Подкаст гэж юу вэ? Подкастын шинэ үе Монголд

Tushigt-Erdene
Aug 22 · 2 min read

Интернет хөгжихөөс өмнө хүмүүсийн дуртай мэдээлэл, энтертайнмэнтийн суваг нь радио байсан гэж хэлж болно. Харин бидний амьдарч буй цаг үед технологийн дэвшлээс шалтгаалан радио сонсогчийн тоогоо алдаж үүний оронд подкаст гэх зүйл залуусын дунд дэлгэрэх боллоо. Подкаст гэдэг нэр томьёо нь iPod + broadcast гэсэн хоёр үгний нийлмэл бөгөөд 2005 оноос хойш өргөн дэлгэр ашиглагдаж эхэлсэн байдаг.

Өдгөө дэлхий даяар нийт 700 мянга гаруй подкастын суваг, 29 сая гаруй подкастын дугаар бий гэсэн судалгаа байна. Сонирхуулахад подкаст сонсогчдын 49 хувь нь гэртээ, 22 хувь нь машиндаа, үлдэн хувь нь ажил дээрээ, нийтийн тээвэрт гэх зэрэг нөхцөлд сонсдог аж.

Энгийнээр подкаст гэдэг нь яг л радиогийн нэвтрүүлэг шиг өөрийн гэсэн хөтлөгч, сэдэвтэй бөгөөд аудио хэлбэрээр мэдээлэл хүргэж буй байдал юм. Сонсогчид замын түгжрэл түгжирч байхдаа, хоолоо хийж байхдаа, гэрээ цэвэрлэж байхдаа гээд хүссэн үедээ подкастыг сонсож болдогт үүний хамгийн том давуу тал оршино.

Дэлхий даяар подкаст сонсогчдын тоо эрчимтэй нэмэгдэж буй маш олон судалгаа, тоо баримт харуулж байдаг. Энэхүү давалгаа ч мөн Монголд анзаарагдана. Сүүлийн үед салбар бүрийн подкастууд мэндэлж байгаа юм. Байгаль орчин, технологи, эрүүл мэнд, боловсрол, бизнес хувь хүний хөгжил гээд сэдэв бүрийн подкастууд байдгаас 7 өөр подкаст бүтээгчдээс бүрдэх BOO буюу Балиар Өөдрөг подкастын сувгийг онцлууштай.

Тус сувагт орж буй подкастуудыг сар бүр тогтмол 200 мянган хүн сонсдог байна. Ингэж өөр, өөр подкаст бүтээгчид нэгдсэнээр хамтдаа хөгжих, сонсогчдодоо чанартай мэдээллийг хүргэхээс гадна подкаст гэх зүйлд тодорхой стандарт тогтоож өгч буй хэрэг билээ.

BOO-ын уран бүтээлчид болон тэдний подкастын сэдвүүд

  • Бат-Октябрь (OkoD Audio Experience) — Хувь хүний хөгжил
  • Пүрэвсүрэн (PU Podcast) — Хувь хүний хөгжил
  • Золбоо (Captain Zolboo) — Бизнес
  • Батбаатар, Учрал (Ажлын төв) — Ажиллах арга барил
  • Мөнхжин (Munkhjin Podcast) — Чөлөөт
  • TechNomad (Робот ба Сүүтэй цай) — Технологи, энтертайнмэнт
  • Нинжин, Заяа (Sunrise Podcast) — Амьдралын хэв маяг
  • Ариунсанаа (Санаагийн подкаст) — Утга, уран зохиол, Сэтгэл судлал
  • Сэргэлэн (#AskSeegii) — Менторинг, зөвлөгөө

BOO подкастыг Soundcloud, Apple Podcast, Google Podcast, Castbox, M+ зэрэг платформууд дээрээс сонсоорой.

Хүн хэдий чинээ өөдрөг байна төдий чинээ сайн сайхан зүйлсийг бүтээж бас түгээж байдаг. Балиар өөдрөг буюу Boo брэндийн гол зорилго нь өөдрөг хандлагыг түгээхэд оршино. Биднийг 50 clap дарж дэмжээрэй.

Балиар өөдрөг

Балиар өөдрөг хүмүүст зориулав!

    Tushigt-Erdene

    Written by

    "Life is not always beautiful, but it's a beautiful ride."

    Балиар өөдрөг

    Балиар өөдрөг хүмүүст зориулав!

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade