Ariun Sanna
Кино Клуб
Published in
3 min readJul 22, 2018

--

СҮРЧИГ: АЛУУРЧИНЫ ТҮҮХ кино сэтгэгдэл /updated/

Энэ киноны хамгийн гоц үзэгдэл бол том талбай дээр олон мянган хүмүүс нэгэн зэрэг сүрчигний үнэрт автан хурьцацгаадаг хэсэг. Дээрээс нь нэг залуу, гоо бүсгүйчүүдийг алаад л нүцгэлснээ үнэртэй ус гаргаж аваад, маньяак ч юм шиг. Гаж донтонгийн жирийн нэг түүх юм шиг боловч энэ кинонд нэг л өөр зүйлийг шивнэх шиг ээ.. /spoiler alarm! гэхдээ үзээгүй хүн тун цөөхөн байх өө/

Жоон- Баптист Греноуелл бол худалдааны захад, загасны сэгэн дунд төрсөн нэгэн. Түүний үнэрлэх мэдрэмж бусад хүмүүсийнхээс илүү соргог. Үнэрээр тэр бүх зүйлсийг танин мэдэж өсжээ.Нэг үдэш тэрээр урьд хожид хэзээ ч үнэрлэж байгаагүй үлэмж төгс нэгэн үнэрийг мэдэрдэг. Тэр үнэр Тоор зардаг залуу бүсгүйн үнэр байлаа. Греноуелл тэр мансуурам үнэрээс анхаарлаа салгаж чадсангүй. Тэр Тоор худалдагч охиныг даган явсаар, суудаг газарт нь ирж, чимээгүй үнэрийг нь тамшаална .. Гэнэт тэр бүсгүй эргэж харахдаа цочиж, чангаар орилсонд Греноуелл сандран, чимээ гаргахгүй гэж маш хүчтэйгээр бүсгүйн амьсгалыг боож орхино:..

Саяхан гайхамшиг болсон тэр эмэгтэйн нүд нь хөдөлгөөнгүй, бие нь хөрөн газар хэвтэнэ. Залуу тэр үнэрийг ямар нэг аргаар авч үлдэхийг хүсэх ажээ. Тэр, тэр эмэгтэйн үнэрийг бие, үснээс нь авч үлдэх гэж хичээх боловч болсонгүй. Тэр цагаас хойш Греноуелл эмэгтэй хүний үнэрийг өөртөө авч үлдэхийг эрмэлзэх боллоо. Тэгж явсаар Италид үнэртэй усны том дэлгүүртэй нэг хүнтэй учирч, түүний туслах хийхийн хажуугаар хэрхэн үнэртэй ус гаргаж авах талаар суралцана. Өөртөө үнэртэн цуглуулах ад хүсэлт автсан Греноуелл энэ тэрүүгээр тэнүүчилж сайхан үнэртэй бүсгүй бүрийг хөнөөнө…

Бүсгүйчүүд ганц нэгээр алга болж маргааш нь хаа нэгтээгээс нүв нүцгэн цогцос болон олдсоор байлаа .. Түүний хамгийн сүүлчийн бай хотын чинээлэг хөрөнгөтний ганц охин болох улаан үст үзэсгэлэнт бүсгүй байв. Яг л өнөөх тоор худалдагч охиныг санагдуулам. Хамгийн сүүлчийн аллагаа үйлдсэнээр тэр хөрөнгөтний хараанд орно. Хотоор түүнийг эрж хайн, эцэст нь баригдаж олон түмний нүдэн дээр цаазлуулах болдог. Харин Греноуелл үнэртэй усаар юу хийхээ мэдэж байлаа.. Тэр үнэртэй усаа гаргаж ирэн өөртөө түрхтэл хүмүүс түүнийг эзэн хаан мэт хүндэлж эхлэх нь тэр ээ. Тавцан дээр гарсан Греноуелл алчуурандаа үнэртэй усаа асган ард олны дунд салхинд хийсгэлээ. Үнэр хаа сайгүй тархав. Хүмүүс мансуурч ойрхон зогсох хэн нэгнийг үнсэж тэврэн хайрлацгааж эхэллээ. Пап санваартан хүртэл нүгэл хилэнцийн тухай ор тас мартан мансуурна. Греноуелл талбай дээр түг түмэн хүмүүс түүнийг шүтэн биширч байсанаа дараа нь нэг нэгэндээ уусаж байгааг харан зогсохдоо нэг л зүйлийг бодож байв. Тэр- хайж явсан зүйл ээ ойлгожээ..

Түүний тэгтлээ хайсан зүйл хамгийн агуу хүчтэй сүрчиг байсангүй ээ, түүний хайсан, бас алдсан зүйл - хайр байж..
Тэр. Тэр эмэгтэйг л хайрлах байж. Тэр түүнийг арван гурван өөр эмэгтэйгээс хайсан, гэвч алинаас нь ч тийм үнэр гараагүй, тэр … тэр бүсгүй, ганцхан байж..

13дах бүсгүйн эцэг гарч ирээд түүний өмнө өвдөг сөгддөг. Греноуеллд эзэн хаан, бүхэл бүтэн улс гүрэн, дэлхийг эзлэх хүчит сүрчиг байсаан. Тэр бүгдийг өөрийн эрх мэдэлд оруулж болох байлаа. Гэсэн ч тэр тэгсэнгүй.. Эхэлсэн цэгтээ төгсөхөөр эх нь орхиж явсан загасны зах дээрээ ирэн өөр дээрээ сүрчиг ээ асгадаг .. Галын элчинд дулаацах гуйлгачид түүнлүү ирэн юу ч үгүй идэж орхисон нь магад, цаг хугацаа биднийг эхлүүлсэн шигээ дуусгадаг гэсэн санаа байв уу?

Дутуугаа нөхөх гэсэн нэгэн алуурчины түүх ийм юм. Ямар гайхалтай зохиол вэ?

Originally published at anirguiclouds.blogspot.com.

--

--

Кино Клуб
Кино Клуб

Published in Кино Клуб

Кино Клуб групын албан ёсны мэдиум хуудас. Кино урлагийн мэдлэг, Сэтгэгдэл болон бичвэрүүд categories

Ariun Sanna
Ariun Sanna

Written by Ariun Sanna

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.