Интоорын цэцэг

Г.Насун
Арван Нэг
Published in
1 min readApr 21, 2020

Когда ты любишь, ты перестаешь быть человеком, а становишься ароматом…

“Хэрвээ чи хэн нэгнийг хайрлах юм бол хүн байхаа больж, анхилуун үнэр болон хувирна” гэж хэлсэн италийн нэгэн зохиолч Тонино Гуэррагийн 1978 онд хэвлэгдсэн “Шороон шуурга” буюу “Polverone” гэх зохиолд багтсан бяцхан өгүүллэгийг орчууллаа.

Интоорын цэцэг

Үнэхээр л хүн хүнээ хайрлаж, хүн хүндээ хайрлуулах үед хэн хэндээ тансаг үнэр болдог биз. Сайхан үгс уншсандаа талархаж байна…

Тариачин эр эхнэр нь нас барсны хойно интоорын модонд сэтгэл зүрхнийхээ гүнээс уяатай болжээ. Өглөө бүр тэр интоорын модонд очиж, мөчрийг нь илэн сууна. Нэгэн удаа тариачин эр ханиад хүрч хэвтэхэд интоорын мод ч мөн адил гундаж гэнэ. Удалгүй тариачин эдгэрч, урдын адил интоорын модоо эргэж тойрч, усалж арчлан, модтойгоо ярилцах болсноор мод төдөлгүй ногоорчээ.

Нэгэн өдөр тариачин хадуур худалдаж авахаар зах дээр явж байтал гэнэтхэн гэр рүүгээ гүймээр санагдаж. Интоорын мод түүнийг дуудсан байх…

Буцах замдаа интоорын мод нь цэцэглэчихсэн, яг л түүн рүү дулаахнаар инээмсэглэж байгаа мэт яагааран байхыг харжээ. Тариачин эр интоорын модоо налан суутал гэнэт интоорын цэцэгсийн дэлбээ түүн дээр бороо мэт зөөлөн буух нь тэр…

Тонино Гуэрра, 1978 он

Орос хэлээс орчуулсан Г.Цэнд-Аюуш

Монгол Улс, Улаанбаатар хот

2020/04/21, 05:33pm

--

--