Altanchimeg
Нэгэн ээжийн тэмдэглэл
3 min readJan 11, 2018

--

0–2. Настай үед нь хүүхэлдэй гэхээсээ илүүтэйгээр номноос мэдээлэл, мэдлэг өгөхийг эрмэлздэг учраас санал болгох хүүхэлдэй алга. Яахав ойтойгоос нь эхлээл хааяа Babytv үзүүлж өнгө будагтай танилцуулдаг гэж болноо.

Заа гол сэдэвтээ оръёоо.

Toy story 1,2,3

Хамгийн эхний санал болгох болон хамгийни сайн үлгэр дуурайлал болох хүүхэлдэй бол Toy story 3 анги байгаа. Надаар хэлүүлэлтгүй бүх эцэг эхчүүд мэдэж байгаа байхаа.

  • Тоглоомтойгоо амьд мэт харьцах
  • Тоглоомоо хайрлаж сурах
  • Төсөөлөн бодож, уран сэтгэмжтэй тоглох
  • Найзуудда үнэнч байдал
  • Тусархуу зан чанар
  • Тоглоомоо хайрлахгүй бол ямар сөрөг үр дагавартай бэ гэгчлэн тоглоомтой холбоотой маш олон зүйлийг мэдэж авдаг учраас эндээс эхлэх нь зүйтэй санагдсан.

Мөн эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд аль алинд нь үзэхэд тохиромжтой учраас хамтад нь үзүүлэхэд давуу талтай.

Finding Nemo

За дараагийнх бол Finding Nemo. Их хөөрхөн санагддагийн. Үүнээс гол олж авах зүйл нь юу гэвэл эцэг эхчүүд бид хайртай үр хүүхдийнхээ төлөө ямар ч хүнд бэрхшээлийг давж гарч чаднаа гэсэн санааг ойлгуулахыг хичээдэг. Яахад өөр бас олон талаас нь харж болно шүү.

Good dinosaur (Сайн үлэг гүрвэл)

Үлэг гүрвэлүүдийн төрөл зүйлүүдтэй танилцахаас гадна нөхөрлөлийн тухай. Гэр бүл, хайр халамж түүний үнэ цэнийн талаар гайхалтай харуулдаг хүүхэлдэй.

Moana

Эрэлхэг зоригтой охин. Заавал охидууд гүнж болоод л ид шидээр сайхан амьдраад л тиймэрхүү байдлыг биш өөрийн хүчээр ямар ч том давааны ард гарч болдогийг мөн ойлгуулмаар санагдсан. Одоогоор номыг нь авч өгөөгүй л байна.

Pororo

Пороро бол анги бүрээс нь сургамж авах зүйлс маш их байдаг.

  • Найзлах, нөхөрлөх
  • Нэгнийгээ өвдсөн үед эмчлэх бие биедээ туслах
  • Өөр өөрийн гэсэн сайн хийж чаддаг зүйлстэй, мөн өөрсдийн сонирхолтой
  • Талархсанаа илэрхийлж бас уучлалт гуйж чаддаг гэгчлэн олон сайн зүйлсийг сурч авах боломжтой

Зөвхөн ном тоглоом гэлтгүй энэ Пороротой сойзыг авч өгсөнөөс хойш шүдээ байнга угаая гээд гуйдаг болсон шүү ккк

Маамуу

Энд мөн маамуу хүүхэлдэй, Маамуу хүүхдийн нэвтрүүлгийг орхигдуулж болохгүй. Маш хөөрхөн агуулгатай хүүхэлдэйнүүд гаргадаг. Одоогоор тоглоом нь гараагүй учраас иймэрхүү байдлаар дасгаж байна даа. Бас л гараа байнга угаах сонирхолтой болсон. Анги бүрдээ зориулсан ном гаргасан нь бас миний хүмүүжлийн аргатай нийцээд байгаа. Дээрх зурганд ном бас хөлөгт тоглоом салфетка нь байсан оруулахаа мартсан байна.

За энэ мэтчлэн ээжүүдээ аавуудаа энэ бол багахаан хэсэг нь байлаа та бүхэн маш олон хүүхэлдэйнүүдээс өөрсдөө сонгон энэ байдлаар мөн сургаад хүмүүжүүлж үзээрэй.

Хамгийн гол нь өөрсдөө хамт үзээд тайлбарлаад үзвэл бидэнд ч бас сонирхолтой шдээ. Заримдаа тайлбарлахаа мартчихсан өөрөө хүүхэлдэйндээ орчихсон байдаг шд. Кк

Олон удаа үзсэний дараа номоо хүүхдүүдээрээ яриулаад үзээрэй маш гайхмаар үр дүн харагдана. Хөөөх энэ хэсгийг нь хүртэл ингэж ойлгосон юм байх даа гэмээр. Тэд бидний бодож байгаагаас гайхалтай чадвартай шүү. АМЖИЛТ 🤩🤩🤩

--

--