Social дэглэм барьж эхлэв

Батцэнгэл
Цэнгэлийн блог
1 min readAug 14, 2019

Өчигдрөөс сошл дэглэм барьж эхэлсээн. Хувийн сахилга бат муутайгаас болж хэрэгтэй зүйлдээ төвлөрч, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж чадахгүй байгаа учраас ийнхүү механик арга хэмжээ өөртөө авч эхлэж байна. Надтай нэгдэж хорт зуршлынхаа эсрэг үзэж тарах хүн байж магад гэж бодоод ямар арга хэмжээ авч буйгаа хуваалцъя.

  1. Зарлал. Сошл дэглэм барьж буйгаа хүмүүст зарлаж жиргэсэн. Бас энд бичиж байна. Өөртөө амлахаас гадна хүмүүст зарлах нь амлалтандаа хүрэхэд түлхэц болох болов уу гээд.
  2. Тохиргоо. Утсандаа сошл аппликейшнүүд ашиглах цагийн хязгаараа тогтоосон. Ухаалаг утасны Settings- Screen time- App limits гэж ороод сошл сүлжээнд өдөрт хэр хугацаа зарцуулахаа тохирууллаа. Бас гаригууд дээр ялгамжтай тохируулж болох юм билээ шүү. Тэр лимит дуусангуут дахиж сошл сүлжээрүү орж болохгүй хаагдчихаж байна лээ. Тэгээд маргашийг хүлээнэ дээ хо хо.
  3. Төлөвлөгөө. Сошл сүлжээнээс хожсон цагаа юунд зарцуулахаа төлөвлөх. Мэдээж энэ л дэглэм барьж эхлэсний гол шалтгаан шүү дээ.
  4. Сахилга бат. Өөрийнхөө гаргасан дүрмээ өөрөө дагахыг хичээж байна. Тэгээд утсаа утга учиргүй мааждаг биш, сошлруу зорилготой ороод,гарах цагтаа гарч чаддаг зуршилтай болчихмоор байна. Тэгээд энэ хэв маягаа хадгалаад зөв дадалтай болчихвол өөрийгөө аврах гээд байна. Амьдрал бол өдөр тутмын дадлуудын үр дүн гэж боддог доо.

--

--

Батцэнгэл
Цэнгэлийн блог

Хүмүүс, хайр, ном, амьдралын тухай. Бас феминизм.