Зовлон

Ariun Sanaa
Nov 3 · 1 min read

Бусдад байхад надад байхгүйн зовлон бус,

Сэтгэлийн ёроол руу олдсон бүхэн гээгдэж ойчих,

Тийм зовлон,

Тийм өлсгөлөн,

Тийм ганцаардал,

Тийм гутрал,

Тийм шаналал.

Магад…

Хүчин мөхөсдөж, айдастаа хучигдах,

Амьдралын хурдыг гүйцэхгүй, ганцаар хоцрох,

Таг харанхуйн дунд гэж санатал өөрөө сохор байснаа мэдэх,

Түүндээ харамсах.

Хий хоосон зүйлст ээрэгдэн, хөдлөж үл чадах.

Ирэхгүй хүнийг хүлээх,

Ирээгүй хүнийг буруутгах,

Өөрийгөө бусадтай эгнэгт хүлчихээд

Тасдаж чадахгүй, хэтдээ дасах.

Зовлон.

Өөрийн зовлон ..

Хаашаа явах, хаа хүрэх

Нэг цэгтээ хөдлөж чадахгүй хөших.

Зоригоо мохоож, бусдаар удирдуулж,

Амьдралаа таашагдахын төлөөх таашаалд живүүлэх.

Буруутнууд буруугүй болох,

Өөрөө өөрийгөө бууруулан, дэвсэх

Өөрийн зовлон …

Өөрийн өлсгөлөн,

Өөрийн ганцаардал,

Өөрийн гутрал,

Өөрийн шаналан..

2019.11.04


Darkness Shining, Series 1–5 James Lipnickas

Монтений сормуус

Эссе бичлэгээрээ түмэнд түгсэн Мишэль Монтень бол хамгийн анхны дийп, блоггер нөхөр байжээ гэсэн хөгжилтэй тодорхойлолыг иш татан, хуудасныхаа нэрийг Аниргүй үүлсээс- "МОНТЕНИЙ СОРМУУС" болгон өөрчиллөө.

Ariun Sanaa

Written by

Эмзэг мэдрэмтгий байдлаа уудлан, шөнө дунд кэйбоард товшиж суунаа.

Монтений сормуус

Эссе бичлэгээрээ түмэнд түгсэн Мишэль Монтень бол хамгийн анхны дийп, блоггер нөхөр байжээ гэсэн хөгжилтэй тодорхойлолыг иш татан, хуудасныхаа нэрийг Аниргүй үүлсээс- "МОНТЕНИЙ СОРМУУС" болгон өөрчиллөө.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade