“Animal Farm” номын сэтгэгдэл

Батцэнгэл
Цэнгэлийн блог
1 min readAug 1, 2021

Жорж Оруэллийн “Амьтны ферм” хэмээх алдартай номыг сая нэг уншив. Улстөрийн системийн талаар бичсэн энэ ёж бүтээл 1954 онд бичигдсэн ч гэлээ өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна. Нийгмийн , тэр дундаа тэгш эрхийн талаарх хэлэлцүүлэгт сонгодог эшлэл болдог нь аргагүй юм байна гэж бодсоон. Үнэхээр зэвүүн бичжээ. Манайд өрнөдөг үзэгдлүүд-улстөрчдийн арга мэх, олон нийтийн хүлцэнгүй байдал гээд нүднээ харагдаж байв. Уншаагүй бол заавал уншаарай гэж санал болгох байна.

Амьтны фермийн амьтад эзнийхээ (хүний) дарангуйллаас гарчихвал өөрсдөө бүхнийг удирдаж бүх амьтад тэгш эрхтэйгээр сайхан амьдарна гэх гахайн ятгалганд итгэнэ. Харин дараа нь тэр фермд юу өрнөж буйгаар дамжуулж улс төрийн тогтолцооны гажуудлыг чадмаг элэглэжээ.

Миний хувьд манайд хамгийн анх 1992 онд орчуулагдан хувилбарыг нь авч уншсан юм.

Энэ алдарт ном хамгийн анх манай улсад 1992 онд буюу дөнгөж ардчилалд шилжиж буй тэр он жилүүдэд “Эзнээ сольсон нь” нэрээр орчуулагдан, 15 мянган хувь хэвлэгдэж байжээ. Би өнгөрсөн хавар УИД-ын ойролцоо гудамжин дахь номын худалдаанаас авсан юм. Өөрчлөлтийн тэртээх жилүүдэд энэ ном хүмүүст ямар дохио өгч байсан бол гэж төсөөлөнгөө унших нь номын агуулгыг бүр ч гүн болгож байлаа. Бас энэ номыг нийгэм, улс төрийн салбарт ажиллах оюутнууд олноороо уншиж хэлэлцүүлэг өрнүүлдэг байгаасай гэж бодсон шүү.

Хэрвээ та бүхэн энэ номыг уншихыг хүсвэл номын дэргүүрүүдэд “Амьтны ферм” нэрээр худалдаалагдаж харагдсан.

--

--

Батцэнгэл
Цэнгэлийн блог

Хүмүүс, хайр, ном, амьдралын тухай. Бас феминизм.