№1 Боловсрол, Хүмүүжил : Хүүхэлдэйн киногоор суралцах нь

Altanchimeg
Нэгэн ээжийн тэмдэглэл
3 min readJan 10, 2018

Миний хувьд хүүхдээ зүгээр нэг утас бариулчихаад юу үзэж байна яаж байна хамаагүй орхичихдог төрлийн ээж биш гэж дүгнээд байгаа юм. Угаасаа л том болоод ирэхээр нь би үзэж харж, сонсож мэдэж байгааг нь байнга хянаж, хязгаарлаж чадахгүй учраас. Аль болох зөв хүмүүжлийг багаас нь олгохыг эрмэлздэг. Бага насан дээр нь өөрийн хүссэнээр контентийг хүргэх боломжтой.

Хүүхэлдэйн киногоор суралцана гэхээр зурагт их үзүүллээ. Хүүхдийн хараанд муу гэгчлэн сөрөг муу талууд байгаа л даа. Гэхдээ нөгөө талаас хүүхдийг хэтэрхий хааж боогдуулсанаар дараа нь бүр илүү их хор уршиг дагуулах учраас би өдөрт зурагтыг бол үзүүлдэг. Ингэхдээ элдэв болсон болоогүй зурагтын нэвтрүүлэг биш өөрөө хүүхэлдэйн кинонуудын хэр хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлж болохуйц байгааг бодож байгаад үзүүлдэг. Мөн цаг нартай үзүүлнэ шүү.

Энэхүү арга маань аль болох 2-оос дээш насанд хэрэгжүүлж болно. Яагаад гэвэл аливаа зүйлийг үзээд ойлгоод өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон үед нь…

Хамгийн нэгдүгээрт хүүхэлдэйн киноогоо эхлээд үзүүлээд дараа нь тэр талаар ярилцана. Ямар хүмүүс ямар амьтад, ямар үйл явдал гарсан тухай сайн ярилцана. Үзэж байх үед нь яг хүмүүжил олж авах хэсгүүдийг сайн тайлбарлан үзүүлдэг. Мөн өөрт нь хамгийн их таалагдсан хэсгүүдийг нь асууж, асуул хариулт эрэгцүүлэл хийнэ.

Ингэснээр хүүхэд аливаа зүйлд дүн шинжилгээ хийх, мөн харилцан ярилцаж ээжээсээ ч бас танд аль хэсэг нь таалагдсан бэ гэж асууна.

Хүүхдэд тэвчээртэй занг суулгах нь бас нэг чухал зан чанар. Хүүхдэд худал ярьж болохгүй тэд нэг хэлсэн л бол маш сайн санадаг. 1 хүүхэлдэй маш урт учраас нэг дор үзүүлэхгүйгээр өдрийн унтлагын дараа үзнэ гэдэг ч юм уу. Эсвэл маргааш үзнээ гэж хэлээд яг тэр хэлсэн цагтаа үзүүлдэг бол хүүхэд орилж хашгирч өөрийнхөөрөө зүтгэхгүй аав ээждээ итгэх итгал нэмэгдэж тэвчээртэй зан чанарын нэг суурь болно. Өглөө үзүүлье гээд хэлчихээд хааяа мартчихсан үед шууд өглөө сэрээл ээжээ нөгөө хүүхэлдэйгээ үзүүлнэ гэсэн яасан гээд л эхлэнэ шүү дээ ккк.

Хүүхэд өөрөө үзэх сонирхолтой л байвал хэдэн өдөр дараалан хэдэн удаа ч үзүүлсэн болно. Харин нэг дор үзүүлэх хугацаагаа аав ээжүүд та бүхэн өөрсдөө зохицуулахад л болно. Бид өөрсдөө залхаж байгаа байх гэж бодож байгаа ч хүүхэд үзэх бүртээ л шинэ зүйлийг сурч ойлгож авч байдаг.

Мөн энэхүү хүүхэлдэй хэр сонирхлыг нь татаж байгааг хүүхдийн үзэж байгаа байдлаас анзаарч болно. Өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлээд л босч яваад л нэг л үзэхгүй байвал заавал өөрийн сонгосон хүүхэлдэйг үзүүлэх гээд хэрэггүй. Нэг бол үзэж сонирхох нас нь болоогүй эсвэл сонирхолыг нь татахгүй байгаа байх. Олон хүүхэлдэй үзүүлсэн бол за өнөөдөр ямар хүүхэлдэй үзмээр байна вэ? Гэж өөрсдөд нь сонгох боломжийг өгөх хэрэгтэй.

За нэгдүгээр хэсгээс харахад хүүхэлдэй үзүүлэхээр дамжуулан ямар хүмүүжлийн зан чанаруудыг суулгаж өгч байгааг нэгтгээд харвал

Аливаа зүйлд дүн шинжилгээ хийх

Асуулт асуух, харилцан ярилцах

Тэвчээртэй байдал

Үнэнч байдал, хэлсэндээ хүрдэг

Сонголт хийх чадвар

Өөрийн сонирхлыг олох гэх мэт

Хүүхэд маань их сонирхоод олон дахин үзэд эхэлбэл хүүхэддээ илүү бодитоор мэдрүүлэхийн тулд яг тэр хүүхэлдэйн дээр гардаг таалагдсан хүүхэлдэйн баатрыг нь авч өгдөг.

Ингэхээр хүүхэлдэйгээ үзэх сонирхол нь улам нэмэгдэхээс гадна тухайн хүүхэлдэйн баатраа хүүхэлдэйгээ үзэхдээ тэвэрч суугаад л үздэг. Мөн дараа түүний зан төлөв байдлыг нь ажигласнаараа биет байдлаар тоглодог.

Хоёрдугаар хэсгээс харсан амьтан хүний зан чанар, гаргаж байгаа авирыг илүү их сурч, дурайж эхлэнэ.

За ингээд тухайн хүүхэлдэйг үзээд бараг цээжлэх түвшинд хүрээд ирлээ гэж үзвэл номыг нь авч өгдөг. Ерөнхийдөө би Disney pictures, pixar animation-ийн хүүхэлдэйнүүдээс эхлэсэн. -Disney pictures, pixar animation -ийн хүүхэлдэйний номнууд маш гоё хэвлэлттэй байдаг.

Заа номыг нь хараад л шууд өөрөө ярих түвшинд хүрчихсэн байдаг. Эхлээд би уншиж өгөөд илүү сайн тайлбарлаад сургамж авах хэсгүүдээ мөн байнга сануулдаг. Тэгээд номоо үзээд эхлэхээрээ тэр хүүхэлдэйг үзмээр байна гэхгүйгээр номоо барьж ирээл ээжээ уншаад өг гээд л ирдэг болчихдог. Тэгээд л хажуугаар шулганалдаад л хамт яриад л их хөгжилтэй шүү.

Ийм 3 шат дамжлагаар нэг хүүхэлдэйн киногоороо хэсэгтээ л амьсгалж, амьдарна шүү дээ. Ингэж хүүхдэд бүүр олон талаас нь хүргэх хэрэгтэй юм шиг санагдаад байдагийн.Ер нь л энэ аргаар авсан тоглоомууд номнууддаа их хайртай байдагийн бас их тоглоно. Харин ямар нэг зүгээр л байдаг чихмэл тоглоом ч юм уу тэд нар тоглогдохгүй удсаар мартагддаг.

Тэгэхээр аливаа зүйлийг сайн талаас нь хараад зөвөөр ашиглавал хүүхдийн хүмүүжилд ч мөн сайнаар нөлөөлж болдогийн байна лээ.

За дараа нь яг өөрийн энэ аргаар үзүүлсэн хүүхэлдэйнүүд болон тэдэнтэй холбоотой зургууд, түүнээс юуг сурч аваасай гэж үзүүлсэн тухайгаа оруулсан байгаа доорх холбоосоор харна уу?

№2 Боловсрол, Хүмүүжил : Хүүхэлдэйн киногоор суралцах нь Жишээ

--

--