Дэлхийн компаниуд №1 Ericsson company

Moltokcin
Дэлхийн компаниуд
2 min readAug 9, 2019

Бид үндэстэн дамнасан томоохон корпораци, компаниуд (Apple, Samsung, KFC, Amazon гэх мэт )-ыг нэрлэж чадах ч үйл ажиллагаа, түүх, өнөөгийн байдал зэрэг хангалттай мэдээллгүй байдаг. Яг л өндөр орд харшийг гаднаас нь хараад зогсохтой адил. Тиймээс ч миний бие дэлхийд аль хэдийнээ байр сууриа эзэлсэн томоохон ертөнцүүдийн дотор нь орохоор шийдэн энэхүү цахим орон зайд дэлхийн томоохон компаниудын түүх болон үйл ажиллагаа, онцлог шинжийн талаар товч бөгөөд тодорхой, хэрэгтэй мэдээллийг бичихээр шийдлээ. Хамгийн эхний судалсан компани бол 140 жилийн түүхтэй Ericsson компани юм. Ойлгомжтой байлгах үүднээс хэд хэдэн хэсэгт ангилан бичлээ. :))

Барилгачны амьдрал:
Lars Magnus Ericsson нь 1846 оны 5-р сарын 5-ны нартай өдөр Шведийн Вармланд гэх жижигхэн тосгонд жирийн нэгэн айлд төржээ. 12 настайдаа аавыгаа алдсан тэр гэр бүлээ тэжээх мөнгө олохын тулд Стокхолмруу нүүсэн гэдэг. 6 жил хөгжмийн зэмсэг үйлдвэрлэдэг газар ажилсны эцэст тэрхүү мэргэжлээрээ дахин 3 жил суралцан Шведэд эргэн ирж 13м2 жижигхээн гал тогоонд өөрийн бизнесээ эхлүүлсэн нь 140 жилийн түүхтэй Ericsson хэмээх харилцаа холбоо, технологийн компанийн эхлэл байв.

Эрт дээр үед:
Анх Ericsson компани утасны жижиг хэрэгсэл болон зарим механик ажлуудыг хийдэг байж. Энэ нь их даруухан эхлэл байсан бөгөөд байгуулагдаад 2 жилийн дараа буюу 1878 онд анхны утсаа үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлж патентын эрхээ авсан байна. Улмаар 1896 он гэхэд компани 500 гаруй ажилчдаар бүл нэмж 100,000 гаруй утас үйлдвэрлэсэн нь дэлхийн харилцаа холбооны 40 гаруй хувийг эзэлжээ.

Өнөөдөр тэр хэн бэ?
Харин одоо Ericsson дэлхийд нийт 180 улсад 94,000 гаруй ажилчидтай 14000 гаруй патентыг өөрийн болгоод байгаа юм. Компанийн хувьцааны ханш 2019 оны 8-р сарын 9-ны байдлаар 83.80 SEK буюу 8.7$ бөгөөд жил ирэх тусам хувьцааны үнэ өсөж байгаа бөгөөд өсөлтийн хувь 2.5%. Орлогын хувьд улирлаар авч үзэхэд 0.99%, жилээр авч үзвэл ойролцоогоор 1.89%-ийн өсөлттэй бөгөөд оргил жил 2013 он байлаа. Total revenue 35 Billion.

Эх сурвалж: www.Macrotrends.net , www.Forbes.com , www.wikipedia.com https://www.macrotrends.net/stocks/charts/ERIC/ericsson/revenue

--

--