Эхийн сүүгээр хүүхдээ бойжуулах нь — №1

Сайн уу хайрламаар сайхан ээжүүдээ!

Энэ 7 хоног буюу 2017.08.01–2017.08.07-ны өдрүүд маань эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 7 хоног тохиож байна. Хэрвээ та хүүхдээ яг одоо хөхүүлж байгаа бол танд баярын мэнд хүргэе!

Хүүхдээ хөхүүлж байгаа ээж ямар үзэсгэлэнтэй, хөхөж байгаа үр нь ямар эгдүүтэй харагддаг гээч. ❤

Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног

Энэхүү өдрүүдийг тохиолдуулан эхийн сүүгээр яагаад хооллохыг дэмжээд байгаан бол ямар ач тус байгаа талаар өөрийн мэдэж байгаа өчүүхэн зүйлсээс хуваалцмаар санагдлаа.

Ямар ач тустай вэ?

Хүүхэд анх төрөөд хамгийн түрүүнд эхийнхээ ангир шар уургийг хөхдөг. Энэ нь хүний амьдралын туршид байх шаардлагатай нийт дархлалын системийг бий болгодог зүйл билээ. Нэгхэн дусал ангир уураг хүүхдийг цатгах хэмжээний гайхалтай их амин дэмийг агуулдаг билээ. Бид төрөөд хүүхэд өлсөж байгаа байх сүү гарахгүй байна гэж боддог ч тэрхүү бидэнд ихээр харагдахгүй байгаа тэр багахаан хэмжээ /хэдхээн дусал/ ангир уураг маань таны төрүүлсэн үрийг хангалттай цатгаж байгаа гэдэгт итгээрэй.

Мөн эх бүрийн сүү нь төрүүлсэн хүүхдийнхээ биеийн онцлогоос хамааран өөр өөр агууламжтай дахин давтагдашгүй орц найрлагатай байдаг байна. Хөхний том жижиг/хэмжээ/, сүүний өнгөнөөс үл хамааран таны хөхөнд эвэлсэн сүү төрүүлсэн бяцхан үрийг хангалттай цатгаж чадна. Хамгийн гол нь эх өөрөө сэтгэл санаагаа тайван сайхан байлгаж, хүүхдийг минь хөхний сүү маань хангалттай цатгана гэж итгэж, хоол ундаа сайн идэж ууж, сайн унтаж амрах нь чухал шүү.

Ямар эрсдэлээс хамгаалах вэ?

Та хүүхдээ дан хөхөөрөө бойжуулсанаар хүүхдээ маш олон төрлийн халдварт өвчин тусах эрсдлээс хамгаалж чадна. Эхийн сүү нь дээр дурьдсан ч лан маш олон төрлийн бусад зүйлсээр орлуулашгүй амин дэм, эрдэс бодисийг агуулдаг учраас олон төрлийн халдварт өвчинг дарангуйлах дархалалтын системийг хүүхдийн биед улам бэхжүүлсээр байдаг.

Та хүүхдээ дан хөхөөрөө бойжуулсанаар та хөхний хорт хавдар тусах эрсдлээс хамгаалж чадна. Хүүхдээ хөхүүлэхгүй хөхөө зангируулаад удаан явбал бугшаад хөхний хорт хавдар үүсэх эрсдэлтэй байдаг. Аль болох хүүхдээ хөхүүлэхдээ эвлэсэн хөхөө дуустал нь сайн хөхүүлж байж дараагийн хөхөө хөхүүлээрэй.

--

--