Аз жаргалтай байх 20 энгийн зөвлөгөө

~❤Urnaa Gan❤~
Aug 31, 2018 · 4 min read

1. Аз жаргалыг нэн тэргүүнд тавь.

Хэрвээ аз жаргал гээч зүйл жагсаалтын чинь хамгийн эхэнд байхгүй л юм бол өөр бусад зүйлс илүү өндөр байр суурь эзэлсээр байх болно. Хэрэв тэдгээр зүйлс өндөр байр суурьтай байсаар байх юм бол сайн сайхныг мэдрэх гэсэн чармайлтанд чинь саад болох нь дамжиггүй юм.

2. Аз жаргалтай байх төлөвлөгөө гарга.

Төлөвлөгөөгүй хүн алдах нь дамжиггүй. Яг л амьдралын бусад талбаруудад байдаг шиг, аз жаргалыг амжилттай эрж хайхад(мөшгих)-д төлөвлөгөө заавал хэрэгтэй.

3. Аз жаргалд хүрэх зорилго тавь.

Төлөвлөлт нь үр дүнтэй зорилго тавихыг шаардана. Зорилго тань SMART (specific, measurable, achievable, relevant and timed) буюу тодорхой, хэмжиж болохуйц, хүрч болохуйц, зайлшгүй бөгөөд цаг хугацаатай байгаа эсэхийг шалгахаа мартуузай.

4. Чамайг аз жаргалтай болгодог зүйлсийг хий.

Хэдийгээр энэ мэдээжийн юм шиг сонсогдож байгаа ч ихэнх хүмүүс баяр баясгаланг өгдөг тэр зүйлсээ хийхээ амархаан мартчихдаг. Бас тэр зүйлсээ аль болох байнга хийдэг байгаарай.

5. Сэтгэл ханамжтай байх тийм даалгаваруудыг өөртөө өг.

Баяр баясал, сэтгэл ханамжтай байх нь аз жаргалын бас нэг чухал хэсэг юм. Тийм учраас даалгавар болон үйл ажиллагаануудаа төлөвлөхдөө тэдгээрээсээ амжилтын мэдрэмж авах тийм зүйлийг төлөвлөхөөс биш зүгээр нэг хөгжилдөөд өнгөрөхөөр зүйл байж болохгүй гэдгийг анхаараарай.

6. Тоглож, хөгжилд.

Амьдралд хэтэрхий битгий чухалчлан ханд. Хэдийгээр бид бүгд л нуруундаа янз бүрийн хариуцлага үүрч байдаг ч, амьдралаа арай илүү “зугаатай/хөгжилтэй” өнгөрөөхөд хэн ч саад болохгүй шүү дээ. Харин ч бодит байдал дээр ийм байж чадсан нь илүү аз жаргалтай амьдарч байгаа нь харагддаг.

7. Өөрийнхөө сул талыг тодорхойл.

Асуудлаас зугтахад хүргэдэг таны алдаа дутагдал, сул тал юу вэ гэдгийг олж мэд. Амьдрал дээр аз жаргалтай, амжилттай байхдаа сул тал чинь хаана байгааг олж мэд.

8. Давуу талаа ашигла.

Хэдийгээр бид бүгдээрээ өөрсдийн сул талаа сайжруулахаар оролдож, зарим нь тэгэж чаддаг ч, хэрвээ тэгэж чадахгүй бол давуу талаа ашиглах дээрээ хамаг анхаарлаа хандуулах хэрэгтэй (бүх сайн чанарууд).

9. Сониуч бай.

Аз жаргалтай байх шинэ арга замуудыг байнга эрэлхийлж бай. Амьдралд хандах хандлага болон хөгжилтэй байх шинэ арга замуудыг тасралтгүй хайгаарай.

10. Байгаа зүйлдээ таларх.

Амьдрал дээр “бидэнд байхгүй тэр бүх зүйл дээр анхаарлаа хандуулах, аль эсвэл бидэнд байгаа тэр л зүйлүүд дээрээ анхаарлаа хандуулах” гэсэн сонголтууд бидний өмнө тулгардаг. Байгаа зүйлдээ талархах нь аз жаргалыг мэдрэх боломжийг мэдэгдэхүйцээр нэмэгдүүлэх болно гэдэг нь эргэлзээгүй юм.

11. Өөрийгөө хайрлаж, өөртөө дурлахад суралц.

Бид хайрлуулна гэхээсээ өмнө хайрладаг байх ёстой. Бусдыг хайрлана, бусдаар хайрлуулна гэдэг нь аз жаргалын гол бүрэлдэхүүн хэсэг юм.

12. Өөрийнхөө гол харилцаандаа цаг, энергиэ зарцуул.

Аз жаргалтай хүмүүс ажилдаа болон харилцаандаа аль алинд нь цаг зарцуулдаг. Аз жаргалтай хүмүүс бусад хүмүүсийн амьдралд илүү их дэмжлэг үзүүлэх хандлагатай байдаг. Мөн тэд өгөөмөр, нүнжигтэй хүмүүс байдаг юм.

13. Бусадтай аль болох нийтэч, харилцаа сайтай бай.

Аз жаргалтай хүмүүс урт удаан хугацаанд үргэлжлэх найдвартай харилцааг эрхэмлэдэг. Бусадтай харилцаа холбоогоо сайжруулах тал дээр ажиллах гэж байгаа бол харилцааныхаа тоог нэмэгдүүлэх нь мөн үнэ цэнэтэй юм.

14. Тусгүй бодлуудаа зайлуулж хая.

Далай лам иш татаж хэлсэн байдаг: “Аз жаргалтай амьдралд хүрэх гол зам бол сөрөг хандлагыг сулруулж, харин эерэг хандлагыг бэхжүүлэх өдөр дутмын бясалгалаар өөрийн оюун ухааныг сургуулилуулах явдал юм”. Хамгийн түрүүнд өөрийн бодлыг тодорхойлж сурах хэрэгтэй бөгөөд харин дараа нь тэдгээр сөрөг, тусгүй бодлууд дээрх сорилтыг эхлүүлээрэй.

15. Аз жаргалтай, өөдрөг бодлуудыг ургуул.

Зөвлөгөө 14-т дурдсанаар хүнд тусгүй болон өөдрөг гэсэн хоёр төрлийн бодол боловсорч байдаг. Эхлээд тусгүй сөрөг бодлуудаа зайлуулан хаяж, харин түүний дараа эерэг, өөдрөг бодлуудыг ургуулна. Үнэн хэрэгтээ энэ бол чадвар бөгөөд яг л бусад чадваруудтай адил хичээллэх тусам илүү амархан, илүү үр дүнтэй байх болно.

16. Эрүүл хэв маягаар амьдар.

Сайн идэж, идэвхитэй бай. Тогтмол дасгал хөдөлгөөн хий. Хэдийгээр боломжгүй зүйл биш ч, хэрвээ та байнга л өвдөж байдаг эсвэл тийм ч эрүүл биетэй биш бол аз жаргалтай байна гэдэг хэцүү шүү.

17. Хангалттай амарч, нойр авч байгаа эсэхээ хяна.

Хэрвээ өдрийн туршид байнга л ядарч, хангалттай эрч хүч олж авахаар санжиганаж яваа бол аз жаргалтай байна гэдэг үнэхээр хэцүү зүйл болно. Үүнд туслахын тулд байнга амарч, бясалгал хийж байх хэрэгтэй.

18. Өөрийнхөө цаг болон урьтамжаа удирд.

Аз жаргалтай хүмүүс өөрийн амьдралаа гартаа атгана гэдэгтээ итгэлтэй байдаг. Ийм байдаг болохоор тэд ямар нэг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахдаа илүү идэвхитэй байдаг. Хэрвээ амьдралд чинь ямар нэг зүйл бишдээд байвал ямар нэг зүйл хий. Цаашлаад хийж байгаа зүйл чинь үнэхээр чухал гэдэгт итгэлтэй бай. Хамгийн түрүүнд хамгийн чухал гэсэн зүйлийг тавь.

19. Хянаж чадах зүйлээ л хяна.

Хянаж чадахгүй зүйлсээ хүлээн зөвшөөр. Үүний ялгааг нь ойлгох хангалттай ухаалаг байхад суралц.

20. Одоогоороо л амьдар.

Бидний аз жаргалтайгаар туулж өнгөрөөх цорын ганцхан мөч бол “одоо”, бидний удирдаж чадах цорын ганц хором бол зөвхөн “одоо”. Тийм болохоор яг одоо л аз жаргалтай бай! Одоо биш бол хэзээ гэж?


~~Уран~~

Хувийн блог

~❤Urnaa Gan❤~

Written by

~~Уран~~

Хувийн блог

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade