Сэтгэцийн эрүүл мэндийг үл хайхарвал юу болох вэ? / When we neglect mental health

Photo credit: https://weheartit.com/sophiany

The English version below.

Та сэтгэцийн эрүүл мэндийн тухай мэдлэгтэй, түүнийгээ анхаарч чадсанаар өөртөө болон бусдад туслан, нийгэмд бага ч гэсэн өөрчлөлт авчирч чадна. Ер нь бага ч биш, нилээн том өөрчлөлт авчрах юм шүү.

Маш энгийн жишээнээс эхэлье. Хэрэв найз, хэн нэгэн танил чинь уулзах ёстой байснаа цуцалж, сэтгэл санаа онцгүй байгаагаа хэлж болно, хэнд ч “үгүй” гэж хэлэх эрх бий. Энэ тохиолдолд ихэнх хүмүүс “битгий эмороод бай” гэдэг. Эмо гэдэг яг юуг хэлээд байгаа юм бэ? Ямар ч хүнд сэтгэлээр унах, эсвэл бусадтай уулзахаас илүү гэртээ унтахыг илүүд үзэх үе гарна. Ийм үед ялангуяа тэр таны дотны хүн бол битгий тиймэрхүү үгс хэлж байгаарай. Тэрний оронд гэрт нь очоод, “Юу болсон, яасан?” гэж найздаа анхаарал тавиарай. Магад таныг зориод ирэхээр асуудлаа нээн ярилцана. Та тэр хүний дотор юу болж байгааг мэдэхгүй болохоор яаран бүү дүгнэж, “эмо” гэх мэтээр ухаажаагүй үгс хэлээрэй.

Та яг одоогоор маш аз жаргалтай байгаа тул танд энэ асуудал ямар ч хамаагүй гэж хандаж болохгүй. Мэдсэнээрээ та үүгээр шаналж буй хэн нэгэнд тусалж, тэдэнд итгэл өгч чадна шүү. Иймд сэтгэцийн эмгэгээс сэргийлэхийн тулд хүн бүрийн оролцоо чухал. Ялангуяа манай улсад хүмүүс наад захын мэдлэг дутмагаас нэгэндээ туслах нь битгий хэл улам тэр хүн “би ганцаараа, ямар ч итгэл найдвар алга” гэсэн мэдрэмж аваад үлддэг.

Та юу хийж чадах вэ?

  • Сэтгэцийн эрүүл мэндтэй холбогдолтой мэдээ, мэдээлэл байнга байх
  • Өөрийгөө шүүмжлэхээ боль. Та юу ч мэдэрч байсан, тэр мэдрэмжээ буруутгах хэрэггүй. Мэдрэмжээ мэдэр, бүх биеэрээ мэдэр. Тэгээд дараа нь тавьж явуул. Ихэнх хүмүүс тэр мэдрэмжээ хүлээн зөвшөөрөхгүй, өөрийгөө зовоосноор улам шаналаад байдаг
  • “Зүгээр биш” бол түүнийгээ зоригтойгоор хэлж сур!!
  • Таны асуудал ганцхан таных гэж бодохоо боль. Танд зөндөө хүмүүс хайртай. Тэр хүмүүсээ бодоод асуудлаа тэдэнд хуваалц, тусламж ав
  • Хэн нэгэн танд асуудлаа ярихаар зорин ирсэн бол түүнийг нь бүрэн сонсож өгөөрэй. Хэдий та тусалж чадахгүй ч, сонсоно гэдэг чинь том тусламж шүү
  • Сэтгэцийн эмгэгтэй хүний бүү шүүгээрэй
  • Гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ байнга дотно, чинь сэтгэлийн яриа өрнүүл. Тэдэнд ямар нэгэн асуудал байгаа эсэхийг байнга асууж байх
  • Зан авирт өөрчлөлт орох бол эхний шинж тэмдэг учир, ийм үед тэр хүнд яаралтай тусламж үзүүлж, юу болохгүй байгааг асуугаарай

Сэтгэцийн эрүүл мэндийг хайхралтгүй орхисноор та өөрийгөө болон бусдыг ангалын ирмэг рүү түлхэж байна л гэсэн үг. Өөрийгөө та “биений юм ирснээс боллоо…”, “ойрдоо ажил ихдээд стресдээд байна…” гэх мэтээр бодоод яваад байж болохгүй. Өглөөд та зорилго дүүрэн, эрч хүч, аз жаргалтай сэрэхгүй удаж байгаа бол байдал бишгүйдсэн гэсэн дохио шүү.

Маш удаан шаналан, хариулт олдохгүй бол та буруу зуршилтай (бүх төрлийн мансууруулах бодис хэрэглэх, санаатай болон санаандгүй хүчирхийлэл үйлдэх г.м) болж эхэлнэ…Дараа нь өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр бодож…амиа хорлоход хүргэж болзошгүй!!! Энэ бол үнэхээр тоглоом, шоглоом биш шүү!!!

Хариулт нь үргэлж байдаг. Ямар ч асуудлын хариулт таны амьтай тэнцэх ёсгүй.

Амиа хорлолтын тухайд

Дэлхий дээр 40 секунд тутам 1 хүн амиа хорлодог. Мөн нас баралтын 10 шалтгааны нэгд дээгүүр орж байна.

Амиа хорлох тухай бодол тээж байгаа хэн нэгэн яасан ч түүнийгээ хэлэхгүй. Бас нүүрэндээ гуниг тодруулаад явдаггүй. Ихэнх хүмүүс гаднаа маш баясалтайгаар харагдах ч, хариад, өөрийн ертөнцдөө шаналан зовдог.

Мөн тэр хүн бусдад чин сэтгэлийн зөвлөгөө байнга өгдөг, эсвэл хол явах гэж байгаа мэт салах ёс хийж байвал та түүнийг хэрхэвч зүгээр орхиж болохгүй-яаралтай юу болоод байгааг асуугаарай. Ихэнх хүмүүс өөрөө бусдаас авахыг, сонсохыг хүсч буй үгсээ бусдад хэлж байдаг юм шүү. Нэг үгээр өөрөө асуудалтай хүн бусдад ихээр тусалж байдаг талтай.

Иймд!!!! Та, би, бид бүгд өөр өөрсдийн ертөнцдөө зовлон, жаргалаа эдлэн явж байгаа. Та тэр хүн юу туулж, дотор нь юу болж байгааг мэдэхгүй тул нэгнээ шүүж, муулж, хэмэлж байхаа больцгооё. Амьдаа бие биедээ хүндэтгэлтэй харьцаж, нэгнээ хайрлацгаая.

Миний хувьд хэн нэгэн, ялангуяа олны танил хүмүүс амиа хорлосон тухай мэдээ сонсохоор эвгүй санагддаг. Ялангуяа шалтгаан нь сэтгэл гутралаас болсон бол айдаг. Яагаад гэвэл би ч бас нэг өдөр ингэх болов уу, эсвэл үнэхээр сэтгэл гутрал ингээд өөр сонголт өгдөггүй, хүмүүсийг аваад явчихдаг юм байх даа гээд…

Дээр бичсэнчлэн, хариулт үргэлж байдаг. Иймд “амиа хорлолт” гэдэг зүйлийг яасан ч таны толгойд буух ёсгүй шүү.

Сүүлийн хэдэн жил олны танил олон хүн амиа хорлож, бидэнд энэ нь ямар чухал зүйл болохыг сануулсаар байгаа. Зарим уран бүтээлчид илэрхий амиа хорлоогүй ч доз хэтрүүлэн амиа алдсан-Элдэв мансууруулах бодис хэрэглэх нь өөрийн өвчнөөс түр ч гэсэн салах үзэгдэл болов уу гэж харж байгаа.

Ингээд та өөрийгөө болон бусдыг хайрлан, хайр энэрэл, хүндэтгэлээ байнга илэрхийлж, энэ дэлхий ертөнцийг хайраар түгээгээрэй.

Та бүх хүнд тусалж чадахгүй ч, заавал хэн нэгэнд тусалж чадна ❤.

Дараагийн нийтлэлээр уулзъя.

When you have knowledge of mental health, and take care of your mental health, you not only help yourself and each other, you also make even little impact. Well, not a little actually, a lot!

A super simple example. Let’s say your friend cancels the plan at the last minute by saying he or she doesn’t feel good. Most of us react to this negatively like “Don’t be emo..” blah blah. Well, everyone has a right to say no at any time. Anyone can feel not good and just wanna stay in bed instead of interacting. Unless you don’t understand her or his situation, think before you say something. Instead of judging them, please visit their home and ask “What happened?” with care.

You maybe are now happy and don’t even bother to care about this. Well, please don’t. When you upgrade your knowledge, you can help someone and give them hope. Everyone’s participation is important in dealing with mental health issues. Especially here in Mongolia, because of lack of awareness, we tend to neglect it and many people with mental issues get no help.

What can you do?

  • Receive news, information about mental health frequently. For instance: Sign up for newsletter
  • Stop judging yourself. Whatever you feel, don’t give yourself fault. Feel it, feel it with your whole body. Then, let it go. Most of us don’t wanna accept it, hold it to themselves and suffer.
  • When you are not okay, be brave to say it loud.
  • Don’t think your problems belong to only you. There are many people who love you. For the sake of them, let them help you
  • When someone reaches you and shares their problem, please listen. Even if you can’t help, listening is a big support.
  • Don’t judge people with mental issues
  • Hold a candid, genuine talk with your family, friends, loved ones often. Ask them if something is wrong.
  • If someone’s mood changes which is one of the early signs of mental illness, reach them.

When you neglect mental health you push yourself and others to the edge of the mountain. Don’t think that you’re just tired or it is because of seasonal stuff. If it has been a while since you haven’t woke up in the morning with energy, it’s a sign that you are not fine.

When it’s been damn hard you don’t know what is it, you may be then adapt toxic habits (addicting to drugs, committing violence abuse..). Thinking that no one needs you, you may think of suicide!! This is not a joke that no needs to be taken for granted.

There is always an answer. Any solution to a problem doesn’t deserve to take your life.

On suicide

One person dies every 40 seconds from suicide. And this is one of the ten causes of death.

Any suicidal person will not express it directly. We can see lots of suicidal people smile just like ordinary ones. Most of us seem to be happy that everything is okay, but when they go home, they come back to the world where pain begins again.

If someone always gives thoughtful life advice, and say farewells indirectly, please check with him or her immediately. Remember that many people say those precious words which they want to hear them the most from others. In other words, the person who has the most problems tends to help others. Because they know how it hurts to be neglected.

So!!! Me, you, all of us have problems. Unless you know what that person is dealing with, be kind to each other. Stop judging, discouraging one and another. Love each other. Spread love only.

Every time I hear someone, especially a celebrity commits suicide, I take it personally. It is hard if it is because of depression. I sometimes think that what if I do the same, and does depression really have no answer?…

As I mentioned above, there is always an answer. So, please don’t think of suicide no matter what you’re struggling with.

Lots of celebrity suicides leave us with careful thoughts that we have to take mental health seriously.

Love yourself, love others, express your love more often, no, every day, fill this world with love.

You may cannot help everyone, but everyone can help someone ❤.

See you!

--

--