Сэтгэл зүйчтэй ярилцсан нь / So, I saw a therapist

Сургуулийн маань зөвлөгөө өгөх төв / Counseling at Barnes center, Syracuse University

English below.

Би сэтгэл зүйчтэй анх удаа ярилцаж үзлээ. Боломжтой бол, өөрийгөө уулзах шаардлагатай, асуудал байгаа гэж үзвэл оролдоод үзэх нь тун хэрэгтэй санагдлаа.

Юуны өмнө сэтгэл зүйч бол танд ингэ, тэг гэж зааж, зөвлөдөггүй. Харин танд тулгарч буй асуудлыг чинь гүн рүү нь орж асууж, өөрөөр чинь гарц, гаргалгааг хайлгадаг санагдсан. Өөрөөр хэлбэл, тухайн товлосон цагт та асуудлаа сэтгэл зүйчид уудалсан шигээ, асуудал юунаас үүсэх болов, яаж шийдвэрлэж болох, эсвэл цаашид яг яамаар байгааг чинь чамаар нээн хэлүүлдэг. Сэтгэл зүйч танд зөвлөхөөс илүү “яагаад” гэж асууж, чиний шийдвэр, амьдралын замыг шүүдэггүй, тийм ч эрх байхгүй.

Сэтгэл зүйчтэй товлосон цагт 80–90 хувьд нь чи ярих бөгөөд харин нуун, айлгүй ярьмаар байгаа бүх зүйлээ хэлвэл дээр санагдсан. Мэдээж тухайн яриа та хоёрын дунд үлдэх ёстой. Ярьж буй үед чамаас ямар ч сэтгэл хөдлөл гарч болох бөгөөд бүү биеэ барьж, тэр хөдлөлийг нуугаарай. Ширээн дээр салфетка байрлуулсан байсан нь ойлгомжтой санагдсан. Би ч салфетка хэрэглэх шаардлагатай болсон.

нулимсаа арчсан салфетка минь :)

Хүмүүс аливаа асуудал тулгарахад хамгийн түрүүнд гэр бүл, найз нөхөддөө ханддаг байх. Гэвч өөрийг чинь хамгийн сайн ойлгох, юу болоод байгааг, цаашид яг яах хэрэгтэй мэдэх хүн чи өөрөө. Сэтгэл зүйч чамаар шийдлийг чинь олуулах авч, чиний аврагч байж чадахгүй гэж санагдсан. Иймд өөртэйгээ үнэнчээр ярилцаж, асуудлын гүнийг, мөн гаргалгааг нь өөрөө олохыг хичээгээрэй ❤. Харин түүнийгээ олж чадахгүй байвал мэргэжлийн хүнд хандаарай.

So, I saw a therapist this week for the first time in my lifetime! I found it helpful to seek help from a professional if you are in need of talking about your issues or struggles or just feeling like you would like to get things off your chest.

First of all, I understood that a therapist or a counselor doesn’t get to tell you what to do or advise you to do a certain action. Instead, they make you tell all the things you want to talk about, some things you kept inside that are killing you, or things that have been bothering you or holding you back. Then, they dig into your past, childhood, some memories, incidents, traumas that could lead to your problems today. It’s important that you tell them everything (unless you don’t feel uncomfortable) and not afraid of judgments. Furthermore, you then try to find ways to get out of those walls built in front of you by yourself.

During a session, you talk most of the time. While you talk, you may feel different sorts of feelings. And let them be. Don’t judge. Don’t hold. Be it.

I liked how they placed a tissue on a table and I definitely took one!

my used tissue after the session

Many people may be going to their family or friends when in a need of a similar type of situation. They may listen to you (which is a good and important thing!) and give you some advice. However, the only person who knows you best and the solutions to your problems is YOU! Therapists will guide you to find the answer but they are no lifesaver, at least that’s what I understand from my experience. I encourage you to look deeply into yourself, have a deep and honest conversation with yourself. If you have a hard time understanding yourself, seeing a therapist is definitely a good idea!

Love,
Oko

--

--