Documentary: “The Birth of Sake (2015)” /сэтгэгдэл/
Найруулагч, Cinematography, Screenplay: Erik Shirai
Гарсан он: 2015 оны 4 сарын 16
Хөгжмийн найруулагч: Ken Kaizu
“Саке” бол Японы 2'000 жилийн настай “будааны архи”. Ёошида овгийн залгамжлагч Toji-san сакег гар аргаар хийх 140 гарам жилийн уламжлалыг үргэлжлүүлж буй. 20–80 хүртэлх насны эрчүүд, өглөө бүр 4н цагт босч, хэдэн тонн хүнд будаа өргөж, саке хийхийн төлөө хөдөлмөрлөнө.
Кино Клуб маань #71-дэх үзвэрээрээ “The Birth of Sake (2015)” баримтат киног үзэцгээлээ.
Найруулагч, зураглаач: Erik Shirai
Erik Shirai нь камерын ажлуудаараа New York-доо алдартай Япон хүн. Америкт төрж өссөн ч, өөрийн үндэсний соёл уламжлалыг харуулсан баримтат кино бүтээх хүсэлтэй явахдаа, New York-д болсон sake-н хөрөнгө босгох өдөрлөгөөр Yoshida-н зургаа дах өв залгамжлагчтай танилцжээ. Саке-г сурталчилан таниулж байгаа нь өвөрмөц, шинэлэг санагдаж, улмаар баримтат киногоо хийхээр шийдсэн байна. Ингээд “The Birth of Sake” баримтат киног бүтээх гурван жилийн аялал эхэлжээ. Найруулагч маань Tedorigawa Yoshida-үйлдвэрийн ажилчдыг нэг бүрчлэн үзэгчдэд танилцуулахын тулд өөрийн тэмдэглэлээсээ анх танилцсан сэтгэгдэлээ харж, эргэн санаж байсан гэж ярилцлагадаа дурдсан байсан. Erik Shirai мөн зураач бөгөөд киноны талаархи бүгдийг өөрөө бие даан суралцсан байна. Тийм болоод ч тэр үү, түүний зураглалууд үнэхээр poetic мэдрэмж төрүүлж байсан шүү. Камерын чанар, өнцөг зэргээс илүүтэй өөрийн мэдрэмж, зөн совиндоо итгэх хэрэгтэй гэж зөвлөсөн нь сонирхолтой санагдсан.
Түүний илэрхийлж буй санаа нь зөвхөн саке бүтэх үйл явц төдийгүй, ажилчин бүрийн төрх, байдал, хүсэл мөрөөдөл, амьдралыг харуулж буй нь ихээхэн сэтгэгдэл төрүүлж байлаа.
Toji (Toji-san) Yamamoto /68 настай/ “Brewmaster”. Болдог бол 200 насалтлаа Саке хийхийг хүсдэг.
Tedorigawa Yoshida-н ажилчид жил бүрийн 10-с 4-р сарын хооронд үйлдвэртээ гэр бүл, найз нөхдөөсөө хол зөвхөн саке хийхдээ л төвлөрч ажиллана.
Харин Brewmaster саке-н үйлдвэрлэлд анхаарахын хажуугаар, ажилчид нэг бүртээ анхаарал халамж тавьдаг. Хамтдаа саунд орж, орой нь хамтдаа дуулж хуурдана. “Саке хэдий сайхан болох ч ажилчид маань зовох аваас, саке ч мөн зовно” гэж тэрбээр үздэг. “Саке гэдэг яг л хүүхэд өсгөхтэй ижил” гэж хэлэх түүний амьдрал саке хийхэд бүрнээ зориулагдаж яваа.
Дараагийн Brewmaster болохоор бэлтгэгдэж буй Yoshida Yasuyuki.
Өндөр настай brewmaster маань өөрийн төрсөн хүүтэйгээ хамт ажилладаг ч brewmaster-аар Yasuyuki-г бэлдэж буй.
Yasuyuki дунд ангийн сурагч байхдаа саке хийх үйл явцыг харсан нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн ба саке мастер болохыг мөрөөддөг болжээ.
“Cакег хийх ур ухаанд суралцаж яваа даа гүн хүндэтгэлтэй байдаг, хэцүү байсан ч энэ бол нэр төрийн хэрэг” гэх Yasuyuki .
Үнэ цэнэ, хөдөлмөр, чин шудрагаар сүсэглэн ажиллах Япон хүмүүс, гэр бүл, халуун дулаан уур амьсгал.
Уг баримтат киног үзэхийг хүсвэл Netflix-т байна лээ~! Дорно зүгийн салхинд илбүүлж, амьдралын утга учрыг нэг эргэцүүлнэ байгаа~ :)