Байгаль нуурын нууц

Mendsaikhan Erdenebayar
Рагуса Тур ХХК
2 min readJul 4, 2023
Illustration by Premium Vector, courtesy of Pinterest

Тунгалаг ус, сүрлэг уулс, өтгөн ой модоор хүрээлэгдсэн Байгаль нуур нь ер бусын үзэсгэлэнгээрээ хүмүүсийн сэтгэлийг эрхгүй татдаг. Нуурын эндемик амьтдаас авхуулаад далайн хав хүртэл байх хосгүй биологийн олон янз байдал нь түүний сэтгэл татам байдлыг улам нэмнэ. Байгалийн онгон дагшин гоо үзэсгэлэнтэй холбогдож, цаг хугацаа зогссон мэт амар тайванд умбан, гүн гүнзгий сэрэл мэдрэмжийг мэдрэхийг хүссэн хүн бүхний сонголт Байгаль нуур гэлтэй. Байгаль нуурын онцлогийг хураангуйлан хуваалцъя гэвэл:

Хамгийн том, хамгийн гүн цэнгэг устай нуур: Байгаль нуур нь эзлэхүүнээрээ дэлхийн хамгийн том цэнгэг устай нуур /23,000 куб.км буюу манай гарагийн цэвэр усны 20 хувийг эзэлдэг/ төдийгүй 1637 метр гүнд хүрдэг хамгийн гүн нуур юм.

Биологийн төрөл зүйл: Нуур нь 1340 орчим амьтан, 570 зүйлийн ургамлын амьдралыг тэтгэдэг бөгөөд үүний 2/3 -ийг та дэлхийн хаанаас ч олох боломжгүй юм. Нуурын тусгаарлагдсан байдал нь дэлхийн хаана ч байхгүй олон тооны эндемик зүйлийн хувьслыг бий болгох боломжийг олгодог.

Болор мэт тунгалаг ус: 20–25 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг хамгийн эртний цэвэр устай нуур билээ. Болор мэт тунгалаг тул маш сайн үзэгдэх орчин, олон янзын усны амьдрал, усан доорх гайхалтай төрх байдлыг ажиглах боломжтой.

Үзэсгэлэнт байгалийн үзэмж: Байгаль нуурын үзэмж нь хараа булаам үзэсгэлэнтэй. Сүрлэг уулс, өтгөн ой мод, далайн эргийн ер бусын тосгоноор бүрхэгдсэн зугаалах, явган аялал хийх, гэрэл зураг авах, намуухан өдрүүдийг өнгөрөөхөд хамгийн тохиромжтой дархан цаазат газар. Нуурын уулс байнгын хөдөлгөөнтэй байдаг бөгөөд уулсын дундах Хойд-Муяа нуруу нь жилд хамгийн ихдээ 2.7+ сантиметр хөдөлдөг байна.

Гайхамшигт өвлийн орон: Хүйтний улиралд Байгаль нуур нь ид шидийн гайхамшигтай орон болж хувирдаг. Тэсгэм хүйтэн нь өвөрмөц тогтоц бүхий асар том мөсөн гүвээ, тунгалаг шил мэт гадаргуу зэрэг гайхалтай мөсөн төлөвүүдийг бий болгодог. Энэ үеэр мөсөн дээр гулгах, загас барих, машин жолоодлого хийх боломжтой.

Соёлын ач холбогдол: Буриадын уугуул иргэдийн хувьд Байгаль нуур нь соёлын асар их ач холбогдолтой, ариун дагшин газар хэмээн тооцогддог. Буриадын нутгийн тосгонд зочилох, уламжлалт зан заншил, зан үйлийг мэдрэх, өвөрмөц соёлтой танилцах бүрэн боломжтой билээ.

--

--