Эртэч шувуухай — 2018.09 сар

~❤Urnaa Gan❤~
Sep 3, 2018 · 8 min read

Хувь хүний хөгжил гэдэг ойлголтын хүрээнд бие хүн өөрийгөө бүх талаас нь жигд хөгжүүлэхийн тулд 1.бие махбодь, 2.оюун ухаан, 3.зүрх сэтгэл гэсэн үндсэн 3 ухагдахууны алийг нь ч орхигдуулахгүй байхыг зорих ёстой аж. Ингэж байж бүрэн төгс гайхалтай үр дүнд хүрч чадна гэнэ.

Challenge-ийн хүрээнд хийдэг зүйлсээ дээрх 3 бүлэгт ангилаад харая:

  • Бие махбодь: yoga, squats, kegel
  • Оюун ухаан: ном унших, англи хэл, podcasts
  • Зүрх сэтгэл: цусаа өгөх, эерэг байж илүү их инээмсэглэх гэж хичээх гэх мэт…

За амжилт 😆


2018.09.03. Даваа гараг. Failed

  • Өдөрт ажилдаа явахдаа болон ирэхдээ 25*2=50 минут алхаж байгаа. Ингэж алхаж байгаа нь биед сайнаас гадна мөнгө хэмнэх давуу талтай гэж харж байгаа 😊

Хаха. Эхлэнгүүтээ fail-ддэг нь ч яаж байгаан…


2018.09.04. Мягмар гараг. 06.30

  • Squats + Back
  • Face yoga
  • Walking
  • Reading

2018.09.05. Лхагва гараг. 06.30

  • FY
  • Walking
  • Cooking… (2тоо гэртээ байхдаа идэх юмыг нь өглөөдөө сайн бэлдэж өгч байхгүй бол өлсгөөд байнаа)

Challenge-тай зэрэгцээд өглөөдөө хоол бэлдэхээр бүүр эрт босох хэрэгтэй болох нь ээ. Орой кино үзээд байгаа болохоор эрт босох гэж майлжийн. Киногоо дуусгачаад оройдоо эрт унтаж байнаа 😜


2018.09.06. Пүрэв гараг. Failed

Хүүгийн хичээл өнөөдрөөс өдөр орно гэсэн чинь унтаад хоцорчихлоо.


2018.09.07. Баасан гараг. Failed :(


2018.09.10. Даваа гараг. 06.30

  • Squats (30*30) + Kegel
  • Walking
  • To do list

2018.09.11. Мягмар гараг. 06.45

  • Walking
  • Усаа хэмнэе — За өнөөдрөөс ийм нэг жижиг challenge зарлагдаж байна. Усны хэрэглээгээ хараад байсан чинь бас арай л хайр гамгүй хэрэглээд байна. Ер нь байрны айлууд ихэвчлэн л ийм байгаа байхаа. Нүүр гараа угаахдаа, шүдээ угаахдаа, усанд орохдоо гээд хий дэмий ус гойжуулаад л… Ямартай ч өөрийнхөө болон гэр бүлийнхээ хувьд хэрэгжүүлээд, fb дээрээ мэдээлэл share-лэх байдлаар хэрэгжүүлэе гэж бодож байна.
  • No coffee — Кофены хэрэглээг хязгаарлах хэрэгтэй болсоон. Ер нь бол одоо кофе уухгүй ээ гэчээд л буцаж ороод, буцаж орохдоо бүүр аймар шунаж ороод байгаан кк. Гарах болсон шалтгаан гэвэл кофендох сахарын хэмжээнээс болоод байна уу юутай ч нүүрэн дээгүүр юм туураад байгаан.. нэг хэсэг гайгүй болчихоод буцаж гараад л… Гаднаас нь хичнээн арчлаад ч нэмэргүй байгаа болохоор дотроосоо арга хэмжээ авая гэж бодлоо. Идэж ууж байгаа бусад юмаа бодож үзээд кофег л хардаад байгаа юм. За амжилт 👌

Гүйцэтгэл:

  • Усаа хэмнэе — мхм. гэртээ хэрэгжүүлсэн. Ихээр гойжуулдаг байснаа маш багаар гойжуулаад, шүд, нүүр угаах хоорондоо бага багаар гойжуулж хэрэглэсэн. Нөхөртөө усаа хэмнэж багаар гойжуул гэсэн чинь ёстой зөв шаардлага тавьж байна шд гээд дэмжсэн ккк.
  • No coffee — Уугаагүй.

2018.09.12. Лхагва гараг. Failed

1 хүртэл кино үзсэний үр дүн. The Game of Thrones-ийн 6-р бүлгийг дуусгасан. Жон Снөүв чинь Роберт хааны хүү юм бишүү кк.

Гүйцэтгэл:

  • Усаа хэмнэе — Үргэлжлүүлээд хэмнэж байгаа.
  • No coffee — Уугаагүй ээ. PM team 6 гишүүнтэй. Тэгээд өглөөний цайгаа ээлжлээд авдаг юм. Тэгсэн чинь өнөөдөр уух юманд кофе авчихсан байсан. Тэхээр нь ширээн дээр харагдаад байвал уучихаж магадгүй гээд ажлын охинд өгчихсөн... Гэхдээ өдөр нойр аймар их хүрж байна лээ...
  • Reading with kids — Өөрөө ном унших challenge-аа үргэлжлүүлж эхэлсэн л дээ. Гэхдээ энийгээ жаахаан өргөжүүлээд оройдоо 2 хүүдээ үлгэр юмуу ямар нэг сэдэв уншиж өгдөг байя гээд өчдөрөөс эхэлсэн. Үүлэн бор гээд дээр үеийн Орос ардын үлгэртэй ном байдаг шд тэрнээс “Хун галуу” гэдэг үлгэр уншиж өгөөд юу ойлгосныг нь асуугаад ярилцсан. Дүү нь их хөөрхөн хөөрхөн юм ярьж байгаамаа хаха. 30хан минут л болж байна лээ.

Өдөр дутамдаа хийдэг зүйлсээ сайжруулах чинь бас challenge шдээ 😆


2018.09.13. Пүрэв гараг. 6.40

  • Squats — 15
  • Walking — алхах зуураа зөндөө их юм бодож амжих юмаа. (наашаа цаанаа 4 удаа явсан)
  • To do list — энэ их хөөрхөн үр дүнтэй байгаа

Гүйцэтгэл

  • Усаа хэмнэе — гойжуулахдаа багаар гойжуулж, тасалж бага багаар гойжуулж хэмнэж байгаа. Яг хэмнэе гээд бодоод байхаар яах аргагүй хэмнэгдээд байна лээ кк.
  • No coffee — Уугаагүйээ. Гэхдээ оффис руу өглөө ороод ирэхээр кофены үнэр хамар цоргиод оффисынхон тэр чигээрээ кофе уугаад байх шиг…
  • Reading with kids — Итгэмээргүй үнэн — Аалзны тухай баримт (Тулгын хүсэлтээр. Үлгэр уншихаар сонирхолгүй байна гэсэн кк)

2018.09.14. Баасан гараг. 6.50

  • Walking — өглөөдөө аймар хүйтэн байдаг болжээ хөлдөх гэж байна
  • To do list

Гүйцэтгэл

  • Усаа хэмнэе — мхм. Ус гойжуулах бүртээ санаад, яаж бага хэрэглэх вэ гэж бодоод л…
  • No coffee — Уугаагүй тэсээд л байгаа.
  • Reading with kids — failed. 5дахын орой ажлын охины төрсөн өдөр болоод гялс ирж 2тоо хоолыг нь хийж өгчөөд гарсан. Үлгэр уншиж өгч амжаагүй.

2018.09.17. Даваа гараг. 6.40

  • Squats — 15*15*15
  • Walking — Инээгээд л алхаад байгаа
  • To do list

Гүйцэтгэл

  • Усаа хэмнэе — Хэмнээд л байна.
  • No coffee — Тэсээд л байна.
  • Reading with kids — Итгэмээргүй үнэн — Нар хэр том бэ?(3 сэдэв)

2018.09.18. Мягмар гараг. Failed

  • Walking — Өөр зам илрүүлсэн. Явахад жаахан эвгүй ч илүү хурдан ирж байна лээ.
  • To do list

Гүйцэтгэл

  • Усаа хэмнэе — fb дээр мэдээлэл оруулж бусад хүмүүсийг уриалав.
  • No coffee — Уугаагүй.
  • Reading with kids — Итгэмээргүй үнэн — Бага гараг, Сүүлт од (3 сэдэв)

2018.09.19. Лхагва гараг. 6.25

Сүүлд орчуулсан сэдвийн дагуу өнөөдөр хэд хэдэн зүйл турших гэж оролдсон

  • No snooze — Сэрүүлгээ хол тавиад нэг дуугаргаад л босчихсон. ⌚
  • Drink water — 4 аяга ус уусан кк. Энэ талаар уншсан юмаа олж байгаад ашиг тустай талыг нь энд оруулнаа 🍵
  • Reading — quora дээрээс нэг сэдэв аймар анхааралтай уншсан 👍
  • Walking — Арай эрт гараад тайван алхаад ирсэн. ер нь их гоё байнаа 😁
  • To do list

Гүйцэтгэл

  • Усаа хэмнэе — ммм оройдоо аймар их чийгтэй цэвэрлэгээ хийсэн. Ус хэмнэгдээгүй байхаа. Орой нь нүүрээ угааж байхдаа усаа бага багаар ойр ойрхон гойжуулаад угааж байсан чинь манай хүн “аймар хэцүү ус хэмнээд байгаан бишүү” гэдгийн кк.
  • No coffee — Уугаагүй. Гэхдээ хааяа хааяа аягандаа кофегоо нээх гоё найруулаад хутгаж байгаагаар төсөөлөөд л, гэхдээ тэсээд л байгаа…
  • Reading with kids — Итгэмээргүй үнэн — Нарны аймгийн баримт (3 сэдэв)

2018.09.20. Пүрэв гараг. Failed

  • No snooze —Босч очиж унтраачаад буцаад хэвтээд унтчихсан. Шөнө сэрвэлзэж хоноод :(
  • Drink water — 2 аяга ус. Өчигдөр энэ талаар жаахан юм уншсан чинь заавал их хэмжээгээр уух гээд хэрэггүй санагдчихлаа. Хэтэрхий их уувал бас бөөрөнд ачаалал өгдөг юм байна лээ🍵
  • Squats — 20*20
  • Walking — Цас орцон байхаар нь гялс гармаар санагдаад эрт гараад романчиглаад алхаад ирсээн. 😁
  • To do list

Гүйцэтгэл

  • Усаа хэмнэе — мхм. бодоод л хэмнээд л
  • No coffee — Төслийн уулзалт болоод кофегоор дайлая гэдгийн. Тэгэхээр нь би кофе уухгүй байгаа гээд л хэлчихсэн :(
  • Reading with kids — failed. Ажил дээр жаахан оройтоод. Манай 2 аавтайгаа тоглоод байхаар нь тэр чигт нь чимээгүй орхичихсон…

2018.09.21. Баасан гараг. 6.40

  • No snooze — 2 удаа snooze-дэж байж бослоо..
  • Drink water — 2 аяга ус
  • Squats — 15
  • Walking
  • To do list

Манай ажлын 4 хүн сервер солих ажилтай шөнө хоносын. Өглөө ирэхдээ цай чанаад, арвайн гурил зуураад авчирч өгсөн. Ёстой сайхан дулаацжийн гээл уугаад байна лээ :)

Гүйцэтгэл

  • Усаа хэмнэе — mhm
  • No coffee — Уугаагүй.
  • Reading with kids — Маргааш амрана гэж хөөрөөд манай 2 юун ном унших. Ямар ч тийм сэтгэл зүй байхгүй байсан байх. Оронд нь хөөрхөн зураг зураад хэсэг суусан. Тэгээд дэлбэртэл кино үзсэн 4үүлээ.

2018.09.24. Даваа гараг. 05.40

  • No snooze — 1 удаа snooze-дээд боссон.
  • Drink water — 2 аяга ус
  • Squats — 30*30*3
  • Номын тэмдэглэл…
  • To do list

Гүйцэтгэл

  • Усаа хэмнэе — бодоод л хэмнэх гэж хичээгээд л
  • No coffee — Уугаагүй ээ ☺
  • Reading with kids — Гайхалтай дэлхий (3 сэдэв)

2018.09.25. Мягмар гараг. Failed

  • No snooze — failed
  • Drink water — 2 аяга ус
  • Squats — 15
  • To do list

Гүйцэтгэл

  • Усаа хэмнэе — бодоод л хэмнээд л
  • No coffee — Failed. Орой жаахан сууж ажиллах болоод бүүр нэг сулбайгаад байхаар нь уучихсооон. Бэлэн кофе дэргэдээ байлгах бас дэмий юм байна. Энийг өнөөдөр хүмүүст тарааж өгч дуусганаа. Нээрээ арьс маань нилээн гоё болоод урамтай байгаа. Одоо бол “өчигдөр яаж ийж байгаад л тэсчихдэг байж дээ” гээд харамсаад суужийн. Үргэлжлүүлээд уухгүй ээ.
  • Reading with kids — Хамгийн том тив(2 сэдэв)

2018.09.26. Лхагва гараг. 06.40

  • No snooze — failed. Уул нь 6-д сэрүүлэг тавьсан байсын.
  • Drink water — 2 аяга ус
  • Squats —15 (15 удаа сууж босоход цусны эргэлт хурдсаж, тархины үйл ажиллагаа сайжирдаг гэсэн шд. Олныг хийж амжихгүй өдрөө ядаж 15 хийгээд байя гэж бодоод байгаан)
  • Шинэ номоо уншаад эхэлсэн. Яг энэ Эртэч шувуухай болохтой холбоотой ном…
  • To do list
  • Walking*2 — Ойрын 2 өдөр алхаагүй байсын. Гоё дулаахан ч өдөр байна. Алхахын гоёыг дахиж мэдрээд л алхаад байлаа…

Гүйцэтгэл

  • Усаа хэмнэе — Хүүхдүүдтэй уншиж байгаа номны өчигдөр уншсан сэдэв нь “Дэлхий хэр их устай вэ” байсан. Үүнийг fb-ээр хүмүүст түгээсэн. 5, 6 хүнд лав хүрсэн байсан :)
  • No coffee — Уугаагүй
  • Reading with kids — Дэлхий хэр их устай вэ (3 сэдэв)

2018.09.27. Пүрэв гараг. Failed

  • No snooze — failed
  • Drink water — 2 аяга ус
  • Squats — 15
  • To do list
  • Walking*2 — Шөнө бороо орчихсон болохоор агаар гоё чийгтэй, цэвэрхэн, тэгээд бас их дулаахан гоё өглөө байна.

Саятан сангаа аваад ажлынхныгаа халуун чацаргана, чокопай-аар дайлав. Оффис их хүйтэн байгаа болохоор манайхан аймар баярлаад л байна лээ. Зарим нь бүүр нахисан гээч ккк

Гүйцэтгэл

  • Усаа хэмнэе — бодоод байхаар яах аргагүй л хэмнэх гэж хичээдийн байнаоо
  • No coffee — mhm. Уугаагүйээ
  • Reading with kids — failed. Намрын дунд сарын шинийн 17ны билэгт сайн өдөр таараад шинэ байшингийн найранд 4үүлээ очсын. Тэгээд бүүр шөнө гэртээ ирсэн болохоор номоо уншсангүй.

2018.09.28. Баасан гараг. Failed

  • No snooze — failed
  • Drink water — 2 аяга ус🍵
  • Walking — зөөлөн цас хаяласан романчик өглөө байлаа ❄
  • To do list 📖

Гүйцэтгэл

  • Усаа хэмнэе — хэмнээд л…
  • No coffee — Уугаагүй ээ. Арьс маань дажгүй болж байгааг манай хүн анзаарсан байна лээ ☺
  • Reading with kids — Орой зурагтаар дэлхий ертөнц үүссэн талаар баримтат кино гарч таараад тэрийг 3уулаа үзсэн. Тэгээд номоо уншсангүй.

Дүгнэлт

Зиак 9 сар 30 хоногтойгоос ажлын 20 хоногтой байлаа. Эндээс 9-д нь буюу 45%-д нь fail-дсэн байна.

  • 9 сард ажил гэр 2-ын хооронд байнга алхсан. Алхахын гоёыг, ашиг тусыг зөндөө мэдрээд байгаа. 10 сард бас үргэлжлүүлэн алхана. 👣
  • To do list буюу тухайн өдөрт хийх ажлынхаа жагсаалтыг өглөө бүр бичдэг болсон. Дэвтэр дээр бичиж байгаа нь бас их зүгээр санагдаад байгаа. 📓
  • Оройдоо Game of Thrones-ийг үзээд байсан болохоор эхний хэдэн өдөр маш их fail-дсэн байна. 📺
  • 9.11-ээс эхлээд No coffee гээд кофены хэрэглээгээ хязгаарлах зорилготой жижиг тэвчээр шалгасан challenge-ийг хийж эхлүүлсэн. Дунд нь 1 удаа fail-дсэн. Бусад өдөрт нь бол амжилттай тэссэн байна. Үүний үр дүнд арьс маань гоё болж байгаа. 10 сард бас үргэлжлүүлнэ. ☕️
  • 9.11-ээс мөн Усаа хэмнэе гэсэн байгальд ээлтэй challenge-ийг эхлүүлсэн. Усаа зөвхөн гэртээ хэмнээд зогсохгүй fb дээр post бичиж хүмүүсийг уриалсан. Миний бичсэн post-ийг хараад нэг ч гэсэн хүн нэг удаа ч байсан хамаагүй усаа жаахан ч гэсэн хэмнэе гэж бодсон бол тэгээд л болоо доо. Энийг 10 сард мөн гэр бүлдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнээ. 🌈
  • Мөн 9.11-ээс эхлээд Reading with kids гэсэн хөөрхөн challenge-ийг эхлүүлсэн. Үүний үр дүнд оройдоо хүүхдүүддээ жаахан ч гэсэн цаг зарцуулж байна гэсэн мэдрэмж төрөөд гоё байгаа. Бас үргэлжлүүлнэ. 😄
  • 9.19-өөс эхлээд өглөөний дадлаа сайжруулахаар бас хэд хэдэн зүйлийг хэрэгжүүлэх гэж оролсон байна. No snooze — бас нээх амжилттай болоогүй, Drink water — ус ер нь уудаг л даа гэхдээ шууд босонгуутаа биш байсан байх. ⏰
  • Номоо үргэлжлүүлээд уншиж эхэлсэн. Төлөвлөгөө ёсоор 2 номоо уншсан. Нэг номын тэмдэглэлээ биччихсэн. Өнөөдөр нэгийг нь бичээд medium дээрээ оруулчихнаа. 📖

За тэгээд эцэст нь 9 сарыг ерөнхийд нь дүгнэхэд эрт босох тухайд бол тийм ч амжилттай сар биш байсан ч хийсэн туршсан зүйлсийнхээ хүрээнд бол нилээн гайгүй үр өгөөж сайтай сар байжээ гэсэн дүгнэлтэнд хүрлээ. 😜

Одоо уншаад дуусч байгаа Өглөөний гайхамшиг номноос өглөөдөө хэрэгжүүлж болох хэд хэдэн гоё санаануудыг тоочиглочихсон байгаа. Маргаашнаас эхлээд хэрэгжүүлж эхлэнээ. 📘

~~Уран~~

Хувийн блог

~❤Urnaa Gan❤~

Written by

~~Уран~~

Хувийн блог

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade