Онгоцны тийз захиалахаас ѳмнѳ анхаарах зүйлс

Онгоцны тийз захиалахаас ѳмнѳ заавал хийх алхмууд.
 Хүмүүс ихэвчлэн гадаадад явах ѳдрѳѳ тогтоод дараа нь онгоцны тийз, зочид буудал зэргийг хайж эхэлдэг. Энэ нь магадгүй таны аяллыг илүү үнэтэй болгож байж болохыг та мэдэх үү?

Товчхондоо бол тийзний үнэ таны сонгосон ѳдѳр хэр олон сул суудал байгаагаас хамаарна. Аль болох эртхэн захиалах тусам хямд болохоос гадна хүссэн ѳдрѳѳ суудал олох сайн талтай ч ихэнх хүмүүст хэзээ аялахаа эрт тодорхойлох хүндрэлтэй байдаг тул дараагийн аялалд гарахаасаа ѳмнѳ доорх аргуудыг ашиглаад үзээрэй.

1. Долоо хоног болон жилийн хамгийн хямд үед нисэх

Зарим чиглэлд долоо хоногийн аль ѳдѳр нисэхээс хамаараад тийзийн үнэ хэлбэлздэг. Ялангуяа орон нутгийн нислэгийн чиглэлд даваа/баасан гаригуудын суудал долоо хоногийн дундуур болон амралтын ѳдѳр нисэхээс илүү үнэтэй байх магадлалтай.

Хэдийгээр та Expedia вэб сайтаар ч юмуу эсвэл Эйр маркет дээр ѳѳрийн биеэр очин билетийн үнийг асууж харьцуулах боломжтой хэдий ч явах ѳдѳр нь тодорхойгүй үед эсвэл хамгийн хямд үеийг сонгох хүсэлтэй үед бүх боломжоор хайж үзэх гээд их ажил болдог.

Энэ тохиолдолд www.google.com/flights/explore онлайн үйлчилгээг ашиглаад үзээрэй. Явах чиглэл болон хэд хоног, хэзээ аялахаас хамаараад ерѳнхий үнийн баримжааг авч болно.

Жуулчид ихтэй аяллын улирал нь хэдийд байдгийг ч бас харж болох давхар ашигтай.

2. Хувийн жижиг авиа компаниудыг сонгох

Улаанбаатар — Сѳүл, Улаанбаатар — Хонконг гэх мэт чѳѳхѳн авиа компанийн онгоц нисдэг чиглэлүүдэд эрт захиалахаас ѳѳр хямд тийз авах боломж байхгүй байж болох ч Хонконг, Сингапур гэх мэт агаарын тээврийн тѳв зангилаа болсон хотуудаас жижиг авиа компаниуд хямд үнээр маш олон нислэг хийдэг тул билет захиалгаа тусад ни хийн зардлаа хэмнэх боломж бас байдаг. Доорх жишээн дээр бараг 2 дахин хямд үнээр ижил чиглэлд нисэх боломжтойг харж болно.

3. Цагийг нь олж захиалах

Мэдээж тийзээ аль болох эрт авах нь хамгийн хямд байх хэдий ч үүнд бас хугацаа байдаг. Хэт эрт захиалсан тийз магадгүй тухайн компанийн үндсэн дундаж үнээр байх магадлалтай бѳгѳѳд аялахаас 120–28 хоногийн ѳмнѳ авахад тохиромжтой байдаг байна.

Би хувьдаа Hopper нэртэй апп ашигладаг. Энэхүү аппликэшн хэзээ худалдан авбал хамгийн хямд байх зѳвѳлгѳѳг ѳгдѳг ба ѳѳрийн сонирхсон чиглэлд тийзийн үнэ ѳсч, буурч байгаа мэдээллийг тогтмол хүлээн авах боломжтой.

4. Авиа компаниудаас шууд худалдан авах

Тийз борлуулах үйлчилгээтэй вэб хуудаснууд болон агентууд таны хүссэн чиглэлд нислэг үйлддэг бүх авиа компанийн билетийг борлуулдаггүй байх магадлалтай бѳгѳѳд хэрвээ тэдний хайлтын системд ороогүй л бол танд санал болгох боломжгүй гэсэн үг юм.

Миний мэдэх хамгийн олон сонголттой хайлт хийдэг сайт бол Matrix — ITA Software by Google юм. Энэхүү системийг Google худалдан авсан ба ѳѳрийн хайлтын системд ашигладаг. Энэ сайтыг ашиглах бас нэгэн давуу тал нь очих газрын ойр орчмын нисэх буудлуудыг хамтад нь хайж болох боломж юм. Нэг анхаарах зүйл нь энэ сайтаас тийз худалдан авах боломжгүй, ѳѳрт таарах нислэгээ олоод дээр дурдсан үйлчилгээнүүдийг ашиглан худалдан авч болно.

Харин давуу тал нь таны сонгосон тийзийн үнийн задаргааг гаргаж ѳгдѳг бѳгѳѳд энэ мэдээллээ тийз борлуулах агентуудад дамжуулан ижил үнийг бодуулах боломжтой.

Танд энэ аргуудаас ѳѳр мэддэг зүйлц байвал коммент хэсэгт бусадтайгаа хуваалцахыг хүсье!


Originally published at Монгол аялагч.