Ubuntu 17.10 дээр xorg-ыг wayland солих нь

Xorg болон Wayland хооронд шилжих товч заавар (орчуулга)

Ubuntu 17.10 дээр ирсэн нэгэн шинэ маш гоё боломж нь Wayland(wayland гэж юу вэ?) дэлгэцийн default сервер болсон билээ. Linux тархацууд хѳгжихийн хэрээр X.Org сервер ашиглагдахаа больж Wayland -д байраа тавьж ѳгѳх нь. Үнэхээр ч Xorg-тэй харьцуулахад хамаагүй хѳнгѳн ажиллаж байсан.

Тэгэхээр Linux аппликешнууд X.Org дээрл зориулагдан гарсан болохоор Wayland -ыг тийм ч сайн дэмжихгүй байгаа. Жишээ нь ихэнх дэлгэц бичих аппууд ажиллахгүй. Мѳн Nvidia карттай бол одоохондоо ажиллахгүй зэрэг нь 17.10 -ыг бүрэн хэмжээнд ашиглаж чадахгүйд хүргэж байна. Тэгэхээр бүх аппликешныг wayland дээр ажилладаг болтол хүлээх үү? гэсэн асуулт гарч ирж байна. Одоогоор хамгийн хялбар шийдэл нь Xorg руу буцаж шилжих.

Xorg руу шилжих

Wayland нь дэлгэцийн default сервер учраас ubuntu нэвтрэх дэлгэцнээс нууц үг оруулах хэсгийн доор арааны icon дээр дарахад 2 боломжит хувилбар гарч ирэх нь.

Мѳн дээрх аргаар буцаад wayland руу шилжиж болох нь

Ѳѳрийн ubuntu хувилбар wayland эсвэл xorg ашиглаж байгааг хэрхэн мэдэх вэ?

терминал дээр доорх командыг бичнэ.

echo $XDG_SESSION_TYPE

Дээрхи команд хэрвээ X11 гэж хариу буцаасан бол Xorg, харин wayland байвал wayland гэж гарна.

эх сурвалж: itsfoss

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.