Монтессори хөгжлийн төвд Анхны удаа:

Өдөр бүр хүүхдүүддэ цаг гаргаж, хөгжилдөн тоглож өөрөө ч хүүхдүүдтэйгээ хамт шинийг сурч мэдэж, сонин содон зүйлсийг турших дуртай. Харин нэг удаа эгчээсээ Монтессори хөгжлийн төвийн тухай сонсоод зорьж очсон минь энэ.

Хаалгаар ороход л эелдэг Marta Marta багш маань, тав тухтай, халуун дулаахан танхим угтсан. Монтессори гэдэг үгний тухай л сонсож байсан боловч яг сайн мэдэхгүй очсон.

Эхний хичээл дээр хүүхдүүд маань юу сурав, бас ээж би юуг ажиглав:

  • Өөрөө хүссэн тоглоомоо сонгох чадвар
  • Сонгосон тоглоомоо тусгайлан бэлдсэн дэвсгэр дээр тоглож дуусаад яг л хүүхдийн өндөртэй дүйцэхүйц тавиур дээр байсан байранд нь эргүүлж тавих /эмх цэгц/, /мөн эхний өдрөөсөө л эхлэн тоглож дуусаад гэртээ бас эргүүлэн байранд нь хааяа нэг тавьж байгаа ажиглаглаж эхлэсэн/
  • Тууштай, тэвчээртэй, анхаарал төвлөрөх байдал /Сайн тал ажиглагдсан зүйл бол хүүхдүүд маань хийж байгаа зүйлдээ их анхаарлаа төвлөрүүлдэг санагдсан/
  • Бусаддаа саад болохгүй байдал
  • Шинийг суралцах байдал
  • Бүтээлч байдал
  • Томчууд бид хүүхэддээ тоглоом сонгохдоо өөртөө таалагдсан эсвэл өөрөө багадаа авахыг хүсч байсан тоглоомоо ч юмуу тиймэрхүү байдлаар тоглоом сонгох нь илүүтэй байдаг. Гэтэл яг үнэндээ хүүхдийг иймэрхүү тусшайлан бэлдсэн танхимд оруулсанаар хүүхдийнхээ яг ямар тоглоомыг илүүтэй сонгон тоглож байгааг их ажиглах боломжтой болсон.
  • Мөн бас хүүхдийн насанд ахадсан тоглоомыг тоглуулах эсвэл наснаас нь бага насны хүүхдийн тоглоомыг тоглуулсанаар хүүхдээ хөгжүүлэхээс илүү залхаах сул талтайг ойлгов.

За иймэрхүү байдалтай эхний өдөр маань өнгөрсөн дөө. Тэнд байгаа бүх тоглоомууд нь бас тэндээ зардаг болохоор их аятайхан санагдсан шүү.

Фэйсбүүк хаяг: Монтессори хөгжлийн төв

--

--