Төрөх явахдаа бэлдсэн байх шаардлагатай зүйлс

Altanchimeg
Jul 27, 2017 · 4 min read

Төрөх дөхөөд догдолж байгаа ээжүүддээ зориулан төрөх эмнэлэгрүү юу юу авч явах хэрэгтэйг яагаад хэрэг болдог талаар нь нэмэлт тайлбартайгаар оруулъя. Ер нь бол 32week-тэй байхдаа бэлдчихдэг. Яг төрөх үед хамаг юм бэлэн амар байдаг шүү

Миний хувьд хүүхдүүдээ 1-р төрөхөд төрүүлсэн болохоор бусад эмнэлэгүүдийг яг нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан төрөхийн өмнөх өрөө нь 1 давхарт байрладаг бага зэрэг сэрүүн /угаасаа төрөхийн өмнөх өрөө халуун байж болдоггүй юм шиг байна лээ./ Харин төрсний дараах өрөө нь 3, 4 давхартаа байрладаг их дулаахан санагдаж байсан.

За ингээд яг төрөх эмнэлэгрүү явахдаа урьдчилан юу юу бэлдэх талаар танилцуулъя.

Ээжийн хувцасны бэлтгэл

  • Халаад — Төрөхийн өмнөх өрөө сэрүүн учраас заавал ч гүй хэрэг болно. Мөн төрсний дараа хамаагүй салхи авч болохгүй учраас өрөөнөөсөө гараад коридоороор явахдаа зайлшгүй халаадаа нөмөрч явах нь чухал.
  • Унтлагын даашинз /Сарфан/ — Бага сартай жирэмсэн байхдаа авах учраас хэт богино авч болохгүй шүү. Яг төрөх үед гэдэс их томорсон байхыг тооцоолон тэр үед дор хаяж өвдөгөөр татсан байхыг тооцоолон аваарай. Мөн богино буюу тохой хүрсэн ханцуйтай /эсвэл ханцуйгүй/ урд хэсэгтээ товчтой эсвэл цахилгаантай байвал хүүхдээ төрүүлээд хөхүүлэхэд дөхөм байх болноо.
  • Толгой боох алчуур — Хүүхдийн ком өлгий авахад дагалдаад хүрээд ирдэг. Халуун байлаа ч эмнэлэг дээр энэ тэндээс салхи сийгээд гам алдах магадлалтай учраас толгойгоо заавал боогоорой.
  • Урт оймс — Төрөхийн өмнөх өрөө сэрүүн байдаг гэж дээр хэлсэнээс гадна төрөхийн өмнө байнга дотуур үзлэг хийлгэнэ мөн ус гарч байхад том хүний живх өмсдөг учраас өмд өмсөх тохиромжгүй учраас аль болох өвдөг давсан урт оймс өмсвөл доороосоо даарахгүй.
  • Богино оймс — Төрсний дараа хамаг бие нялхарсан байдаг болохоор бага зэргийн л халуун юм уухад халуудаж хөлөрөх магадлалтай тул аль болох даавуун тэгээд резин нь барихгүй 2–3 оймс бэлтгээрэй.
  • Углааш /Таавчиг/ — Шууд өмсөхөд дөхөм хөл бас хавганаж хөөх магадлалтай тул хэт бариу, жижиг таавчиг битгий сонгоорой. Хөлд сайхан эвтэйхэн зөөлөн дулаан байх хэрэгтэй.
  • Дотуур хувцас — Биед эвтэйхэн 2 хөхүүл хөхөвч /левчиг/, 2–3 дотуур өмд /турсик/
  • Даавуун өмд — Төрсний дараа өмсөх даавуун өмд
  • Фудболк, цамц, майк /өөрийн сонголтоор/ — төрсний дараа өмсөнө гэж тооцоолоод хөхүүлэхэд дөхөм байхаар дээгүүр өмсөх хувцасаа бэлтгээрэй.

Ээжийн хэрэглээний бэлтгэл

  • Ариун цэврийн хэрэглэл /Шөнийн/— Төрсний дараа шавхарага гардаг учраас аль болох биед чинь харшил өгөхгүй хамгийн байж болох урт байх хэрэгтэй /Sofy, Kotex/. 2–3-ийг урьдчилан бэлдээд яг эмнэлэгт орохдоо 1-ийг л аваад орчих төрсний дараа дуусах гээд байвал үлдсэн 2-оосоо нөхөртөө хэлээд эмнэлэгрүүгээ оруулаад авчихаж болно.
  • Клизм — Төрөхийн хүчтэй дүлэлтээр аливаа өтгөн гарах магадлалтай тул тосон клизм 2-ийг авах хэрэгтэй. Эмнэлэг дээр сувилагч хийгээд өгнө.
  • Өвчин намдаах лаа /DicloDenk/ — Үүнээс бас 2–3 ширхэг байхад илүүдэхгүй. Хэрвээ төрсний дараа цагаан мах гарах зэрэг зовиуртай байвал ганц нэг удаа лаа хийж өвчингөө намдаах хэрэгтэй.
  • Чих бөглөх хөвөн — Энгийн хөвөнг чихэндээ таарах хэмжээгээр бөөрөнхийлөөд тэгш тоотой ширхэгээр бэлдээд жижиг уутанд хийж бэлдэх /6–8 ширхэг/
  • Нойтон сальфетка — Хүүхэд болон өөрөө хамт хэрэглэнэ гэж тооцоолоод ахиухан ширхэгтэй хүүхдийн биед харшлахгүй нойтон сальфетка бэлдээрэй.
  • 00 цаас — Зөөлөн, биед элдэв харшлахгүй, үнэргүй
  • ОО, сойз
  • Гарын алчуур
  • 1 хүний орны цагаан хэрэглэл — Эмнэлэг дээрээ очоод даавуугаа нөмрөхдөө даавууг нь бүүр хөнжилд нь хийхгүйгээр нөмөрдөг шүү. Яг төрөх үед хамаг юмаа орхиод төрөх орон дээр гарсан хойно асрагч бүгдийг нь цуглуулаад авчирдаг болохоор гялс аваад явахад амар байдаг. Мөн орны даавууг төрсний дараа төрөх орон дээр 2 цаг хэвтэхэд хучиж өгдөг.
  • Том хүний живх — Өмсдөг живх 2–3 , Дэвсдэг живх 1–2 ширхэгийг бэлдэх хэрэгтэй. Төрөхийн өмнө ус хагалсаны дараа шууд эхний живхийг хийх бөгөөд төрсний дараа мөн шавхрага гарч байх учраас дахин 1 өмсдөг живх хийнэ. Мөн Өвдөж байхад хэвтэх нь танд илүү таатай байвал дэвсдэг живхээ дэвсээд хэвтвэл илүү тохиромжтой.
  • Сам, үсний боолт, хавчаар
  • Утасны цэнэглэгч
  • Аяга, халбага, сэрээ
  • Хөхний сүү шингээгч — Хөхүүл левчигнийхээ дотор наагаад өгчихнө төрсний дараа хөх маш эмзэг болчихсон байдаг учраас майк болон левчигэнд үрэгдээд бүүр эмзэглүүлэх магадлалтай мөн хөхний сүү шингээгч хийхгүй байлгавал сүү хувцаснаас нэвтэрээд эргээд дарайж хатаад бас хөх хагарах нэг хүчин зүйл болдог. Надад японы болон chicco-ийн хөхний сүү шингээгч их таалагддаг.

Ээжийн бэлдэх бичиг баримтууд

  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн дэвтэр
  • Солилцох хуудас
  • Хүүхдийн ягаан дэвтэр
  • Жирэмсэн үеийн хяналтын дэвтэр
  • Хэрэг болж магадгүй учраас бага хэмжээний мөнгө — Бас төлбөртэй өрөө зэрэгт орох болбол мөнгө хэрэг болно.

Хүүхдэд бэлдэх зүйлс

Ер нь бол эхлээд хүүхдийн эд зүйлс авч орж болохгүй гэдэг юм байна лээ. Гэхдээ багахаан хэмжээний хэдэн юм боогоод уутандаа хийчихэд амар байдаг юм байна лээ. Хүүхэд төрөнгүүт эмнэлэгээс өлгийнд өлгийдөж өгдөг. Тэгээд өрөөндөө хүүхэдтэйгээ ороод өөрийн өлгийгөөрөө өлгийдөөд эмнэлэгийн өлгийг эргүүлэн өгчихдөг. Харин эмнэлэгээс малгайг нь өгдөг /I төрөх/. Мөн хүүхдээ эмнэлэгт байхад нь аль болох хувцаслахгүй нүцгэнээр нь өлгийдөх хэрэгтэй. Эмч нар ирээд биеийг нь сайн ажиглаж, үздэг учраас хувцаслаад хэрэггүй байдаг.

  • Нимгэн өлгий даавуу — 3–4 ширхэг
  • Дунд зэрэг зузаантай өлгий — 2 ширхэг
  • Даавуун оймс — 2 ширхэг
  • Бээлий/сонголтоор/
  • Живх — Mammypoko хүйн хамгаалалттай нярайн живх
  • Угж /Шилэн/— Эхний үед хүүхэд маань ангир уургаа хөхдөг. Хэрвээ бүүр ам нь хатсан харагдаад бага зэрэг чийглэхээр бол бүлээн ус бага зэргийг угжаар өгдөг. Цаашид хэрэглэх үүднээс шилэн угж хамгийн тохиромжтой байдаг. /Pigeon-ий угжийг би хэрэглэдэг/

Бусад хүүхдэд шаардлагатай зүйлс болон асаргаа сувилгааны талаар дараа дараагийн бичвэрээр оруулна.


Эмнэлэгрүү орохдоо эдгээр дээр дурьдсан зүйлсээ төрөл төрлөөр нь өөрөө олоход амар байдлаар жижиг багцлаад 2 уутанд хувааж хийнэ. /Эмнэлэгрүү цүнхтэй оруулдаггүй/

36–37week-ээсээ хойш ер нь 2 ууттай бэлдсэн зүйлсээ хаа явсан газраа өөртөө ойр байлгаж байх хэрэгтэй бөгөөд гэнэт төрөх өвдөлт явагдаж эхлэвэл хол явахгүй байх талаас анхаарах хэрэгтэй. Тиймээс 36week-ээс хойш анхааралтай байж бэлтгэсэн зүйлсээ өөртөө ойр байлгаарай.

Удахгүй өөрийн эмнэлэгрүү авч явах зүйлсээ бэлдэхээрээ зургийг нь оруулнаа. ❤

Нэгэн ээжийн тэмдэглэл

Ээж болоод би энэ хорвоо дээр дахин төрсөн юм шиг өөрчлөгдсөн

    Altanchimeg

    Written by

    Бяцхан үрсийнхээ төлөө бүхнээ зориулагч ээж

    Нэгэн ээжийн тэмдэглэл

    Ээж болоод би энэ хорвоо дээр дахин төрсөн юм шиг өөрчлөгдсөн

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade