Бид ядарч байна!!!

Hotolsar
VIA why?
Published in
2 min readFeb 2, 2019

Эмэгтэй хүн ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙХ тэр мэдрэмжинд л шунаж
-туранхай нь хэвийн жинтэй болох гэж, тарган нь турах гэж, намхан нь өсөх гэж, өндөр нь арай намхан болох гэж, том цээжтэй нь цээжээ нууж, жижиг хөхтэй нь томруулах гэж, батгатай нь батгагүй болох гэж, сэвхтэй нь сэвхгүй л болчих юмсан гэж, бүлцэн нь давхраа оёулж, хөмсөггүй нь шивүүлж, бөгсгүй нь дасгал хийж, тааз томтой нь урт цамцаар далдалан нуух гэж хичээцгээдэг. ТӨГС болох гэж биш энгийн л нэг дундаж, бусдаас илүү гарахгүй ч өөлүүлэх зүйлгүй болохыг л тэд хүсдэг. Тэд хүсдэг ч гэждээ НИЙГЭМ хүсдэг! Ихэнх эмэгтэйчүүд нийгмийн шаардлага буюу медиа-н аймшигтай нөлөөллөөр өөрийгөө ч байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүйдээ тултлаа сэтгэлдээ өвчилсөн байдаг. Тиймээ энэ үнэхээр өвчин! Сэтгэцийн нэгэн төрлийн эмгэг.

Угаас эмэгтэй хүн байгаагаараа байж болохооргүй тийм хэрцгий нийгэмд бид амьдарч байна. Сурталчилгаагаар л гэхэд төгс эмэгтэй хүний шинж ийм ийм байна гээд бидний тархи руу олон жилийн турш бөмбөгдчихлөө шүү дээ! Кардашиан өгзөг бол ХҮСЭМЖИТ өгзөг гээд л… Энэ их медиа-н нөлөөлөл хүн бүрийг өөнтөгч болгоод байна уу даа? бүгд ТӨГС байх ёстой юм шиг тааралдсан хүн болгоноо Энэ нь ийм юм, тэр нь тийм юм гэж ӨӨЛСӨӨР байгаад эмэгтэйчүүд өөрөө ч мэдэлгүй бусдад ийм тийм гэж өөлүүлэхгүйн тулд байгаагаараа байж чадахгүй өөрчлөгдөх гэж өнөөх төгс-д дөхөх гэж хичээдэг. Уул нь гоо сайхан гэдгийг яг тэдэн сантиметер нүдтэй, төдөн кг жинтэй, төдөн ширхэг үстэй гээд томъёолчихсон ойлголт байдаггүй. Хэрэв хүн бүр өөрсдийгөө дахин давтагдашгүй өөрийн гэсэн гоо сайхныг бүрдүүлсэн цор ганц бүтээл гэдгийг ойлгодогсон бол амьдрал хичнээн амар байх вэ? Бүгд өдөр бүр өөрийгөө хайрлаж итгэл дүүрэн харц дээгүүр алхавал гээл төсөөлдөө 🌟
Тийм сайхан нийгэмд хүүхдүүд минь ядаж амьдраасай гэж хүснэ…

--

--

Hotolsar
VIA why?

Эгэл нэгэн төмсний мэдрэмж, сэтгэгдлүүд… Гэхдээ ер нь энд юу ч байж магадгүй шүү!