж үзэхээр шийдсэн юм бол гэж үү? .. Хамгийн сүүлд номоо хаагаад бодохдоо тэр үед Вероникагийн зүрх нь хөндий, амьдралын үзэх үзэл нь нэг л өнцгөөр бүгдийг хардаг байсан болохоор НЭГ Л БИШ гэж ухааран дэндүү гэмээр уйтгартай амьдралаа эцэслэхээр шийдсэнээр энэ бүх үйл явдал болжээ гэж ойлгосон.

Түүний гол айдас юу байсан бээ? гэж үү. Тэр өөртөө сэтгэл хангалуун байгаа мэт хэрнээ зүрхнийх нь тасалгаанууд хоосон хүйтэн байлаа. Түүнийг бага байхад нь аав нь ээжээс нь салж, нэг ёсондоо удаан үргэлжлэх хайрын бодит жишээг харж өсөөгүй.. Ер нь хүн өөрийгөө хүчтэй л гэж бодовч бүүр бага балчир насны асуудал нь үзэл бодолд нь хүртэл суудаг бололтой… Мэдээж хүнд хайрлаж дурлана,, эхэндээ дурлалцаад л нэг нэгнээ бишрээд л сайхан байна… Яваандаа романтик сайхан үе дуусч нэгэн хэвийн байдаг л зүйл мэт хүлээн авдаг болно. Үр хүүхэд гарна тэгээд л ,, ажил хийнэ,, хүүхэд томроно бла бла… Нэгэн хэвийн ийм амьдрал л үргэлжлээд насыг барах хэрэг үү.. Ийм л зүйлийн төлөө явсаар хөгширч хоцрох уу .. гэсэн хэрэггүй ч гэсэн бодогддог бодол толгойд эргэлдэнэ. Вероникатай би санал нийлж байсаан. Нээрээ ч миний ч амьдрал утгагүй ч юм шиг санагдахаа шахсан..

Гэхдээ Вероника ийм нэгэн байсан дээр нь түүнд мөрөөдөл хүсэл тэмүүлэл байсангүй ээ .. Тэр зүгээр л залхсан, уйдсан, хөсөрдсөн нэгэн байлаа… Нойрны хэдэн багц эмнүүдийг уусан ч амьдралын нэг тохиолоор хэсэг хугацаанд эрсэн учраа өөрөө олог ээ гэсэн шиг түүний амийг аварч чадсан байлаа…Гэхдээ зүрх нь хүчтэй гэмтсэн байв.. Тэрээр өөрийн төрөлх жижигхэн хотдоо байдаг сэтгэц мэдрэлийн өвчнийг анагаах гэх тодотголтой эмнэлэгт сэрнэ… Тэр сэтгэцийн эмнэлэгт янз бүрийн өөрийн гэсэн амьдралтай хүмүүс байх ба зарим нь эрүүл ч гэмээр, зүгээр л тэр сэтгэцийн эмнэлэгтээ амар жимэр л байх сонирхолтой бүлэг хүмүүс байх ажээ.

Зохиол ер нь Вероникагаар дагнагдаж яваад сэтгэцийн эмнэлэг,, хэд хэдэн өвчтөний амьдрал,, Эмчийнх нь ч хүртэл үзлийг харуулах ба бүгд л бидний мэдэх нийгмийн далд илэрхийлэлийг харуулдаг. Хамгийн сонирхолтой, үнэн санагдсан зүйл гэвэл өнөөх сэтгэцийн эмнэлэгийн сайн дурын гишүүд нь нэг л жимээр , нэг л голдирлоор тэндээсээ гарахыг ч хүсэхгүй , тэндээсээ хүмүүсийг гаргахыг ч хүсэхгүй амьдрах нь өнөөгийн бидний бүтээсэн НИЙГЭМ шиг санагдсан. Вероника харин өөрөө хэдий үхлээ хүлээж байгаа хэрнээ тэр ядаж л өөр лүүгээ өнгийж өөрийн хүслээ, зүрхээ чагнаж, энэ эмнэлэгээс гарахыг хүсэж байгаагаа , гардагтаа л гол учир байгаа юм даа.. Харин үлдсэн заримууд нь өнөөх л өөрсдийнхөө нийтээрээ бүтээсэн ЭМНЭЛЭГ-тээ амьдрах тэдгээр хүмүүс Вероникаг ойлгох ч гүй байгаа юм.. Үхэл хэдийн ойртсоор байгаа ч Вероника амьдрах хүслээ аажим аажмаар ойлгож, ертөнцийг үзэх үзэл нь ч тэлэгдэж , хамгийн гол нь хайр гээч нэг зүйлтэй учирч байгаа юм даа ..

Тэдний хэн нь зөв хариулсан нь чухал биш. Харин тэдний хэн нь зөв гэдэг нь чухал
Бас тэр амьдралдаа , хайр , энхрийлэл, халамж, анхаарлын үр шимийг үзэхээрээ нэг үзсэн, энэ бүхнийг аз жаргал гэж үзэх юм бол нэг л зүйл өөрт нь дутагдаж байлаа. Энэ бол бага зэргийн галзуурал.
Бүхэнд саад болоод байгаа мэтээр үргэлж бодож явдагаа боль. Хэн нэгэнд таалагдахгүй бол тэр өөрөө л гомдол мэдүүлнэ биз. Хэрэв тэр гомдол гаргах зориг хүрэхгүй бол энэ нь түүний л асуудал.
Амьдрал гэдэг алс ирээдүй нь түүний шийдмэг үйлдлээс ямагт шалтгаалдаг тэр мөчийн хүлээлт.
Мөн чанартаа бидний эдэлж буй зовлонд бид өөрсдөө л буруутай. Олон ч хүн тийм бэрхшээлтэй тулгарсан боловч тэд асуудалд өөрөөр хандсан. Харин бид хамгийн энгийн юмны эрэлд гарсан, тэр бол бодит байдал.
Хэрэв чи амьдарч байгаа бол Бурхан ч чамтай амьдарч л байна. Хэрэв чи эрсдэл хийхээс татгалзвал тэр Алсын тэнгэр лүүгээ залран одож, гүн ухааны сэдэв төдийхөн л болно. Орчлонд энэ тухай бүгд мэднэ. Гэхдээ хэн нь ч эхний алхамыг хийхгүй байна. Магадгүй тийм хүнийг солиотой гэж хэлэхэээс айх биз.
Нэг үйл явдлын эрсдэл элбэг дэлбэг, тансаг амьдрал бялхсан 1000н өдрөөс илүү үнэтэй учраас би хүмүүст хэрэгтэй гэдгийг мэдэж байна.
Үхэлийг ухаарах нь цаашид амьдрах эрч хүчийг өгдөг.

Нэмээд жоохон ам алдахад би энэ номыг нэгэн үйл явдлын дараахан уншсан л даа. Сэтгэл санаа ч хүндэвтэр, асуудлыг бусдад тохоостой , түүнээсээ болоод зовоостой байтал энэ ном болон зарим нэг цөөн үйл явдалууд надад нилээдгүй зүйлийг ойлгуулав. Би өөрийнхөө жижигхээн сэтгэлгээнээс болж бусдыг хардаж, бусдад дургүйлхэж, бусдад гомдож байснаа ойлгосон л доо. Ер нь аливаа үйл явдалд хаа хүрэхээ тодорхойлсон л бол хэт их зүйлийг очиж наалдуулж, хүндрүүлж, хэт их айдастай байх хэрэггүй байдаг гэдгийг л яс махандаа шингэж ойлгосон гэхүүдээ.. Шаналахаас айх нь шаналахаасаа найм дороо гэж. .. Нэгэнт үйлдэгдсэн үйлдэлийг яалтай билээ харин үүнээсээ ойлгож, өөрийнхөө доторлуу үнэнээр өнгийж, сэтгэлгээнийхээ хайрцагнаас цухалзаж жоохон ч болов чадсандаа л баярладаг даа. Тэгэхээр номыг сайн унш,, Номыг сайн ойлгох нь хийх алдааг чинь цөөлдөг байх нь ээ.

Like what you read? Give Ариун Санаа. Ц a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.