Altanchimeg
Нэгэн ээжийн тэмдэглэл
2 min readDec 17, 2020

--

Зөв контент #1 — Stillwater

Эцэг эхчүүд бидний хүүхдүүддээ хамгийн их санаа зовж байгаа асуудлуудын нэг бол яалтчгүй дэлгэцийн хэт хамаарал болоод байна. Утас үзлээ, зурагт үзлээ, хараанд муу гээд л бид байнга л хүүхдүүддээ хэлсээр л байна. Харин харах өнцөгөө өөрчлөөд үзэж байгаа контент болон сонирхож байгаа зүйлсийг нь зөв зүйлд чиглүүлж чадвал сул тал биш давуу тал болохыг бид харж болно.

Ковид 19 цар тахлын улмаас хүүхдүүд гадагшаа гарч нийгмийн харилцаанд орохгүй байгаа энэ үед сурч хөгжих, мэдлэг мэдээлэл авах хамгийн гол хэрэгсэл бол дэлгэцийн контент болоод байна.

Өнөөдөр онцлох контент бол 2020.12.04-д нээлтээ хийсэн Still water Apple TV+ -ийн телевизийн цуврал юм.

Агуулга: Нас насны 3 хүүхэд гарах бөгөөд тэдний хөрш болох ухаалаг панда бяцхан хүүхдүүдэд тулгарч байгаа асуудал болон тухайн мөчид төрсөн мэдрэмжүүдийг илүү их ойлгоход нь тусалж сонирхолтой түүхүүдийг ярьж өгнө. Эхний цувал нь 6 бүлэгтэй бөгөөд бүлэг бүр 2 ангитай.

Энэхүү цувралын гол онцлог бол

  • Энгийн үг хэллэгтэй
  • Хугацааны хувьд нэг анги нь 12–15мин. Хэт урт үргэлжиж хүүхдийг залхаахгүй.
  • Нэг анги дээр зөвхөн 1 зүйлийг ойлгуулахад чиглэсэн. Олон утга санааг илэрхийлэх гэж хүүхдэд төөрөгдөл үүсгэхгүй.
  • Анги бүр дээр түүх гарна
  • Анхаарал сарниулах олон дүрүүд байхгүй

Өдөр бүр бяцхан үрс маань шинэ шинэ сорилтуудтай тулгардаг харин түүнээс гарах арга замаа олохгүй байснаас болж уурлаж бухимдах эсвэл бүр сэтгэлээр унах ч тохиолдол гардаг. Харин хэрхэн түүнээс гарах талаар заримдаа эцэг эхчүүд бид ч бас арга мухардах үе байдаг шүү дээ. Харин Stillwater бидэнд 12 чухал зүйлийг жишээ татсан түүх ярьж ойлгуулах болно.

Дараах асуултуудын ихэнх хувьд нь та ТИЙМ гэж хариулж байгаа бол заавал Stillwater-ийг үзээрэй гэж зөвлөмөөр байна.

  • Шинэ зүйлийг турших болон өмнө хийж байгаагүй зүйлээ хийхдээ айж эмээн, эсвэл түүнээс зугтах арга зам хайдаг уу?
  • Хэн нэгэн тусалсан бол түүнээс талархал хүлээдэг үү? Харин танд талархахгүй бол бухимддаг уу?
  • Маргааш маргааш гэж хойшлуулсаар анх байснаасаа ч илүү том асуудалд орж байсан уу?
  • Аливаа зүйлд хэт өндөр хүлээлт тавьж түүндээ хүрэхгүй бол сэтгэлээр унаж байсан уу?
  • Заримдаа хэнд ч хэрэггүй, юунд ч тусгүй хүн мэт мэдрэмж авч байсан уу?
  • Хамгийн хайртай ч хуучирсан зүйлээсээ салахгүй гэж зөрүүдэлж байсан уу?
  • Бусадтай өөрийгөө харьцуулан өөрийгөө голж байсан уу?
  • Хэт төгс байх гэж өөрөөсөө их хүчин чармайлт гардаг уу?
  • Уур чинь хүрж байхад яаж тайвширах аргаа олохгыү байна уу?

Still water-ийн 12 ангийг гэр бүлийн цаг болгон үг нэг бүрчлэн хүүхдүүддээ орчуулан ярилцаж үзсэн. Энэ нь зөвхөн хүүхдүүд гэлтгүй нөхөр бид 2-рт ч бас их зүйлийг ойлгуулсан.

Хүүхдүүдийн олж авах мэдлэг: аливаа бэрхшээл, сорилттой тулгарвал хэрхэн түүнийг даван туулах вэ?

Эцэг эхчүүдийн олж авах мэдлэг: Тухайн нөхцөл байдалд дүн шижилгээ хийж хүүхдийнхээ одоогийн мэдрэмжийг илүү ойлгож түүнд тохирсон бяцхан дэмжлэг үзүүлэх

Энэхүү контентийг үзээд төрсөн сэтгэгдлээ мөн үлдээгэээрэй.

Энэ хүртэл уншиж хамт байсанд баярлалаа.

--

--