“Bohemian Rhapsody”-г үзэх бэлтгэл ба Фрэдди Мэркүри ямар шидтэй хүн байсан юм бэ!!!

Г.Насун
Арван Нэг
Published in
5 min readDec 3, 2018

Хууртсан гэх нь арай зохимжгүй юм байна. Зүгээр мэдээжийн зүйл дээр гэнэдэж очоод харин ч сайхан урлагийн бүтээл үзчихлээ. Яаж бодохоороо одоо кинотеатруудын дэлгэцээр үзүүлж байгаа дэлхийн хэмжээний киног энгийн нэг “lounge”-ийн(энэ үгийг монголоор орчуулж чадсангүй, юу гэвэл дээр юм бэ?) зассан дэлгэц дээр үнэгүй үзүүлнэ гэж итгэсэн юм бол мэдэхгүй ээ. Зүгээр л монгол хүн “үнэгүй юманд нугасгүй” гээд л очоод суучихсан юм никакак.

Ойрд өмсөж зүүгээгүйгээрээ л хичээн байж “TheQueen” хамтлагт зориулж гоёод дотуур байрнаасаа гараад л ямаршуу кино байх бол гэсэн бодол тээн “Китай Город” нэртэй метро станцид байрлах “lounge”-ийг зорилоо. Метроноос буугаад навигатороо дагаад тав алхаад л нөгөө “lounge”-оо олоод ортол дулаахан уур амьсгалтай амьд байгалийг санагдуулам дотоод засал чимэглэлтэй тухтай газар угтаж байна. Хар футболкон дотуур цагаан цамц, хар өмд, хар доктор мартенс өмссөн харваас амьд хөгжим сонсдог байрын урт үстэй залуу, маш энгийн хүзүүтэй саарал цамцны гадуур цагаан сорочкин цамцны энгэрийг задгайлан өмссөн шаргал үстэй охин гээд л энгийн бас этгээд бүхэн уур амьсгалыг улам тухтай болгож байх шиг санагдаж байлаа. Мэдээж үдшийн гол баатруудын дууг тэд яаж мартах билээ.

Гол яриандаа шилжье, ингээд энэ тохилог газар өндөр сандал дээр сайхан тухалж аваад амьд хөгжмийн тоглолт явагддаг тайзан дээр цэвэрхэн зассан цагаан дэлгэцээр “The Story of Bohemian Rhapsody” гэх “BBC Three” телевизийн найруулсан энэ дууны талаарх баримтат киног үзлээ. Үнэнээ л хэлье, би үнэхээр яагаад ч юм зарыг нь хараад шууд л одоо гарч байгаа “Bohemian Rhapsody” киног үзүүлэх гэж байна л гэж бодсон юм. Энэ баримтат кинонд энэхүү гайхалтай дуу хэрхэн бүтсэн тухай маш дэлгэрэнгүй, шүлэг нь хэрхэн бичигдсэн, клипийг нь хэрхэн хийсэн, дуу бичлэгийг нь студид яаж хийсэн талаар бүх нууцыг харуулсан байлаа. 1975 онд энэ дууг хийж байгаа үйл явцыг 2018 оны нүдээр харахад нэг бодлын болхи мэт боловч нэг бодлын үнэхээр агуу их хөдөлмөр байсан юм шиг.

Жаахан далийчихъя. Хөгжилтэй ч гэмээр юм уу, этгээд сонин ч гэмээр юм уу, тус дууны постер зураг дахь Фрэдди Мэркүригийн байдал нь Мэрилин Монрогийн доорх зурагтай холбоотой. Тэр энэ зургийг хараад л “Мэрилиний пооз таалагдаж байна. Ингэж авхуулъя” гэж хэлээд л авхуулсан гэнэ.

~Ид Шид

Гэхдээ өнөөдөр л анзаарлаа. Дууны утга их хачирхалтай юм. Түүний зохиосон энэхүү хамгийн алдартай дуу амьдралыг нь тэр чигээр нь өгүүлсэн юм шиг. Цэл залуу насандаа, дөнгөж мандаж, дэлхийг тэр аяар нь шуугиулж байхдаа тэр 20 жилийн дараах өөрийн төгсгөлөө бичиж, ертөнцөд зарлан тунхагласан юм шиг. Үнэхээр хачирхалтай. Түүний ээж тус баримтат кинонд өгсөн ярилцлагадаа “Энэ дуу үргэлж намайг шархлуулж байдаг” гэж хэлсэн нь хөндлөнгийн бас аль 2018 оны намайг ч давхар шархлуулсан. Дууг нь сонсоод, шүлгийг нь анхааралтай уншаад үзээрэй. Нэг тийм ид шидийн гэмээр…

“Bohemian Rhapsody”

Is this the real life? Is this just fantasy?
Caught in a landslide, no escape from reality
Open your eyes, look up to the skies and see
I’m just a poor boy, I need no sympathy
Because I’m easy come, easy go, little high, little low
Any way the wind blows doesn’t really matter to me, to me

Mama, just killed a man
Put a gun against his head
Pulled my trigger, now he’s dead
Mama, life had just begun
But now I’ve gone and thrown it all away
Mama, ooh, didn’t mean to make you cry
If I’m not back again this time tomorrow
Carry on, carry on as if nothing really matters
Too late, my time has come
Sends shivers down my spine, body’s aching all the time
Goodbye, everybody, I’ve got to go
Gotta leave you all behind and face the truth
Mama, ooh, I don’t want to die
I sometimes wish I’d never been born at all

I see a little silhouetto of a man
Scaramouche, Scaramouche, will you do the Fandango
Thunderbolt and lightning, very, very fright’ning me
(Galileo) Galileo, (Galileo) Galileo, Galileo figaro magnifico
(I’m just a poor boy, nobody loves me)
He’s just a poor boy from a poor family
Spare him his life from this monstrosity
Easy come, easy go, will you let me go?
Bismillah! No, we will not let you go
(Let him go) Bismillah! We will not let you go
(Let him go) Bismillah! We will not let you go
(Let me go) Will not let you go
(Let me go) Will not let you go
(Let me go) Ah, no, no, no, no, no, no, no
(Oh mamma mia, mamma mia) Mama mia, let me go
Beelzebub has a devil put aside for me, for me, for me

So you think you can stone me and spit in my eye?
So you think you can love me and leave me to die?
Oh, baby, can’t do this to me, baby!
Just gotta get out, just gotta get right outta here!

Nothing really matters, anyone can see
Nothing really matters
Nothing really matters to me
Any way the wind blows

~Ид Шид

Нөгөө талаас эндээс би Фрэдди Мэркүри гэж хүн үнэхээр идтэй элдэвтэй хүн байжээ гэдгийг олж харсан юм. Тэр хүссэн бүхнээ хийдэг, тайзан дээр хүссэнээрээ байдаг, түүнд ямар их хязгааргүй, шавхагдашгүй энерги, эрч хүч байсан юм бэ гэдгийг олж харсан. Тэр айхтар өвчнийг тусчихаад олны шүүмжлэлийн бай, хатуу бүхний гол цэг болж байхдаа хүртэл тэр дуртай зүйлээ хийгээд л явж байж. Энэ нь эгэл жирийн нэгэн миний урд асаж, замыг минь гэрэлтүүлж байгаа гэрлийг улам тодруулж өгсөн мэт…

Ер нь та ч бас тунгаан бодоод үзээрэй. Өөрийнхөө амьдралд гол дүр нь байж, өөрийн өнгөө олж нээгээд, дурлаж хийх зүйлээ олсон бол түүнийгээ заавал хийгээрэй, түүндээ уусаарай. Ид шидийг бүтээгээрэй.

Ямартай ч энэ үдэш маш сайхан үдэш байж чадлаа. 100%. Жинхэнэ гарч байгаа киног нь үзэхэд бэлнээр барахгүй тэсэн ядан хүлээж байна. Ойрд ер нь амьд хөгжимд эргэн дурлуулах, дурлуулах дурлуулахдаа гүнзгий оруулах үйл явдлууд олон тохиолдож байна шүү. Гитараа бариад суумаар санагдах үе ямар их байна аа…

2018/12/04 01:09ам

ОХУ, Москва хот

--

--