Ширээний чийдэн эвдэрчихсэн

Г.Насун
Арван Нэг
Published in
1 min readOct 14, 2020
https://pro2-bar-s3-cdn-cf6.myportfolio.com/9a7a2f19a4f527e48d71e351399cc411/a19ff66e-2be5-483d-8ae1-21fae8bfe1fc_rw_1200.jpg
https://pro2-bar-s3-cdn-cf6.myportfolio.com/9a7a2f19a4f527e48d71e351399cc411/a19ff66e-2be5-483d-8ae1-21fae8bfe1fc_rw_1200.jpg?h=77f62edb035c8ec1c21b115dda00fb21

Ширээний чийдэн эвдэрчихсэн

Масслаад байхаар нь өөрөө засах гэж задалж байгаад эвдэлчихсэн юм. Эргүүлээд бүгдийг нь угсраад асаасан чинь гэрэл нь шатчихсан.

***
Ширээний чийдэн эвдэрчихсэн

Уг нь бичгийн ширээний минь хажууд байдаг цонхны хөшиг үргэлж хаалттай, харин ширээний чийдэн минь үргэлж асаалттай байдаг байсан юм. Бүх зүйл харанхуй, юу ч харагдахгүй байгаа ч юм шиг, хараа минь улам муудсан ч юм шиг.

***
Ширээний чийдэн эвдэрчихсэн

Шинийг авч чадахгүй, хуучнаа засаж чадахгүй гацаж гацсаар өнөөдөр бичгийн ширээний хажууд байдаг цонхны хөшгийг нээв. Шөнө л хэцүүдэх нь…

2020/10/14 08:09pм

Монгол Улс, Улаанбаатар хот

--

--