ХООСОН

Hotolsar
VIA why?
Published in
1 min readFeb 2, 2019

Бид юуны тулд инээж, яасан гэж уйлдаг юм бол?
Нарнаар сормуус нээж, сар харагдвал хаасан шиг
Урагшаа 2 алхвал яана гэж? хойшоо 10 алхмаар байна
Хаяа нэг л их жаргалтай хүн
Гэхдээ яг юуг жаргал гэдэг юм?
Инээд бүр минь ҮНЭН байсан уу? хэн мэдэх вэ?
Ажил, гэр бүл, амжилт бас амбиц
Атгаад үзэх үү? баригдахгүй байна. Бас харагдахгүй…

Сэтгэл хөдлөл доошоо биш, бас дээшээ биш
Инээх ч хүсэл төрөхгүй үeд
Хэнд ч яриад ойлгохгүй үeд
Амьсгалаа л сонсоод суухад юм бүхэн утгагүй. Хайрын тухай нөхөрлөлийн тухай кино, дуу, шүлэг тийм их атлаа ийм үeд сэтгэлийг минь хуваалцчихаар юу ч байсангүй, олсонгүй…

Хоосон гээд ийм үeийг нэрлэвэл маргааш хагас ч гэсэн дүүрэх үү? Өнөөх нар мандахаар утгагүй ч гэсэн тэгээд алхаад идээд унтаад амьсгалах л байхдаа… гэсэн ч сонсох дуугүй.

--

--

Hotolsar
VIA why?

Эгэл нэгэн төмсний мэдрэмж, сэтгэгдлүүд… Гэхдээ ер нь энд юу ч байж магадгүй шүү!