Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт / On World Mental Health Day
The English version below.
“Сэтгэцийн эрүүл мэнд” гэхээр хол сонсогддог эсвэл бидэнд бус галзуу, солиотой “шар хадны” хүмүүст хамааралтай гэсэн бодол одоо ч гэсэн олны дунд байгаа нь харамсалтай. Гэхдээ энэ байдал удахгүй өөрчлөгдөнө гэж найдаж байна.
Бид бие зовиуртай байвал бид эмчид хандах, эм уух зэргээр арга хэмжээ авч сурсан. Харин та сэтгэл санааны хувьд тогтворгүй, хэвийн бус байвал ямар нэгэн арга хэмжээ авдаг уу? Мэргэжлийн хүнд ханддаг уу? Маш цөөн хүн тэгж заншсан байх. Бидний дийлэнх нь түүнийг тоохгүй, харин ч эсрэгээр асуудал, шаналлаа ярьж бусдаас тусламж хүсэх нь “сул дорой” харагддаг мэтээр ойлгогддог. Гэхдээ энэ нь эсрэгээрээ, тусламж хүсэж байгаа, өөрийнхөө зовнилыг илэрхийлж байгаа нь “зоригтой” байгаагийн илрэл шүү.
Жижиг, бага ч гэсэн асуудалтайгаа нүүр туулж, түүнийгээ цаг тухайд нь шийдэж байх хэрэгтэй. Эс бөгөөс асуудал чинь улам л хүндэрч, дааж даахгүй шаналалд, сэтгэцийн асуудалд өртөх эрсдэлтэй.
Хэн нэгнийг сэтгэл хөдлөлөө гаргаж, илэрхийлж байгааг нь бүү шүүгээрэй. Бидний дийлэнх нь нэгнээ сонсон, зөвлөгөө өгөхөөс илүүтэй шүүн зааж, буруутгах хандлагатай байдаг. Энэ ч учраас бид бусдад хэлэлгүйгээр ганцаараа шаналдаг. “Зовлонгоо бүү үзүүл” бла бла…үгс сонсогддог. Олон түмэнд дэлгэх албагүй ч, дотнын хүмүүстээ заавал мэдэгдэж байгаарай.
Бид нэгэндээ хамаг сайхнаа харуулж, бүх зүйл болж буй мэтээр дандаа харагдахаас зайлсхийх хэрэгтэй. Өрнүүлж буй яриандаа, өөрийн сошиал медиадаа ч хэрхэн сэтгэцийн эрүүл мэнддээ анхаардаг талаараа дурдаж байвал сайн. Өөрсдөө бид мэдлэг сайтай байх тусам бусдыг ойлгож, шүүхгүй байж чадна.
Сэтгэцийн эрүүл мэндийн ач холбогдлыг таниулахад бүх хүний оролцоо чухал билээ..
Энэ өдрийг тохиолдуулан өөрийн сошиал медиа хаягуудад пост, эсвэл сторигоор дамжуулан заавал өөрийн дуу хоолойгоо хүргээсэй хэмээн хүсч байна.
Сэтгэл санаа тогтворгүй, ажил хиймээргүй, бүх зүйл утгагүй санагдах мөч хүн бүрт тодорхой мөчлөгт тохиодог. Харин та үүнийгээ даван гарч, хичээл зүтгэлээрээ тэмцээрэй. Асуудал бүрт гарц, шийдэл байдаг. Хэзээ ч “ганцаараа” гэж дүгнээрэй. Таныг гэх зөндөө хүн бий.
-Око
It is too bad that there are still popular notions that “mental health” regarded as only for those who are crazy, insane rather than it relates to all of us. Hope this will soon change.
We’re used to go see a doctor or take medicine when we feel physically unwell. However, do we do the same or take any action when we’re mentally not okay? Do we get professional service? So few of us might do that (talking about Mongolia). Most of us don’t take it seriously yet tend to neglect it until becoming a huge issue. Because lot of people do think that asking for help is for losers, it is considered to be as “weak” which is really not!! On the contrary, being open about your issue, sharing your concern, asking for help are all about bravery. Those who do that deserve a standing ovation!!!
We should face, feel, get through, solve the problems we have. The more you neglect, the bigger the problems will grow. You might have more serious mental illnesses.
Don’t judge anyone who is being emotional, release their feelings. Some of us tend to judge and blame those who needed you just to listen and give advice. That’s why those choose not to talk to others and choose to suffer alone instead. So, please don’t be judgmental and be eager to listen. On the other hand, don’t ever choose to suffer alone. Share your concerns with your loved ones. They deserve to hear, because they don’t want to regret later not helping you when needed.
I think we should stop trying looking good and happy all the time like everything is working. It is not for every one. It would be nice to have a talk on mental health, share stories, posts on mental health. When we’re well educated, we can help others.
Everyone’s contribution to raising awareness of mental health is essential..
On the occasion of this day, I encourage all of you to speak your mind on mental health. It can be anything-story, post, article, single share, video…
There are times when we are mentally unstable, not in a mood to work, nothing seemed to work out.. But we have to try and work on fighting back. Every problem has its solution. Don’t ever think that you are alone. You are not. There are always people who will be there for you ❤.
With love,
Oko