Жирэмсний эхэн үе минь

Altanchimeg
Нэгэн ээжийн тэмдэглэл
2 min readDec 13, 2016

Жирэмсний үеийн эхний 3 сар буюу 0–12week-тэй үе бол бидний хамгийн өндөр анхаарал шаардах үе маань шүү. Бүх үе л чухал л даа кк. Энэ үед үр зулбах магадлалтай байдаг учраас жирэмсний нийт хугацаанд барьдаг дэглэмээ чандлан сахих хэрэгтэй.

  • Хүнд юм өргөхгүй
  • Яаж ч их яаарсан гүйхгүй
  • Сэтгэл санаагаа тайван тогтвортой байлгах
  • Амин дэмтэй, витаминлаг хооллох
  • Фолийн хүчилээ уухаа мартваа
  • Сайн амралт

Энэ үед ихэнх ээжүүдэд тохиолддог хэцүү асуудал бол жирэмсний эхэн үеийн ХОРДЛОГО. Эээ бурхан минь хэцүү шүү. Үнэрч нохой шиг л болчихдог миний хувьд. Юу ч үнэрлэж чадахгүй үнэртэй ус, тосны үнэр, хамгийн хэцүү нь хоолны үнэр шүү дээ. Хоолны үнэр байтугай тостой хоолны зураг хараад л бөөлжис цутгадаг байж билээ. Би бага хүүгээ тээж байхдаа эхэн үе нь зун байсан болохоор зуслан дээр агаарт их сайхан энэ үеээ давсан. Харин Том охин дээрээ бол эд ажлаа хийж байсан үедээ болохоор их хүндрэлтэй байсан. Хэрхэн давсан талаараа хуваалцъя.

Ажлаа хийж байгаа эхэн үеийн жирэмсэн ээжүүд минь анхаарлаа хандуулна уу!

Өдөр бүрийн миний даван туулах шаардлагатай үе бол цайны цаг ккк. Ямар хэцүү гээч хоол үнэртэээл эхэлнэ би ч шууд гадаа гараад л салхилаал суучихдаг байсан. Азаар дулаан үед таарсан. За элдэв хоолны групп facebook дээр дагадаг бол түр unfollow хийгээрэй. За тэгээд 2 цаг боллоо. Одоо нэг хоолны үнэр намжихаар өлсөх мэдрэмж төрнө. Тэр үед нь юу иддэг байсан бэ гэхээр. Өглөө нь хайртай ханиараа урьдчилан бэлдүүлсэн жигнэсэн мах болон шинэ ногооны салат. : ) Тэгээд тартдлаа шингэн зүйл сайн ууж, алим тараг зэрэг хөнгөн зүйлс идэж болно. Жирэмсэн үеийн хооллолтны талаар дэлгэрэнгүй байдлаар тусд нь оруулсан нь дээр байх гэж бодлоо.

Жигнэсэн мах: Өдөрт заавал махан хоол идэх хэрэгтэй болохоор. Шарсан хуурсан, чанасан махыг хүйтнээр нь идвэл царцуу байх болохоор тохиромжгүй. Хамгийн тохиромжтой нь ЖИГНЭСЭН

--

--