Ubuntu || Centos дээр FTP сервер суулгаж тохируулах

Алхам 1. Эхлээд мэдээж FTP ээ суулгана.

Ubuntu, Debian төст машин дээр

sudo apt-get install vsftpd

CentOS/RedHat/Fedora дээр

sudo yum install vsftpd

Ингээд суулгаж дуусах үед доорхи дугуйлсан лог гарч байвал vsftpd маань суугаад ажиллаад эхэлсэн гэсэн үг. Гэхдээ бид бага зэрэг тохиргоо хийх хэрэгтэй.

sudo apt-get install vsftpd

Алхам 2. FTP сервер тохиргоо хийхийн тулд бидэнд тексттэй ажилдаг програм хэрэгтэй.

Vi эсвэл nano ашиглая

sudo nano /etc/vsftpd.conf
sudo vi /etc/vsftpd.conf

нээгээд хамгийн түрүүнд аюулгүй байлгах үүднээс anonymous_enable=YES 
байсныг anonymous_enable=NO болгож өөрчилөе. Хэрэв шаардлагатай бол буюу хэн нэгэн FTP ээр нэвтэрч болох бол өөрчлөхгүй байж болно. Гэхдээ хэзээ ч бүү YES болгоорой.

vim

дараа нь write_enable=YES болгож өөрчилнө. Ингэснээр FTP ээр дамжуулж юм хуулах, файл эсвэл хавтас үүсгэх боломжтой болно.

write_enable=YES

Мөн элдэв асуудлаас сэргийлэх үүднээс лог үүсгэх тохиргоо хэрэгтэй. Үүний тулд xferlog_file=/var/log/vsftpd.log мөрний урд талын чагтыг авах хэрэгтэй.

Ерөнхий тохиргоо ингээд дууслаа. Хүсвэл vsftpd -ын doc руу орж нэмэлт тохиргоог өөрийн хүссэнээр хийж болно. Одоо ftp сервер ээ нэг удаа restart хийж өөрчлөлтүүдээ идэвхитэй болгох хэрэгтэй. Үүний тулд доорхи командыг бичиж ажиллуулна.

sudo service vsftpd restartvsftpd stop/waiting
vsftpd start/running, process 3433

Хэрвээ дээрхи шиг үр дүн гарсан бол тохиргоо зөв хийгдэж элдэв алдаа гараагүй гэсэн үг.

Одоо шалгаж үзье.

sudo netstat -ntaulp | grep vsftpd
tcp 0 0.0.0.0.0:21 0.0.0.0:* LISTEN 802/vsftpd

Алхам 3. Хэрэглэгч үүсгэж холбогдох

Асуудалгүй 21 портыг чагнаж байна. Одоо ftp хэрэглэгч үүсгээд холбогдох гэд үзье. Доорхи команд шинэ хэрэглэгч үүсгэнэ, мөн хэрэглэгчийн нууц үг, home хавтасыг зааж өгнө.

sudo adduser ftpuser1

Харин одоо filezilla -аар нэвтрэе, хүсвэл өөр ftp-client аар нэвтрээрэй.

Нэвтэрч болж байна тэгэхээр файл upload хийж үзье. Би sshconfig гэх файл хууллаа.

ашигласан эх сурвалж /https://www.unixmen.com


Originally published at huuchin-uruu.blogspot.com on October 9, 2016.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.