Stranger’s letter /38/: Чиний үнсэлт миний уруул дээр тогтсон уу?

Ariun Sanna
Монтений сормуус
2 min readJul 22, 2024

--

Бороотой өдрийн мэнд.

Энд өдөржин бороо орж намайг үүнийг бичихэд хүргэв. Надаас гарсан түүхийгээрээ байгаа бичвэр юм шүү. Нийтлэгдэхгүй байж магадгүй ч илгээгээд үзэхээр шийдлээ.

Миний мэдрэмж чамд хорогдоод байх шиг байна.

Би чиний хажууд жаахан охин болчих юм. Очих кофе шопын хаяг, зүг чигээ хүртэл мартаад чамайг дагаад явмаар байх юм. Гарцаар гарахдаа биед нь наалдаад л, галт тэрэг хөдлөх үед чамайг түшмээр санагдах охин. Чиний хажууд байх тэр охины мэдрэмжид шунамаар, уусмаар, хулгайлаад зугтчихмаар …

Өмнөх харилцаагаа дуусгаад хүрээд ирэх чамайг хүлээж байна уу?
Мэдрэмжийн минь эзэн мөн эсэхэд, чадах эсэхэд эргэлзэх өөрийгөө хүлээж байна уу?

Уулзах бүртээ догдлуулдаг чамайг тэр жилийн тоглоомын талбайд хэлж байсан үг чинь өнгөрсөн рүү аваад явчихдаг юм шиг.
Тэр оройн үнсэлт юу байсан бэ гэж үү ?
Тэр жижигхэн уушны газрын арын суудал дээрх хоёр хүн хэн бэ гэж үү ?
Тэр романтик киноны мэдрэмжийн эзэд хэн бэ гэж үү ?
Би мэдэхгүй ээ. Чамаас л асуумаар байна.
Тэр залуу чи мөн үү?
Нэг л өдрийн кофены эзэн чи мөн үү?
Нэг л өдрийн үнсэлтийн эзэн чи мөн үү?
Нэг л өдрийн гэр хүртэл хүргэж өгөх залуу мөн үү?
Нэг л өдрийн билиярдны багш мөн үү?
Нэг л өдрийн найзаас давах хүсэлтэй залуу мөн үү?

Чи зүгээр л нэг л өдрийн ханхүү юм байна. Өгөх мэдрэмж,үйлдэл,үг бүр нь нэг өдрийн хугацаатай 2020 оны ханхүү. Савлуурын хажууд зогсоод найзууд гэж титмийг гардуулсан хүн бол чи шүү дээ. Харин би нэг өдрийн гүнж баймааргүй байна. Өө биш, гүнж найз юм байна. Өглөө бүр хамт кофе уух хүн. Өдөр бүрийн үнсэлт. Орой бүр хүргэж өгөх залуу. Тэр залуугийн хажууд зогсох бүсгүй баймаар байна.

Би чамд биш нэг өдрийн хугацаатай үүрдийн мэдрэмжид хорогдоод байгаа бололтой…

Date: Tue, May 28, 2024, 18:41

--

--

Ariun Sanna
Монтений сормуус

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.