Cinema Paradiso үзсэн нь

Кино их үзэх юм өө. Энэ сайхан бүтээлүүдийг үзээд үзээд дуусашгүй. Хэд ч үзээд дундрашгүй их зүйлийг мэдэж авах юм. Өөрсдөө л тэр гоё сайхныг мэдрээд байхгүй шүү дээ. Хөөрхөн бяцханууд маань том болоод хамт үздэг болжээ.

Энэ удаад Cinema Paradiso үзлээ. Сэтгэгдлээс хуваалцвал…

  1. Ерөнхий төрсөн сэтгэгдэл
  2. Хамгийн таалагдсан хэсэг
  3. Юу сурч авсан бэ?

5 нас 11 сар 25 хоногтой хүү: Уйлмаар бол санагдаагүй ч сэтгэл их хөдөлсөн.

  • Хамгийн таалагдсан хэсэг нь Эленатайгаа анх уулзаад л, хамтдаа найз охинтойгоо байсан тэр хэсэг нь
  • Харин сурч авсан зүйлс бол: Нэгдүгээрт. Байшин их хуучраад удсан бол нуураадаг юм байна. Хүний дээрээс унах аюултай байдаг юм байна

7 нас 3 сар 1 хоногтой охин: Үнэхээр сэтгэл хөдөлсөн. Жоохон уйлсааан.

  • Сүүлрүүгээ их гунигтай болж эхлэсэн болохоор Эленатай хамт хөгжилтэй байсан хэсэг таалагдсан
  • Харин сурч авсан зүйл бол: Зөвхөн Монголдоо байгаад л байхгүй дэлхийн олон орноор явж их зүйлийг сурч мэдэх хэрэгтэй гэж бодсон

Киноны дундуур зогсоогоод олон зүйлсийг аав нь тайлбарлан өгсөн. Харин тэдгээр зүйлс хэр өндөр сэтгэгдэл төрүүлсэн эсэхийг унтах гээд орондоо хэвтэж байхад нь ээж нь ярилцсан богинохон яриагаа хуваалцлаа.

Зүгээр л нэг кино үзэх биш киногоо бүх талаар нь мэдэрч, төрсөн сэтгэгдэл мэдрэмжээ хуваалцаж байх нь тансаглал мэт…

Ennio Morricone-ий гайхалтай аялгууг бүтнээр нь орууллаа

--

--