Xorg болон Wayland -ын тухай

source http://www.slideshare.net/badaindonesia/the-story-of-enlightenment-efl-tizen-and-wayland

Xorg бол X.org сангаас эрхлэн freedesktop.org хөгжүүлэн X window system -д зориулан гаргасан дэлгэцийн сервер юм. Харин X11 нь bitmap дэлгэцэнд зориулсан xorg -той харьцдаг цонх(windowing system) систем юм. Энгийнээр бидний сайн мэдэх ихэнх линукс тархацууд ийм дэлгэцийн сервер, цонхны систем ашигладаг.

“bitmap” нь компьютерийн салбарт өргөн утгаараа ямар нэг бүхэл зүйлийг Bit рүү буюу 0 болон 1-ээр илэрхийлсэн хэлбэр юм. Жишээ нь компьютер графикт явцуу утга нь ямар нэгэн зураг хэлбэрийн дүрс өгөгдөхөд “bitmap” нь үүнийг binary хэлбэрээр хадгалахыг харуулдаг байна. Ерөнхийдөө bitmap нь санах ойг зохицуулах нэг төрөл нөгөөтэйгүүр digital зурган файл хадгалах файлын формат юм.

X window system буюу манай нөхцөлд X11 нь GUI аппликейшн ажиллахад шаардлагатай бөгөөд дэлгэцэнд цонх зурагдах, цонхыг зөөх, хулгана ба гарыг дэлгэцтэй харьцах зэргийг зохицуулдаг. Олон арван жилийн турш хэрэглэгч юу зурагдах талаар командыг xorg серверт өгч, бүх л цонхны элементүүд, товчлуур, фонт зэрэг Xorg сервер дээр render хийгддэг байсан нь өнөөдөр бүхэлдээ солигдож ихэнх нь хэрэглэгч талдаа шийдэгддэг болсон байна. Хэрэглэгчид харагдах элементүүдийг дэлгэцийн серверт илгээнэ, window manager нийлүүлэн дахин серверт илгээдэг. Ингэснээр Xorg -ын анх шийдэхийг зорьж байсан зүйл ямар ч хэрэггүй болж үйлдлийн системийг удаашруулж хойш татах дундын хэрэггүй зүйл болжээ. Мөн хэрэглэгчийн оролтыг ашиглаж буй аппликейшнээс сонсож болох аюулгүй байдлын сул тал нь одоог хүртэл оршиж байгаа. Тэгэхээр xorg -ын гол цөм кодыг дахин янзалж хуучин Xorg, X11-ын кодыг чирсэнээс цоо шинэ ямар нэгэн зүйл гаргаж ирсэн нь дээр байсан тул Wayland төрсөн байна.


Wayland ерөнхийдөө дэлгэцийн сервер, цонх менежер 2-ыг нэгтгэн compositor гэх зүйл болгосон. Compositor -ын ажиллах зарчим нь Дэлгэцэнд зурагдах элементүүдийн мэдээллийг цонхоос аваад нийлүүлж эцсийн дүр зургийг харуулна. Ямар ч дундын зүйл байхгүй, ингэснээр халалт багасч, илүү сайн үр дүн үзүүлэх боломжтой болно. Compositor нь мөн оролтыг зөв аппликейшнрүү заадаг учраас X11 тэй харьцуулахад аюулгүй гэж үздэг. Нэгэн харьцуулсан жишээ видео бичлэг сонирхуулъя

Хүчин чадал багатай машин дээр туршилт хийж байгаа нь
Жич: Fedora 25 default тохиргоо нь wayland тай ирж байгаа. Мөн өөрсдийн ubuntu үйлдлийн систем дээр туршихдаа болгоомжтой туршина уу!
sudo add-apt-repository -y ppa:wayland.admin/daily-builds
sudo apt-get update
sudo apt-get install weston xwayland

Ubuntu 16.04, Fedora25 -ыг туршиж үзэхэд:

  1. xorg дундажаар ~168mb — 250mb RAM идэж байсан
  2. Fedora25 wayland дундажаар ~67–93mb RAM идэж байсан
One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.