Жирэмсэн үеийн хугацаагаа тооцъё

Жирэмсэн болсоноос хойш төрөх хүртэл бид байнга хяналттай явна. Хүүхдийн жин, ээжийн биеийн байдал, хэд дэх 7-н хоногтоо явж байгаа бэ гэх мэтчлэн олон зүйлсд анхаарлаа хандуулах нь чухал. Эдгээр бүгдийг цээжилнэ гэвэл бас мартах санах асуудал гардаг учраас би нэгэн application хэрэглэдэг байсан.

I’m expecting!
I’m expecting application

Энэхүү апп нь:

  1. Таны төрөх хугацаа хэзээ вэ?
  2. Төрөх хүртэл хэдэн өдөр үлдсэн бэ?
  3. Хэдэн 7-н хоногтой байгаа вэ?
  4. Хүүхдийн жин хэд байх ёстой вэ?
  5. Ээжийн биеийн жин дагаад хэвийн нэмэгдэж байна уу?
  6. Хүүхэд тээх аль үе дээрээ явж байна вэ?
  7. Ээжийн биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

гэх мэт олон асуултын хариуг танд өгнө. Application -оо суулгаад сайн хянаад яваарай : )

Төрөхөд хэдэн өдөр байна вэ? (Days to go) гэсэн тоог харж байгаад л 1 оронтой тоонд орохоор л ямар их баярлаж, бас сандардаг гээч хэхэ


12w1d, 12week, 12недель, 3сартай эдгээр хэллэгүүд бүгд адилхан. Хэрвээ нээх нарийвчлан хэлэх шаардлагагүй хүн асуувал 3сартай, 4 сартай гэхэд л болно. Харин эмч, мэргэжилтэн асуувал яг 7 хоног өдрөөр нь хэлээрэй.

4week = 1сар
40week = 10сар эхийн хэвлийд хүүхэд бойжих хугацаа

Жирэсний хугацаанд бидний даван туулах даваа буюу жирэмсний 3 үе:

  1. Эхэн үе (0–12week) — Хүүхэд эндэх эрсдэлтэй тул маш болгооомжтой байх нь чухал
  2. Дунд үе (13–27week) — Хүнд үеээ давсан бага зэрэг тайвшран амрах үе
  3. Сүүл үе (28–40week) — Дутуу төрөх магадлалтай тул бас л болгоомжлох шаардлагатай
  4. Сүүл үеийн сүүлч (Өөрийн дураар 4-дэх хэсгийг нэмчихэе) — Гайхалтай бяцхан үртэйгээ уулзах үе
Like what you read? Give Altanchimeg a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.