Ажлын ярилцлагад орох хэцүү юу?

is interviewing hard?

--

За өнгөрсөн жилээс (2020) эхлээд ер нь гадагшаа явах талаар нэлээн нухацтай бодож эхэлвээ. Монгол улсын нийслэл Утаанбаатарт амьдарсан сүүлийн 5 жил үнэндээ л таалагдсангүй. Тиймээс ч ер нь том хүүгээ сургуульд орохоос нь өмнө л явах минь гэж шийдэв.

Bye Mongolia, Hi ? 🌍

Би өөрөө Компьютерын инженер мэргэжилтэй, Вэб хөгжүүлэгчээр ажилладаг, Магистрт сурахыг таашаадаггүй бөгөөд ялангуяа хөгжүүлэгчийн хувьд тийм ч тохиромжтой санагддаггүй. Тийм болохоор шууд л ажилд орох талаас нь хайж эхлэв.

хайх ажиллагаа эхлэв

1-р шат — Resume

Товчхондоо бол эхлээд CV/Resume-ээ бэлтгэх хэрэгтэй. Хамгийн эхний алхам нь угаасаа Resume харах байдаг. Сүүлийн үед томоохон газрууд Applicant tracking system (ATS) ашигладаг болсон тул яавал аятайхан загвартай болгох вэ гэдгээс гадна ямар үг ашиглах дээр анхаарах хэрэгтэй. Учир нь ATS-н шүүлтүүрийг нийт Resume-н ердөө 25% нь л давдаг гэсэн судалгаа бий.

Би ч бас resume-гээ шинэчилж аваад, Udacity - Career services - Resume review-ээр оруулж янзлаад сүүлд бас дахин 1 удаа өөр загвартай болгосон.

Last years → Latest : which one is better?

Энэний дараа дахиад бас өөрчилсөн. read here

Дараа нь LinkedIn, GitHub, Personal portfolio web-ээ янзална. Би хувьдаа GitHub дээр тийм ч идэвхтэй биш тул орхиод, LinkedIn-ээ л шинэчилсэн. Мөн biligunb.ml гээд өөрийн хувийн вэбээ үүсгэж тавьсан байгаа. Шаардлагатай бол сард 0.5$-н зардалтайгаар бүрэн serverless танилцуулга вэбийг хэрхэн хийсэн талаараа interview дээр ярина гэж тооцоолоод.

Аан бас Програмист Дээгий-н Хэрхэн Монголоос Германд ажилд орсон бэ? бичлэгийг үзээд HoneyPot-д бас бүртгүүлсэн.

2-р шат — Phone interview

Тэгээд англи хэлээ жоохон polish хийх шаардлага гарна. Учир нь эхний HR-тай хийх богино ярилцлагыг давснаар Coding Interview-т орох боломжтой болдог. Ихэвчлэн 15–30 минутын үргэлжлэх бөгөөд өөрийгөө танилцуулах, ямархуу туршлагатай, яагаад ажлаа солих гэж байгаа талаар ярилцдаг. Зарим компаниудын хувьд аль хэдийн тухайн улсад оршин сууж байгаа хүмүүсийг хайдаг учир зарим ярилцлага ердөө 2 минут ч үргэлжлэх нь бий. (I had a few cases…)

Cracking the soft skills

Ер нь ижилхэн асуултууд ирэх тул 1 бэлдчихсэн байхад ямар ч асуудалгүй. Гэхдээ мэдээж өөрийгөө аль болох SELL хийх байдлаар яриагаа бэлдвэл зүгээр. Мөн тухайн компаныхаа талаар бага зэрэг судалгаа. Миний хувьд зуслан дээрээсээ лав хэд хэдэн Phone Interview хийсэн. Чихэвчтэй байхгүй бол зарим яриа нь жоохон муу сонсогдоод байдаг юм билээ.

Мэдээж хүсвэл дараагийн шатруу орохын тулд худлаа ярьж болох ч хайран цагийн гарз л болох байх.

3-р шат —Coding interview

Coding interview нь 1 бол take-home буюу өөрөө гэртээ хийх эсвэл амьдаар буюу 1 инженертэй хамт бодлого бодох гэсэн 2 төрөлтэй. Ихэвчлэн 1 цагийн хугацаатай энэ шатыг давахын тулд Data Structure болон Algorithm-уудыг сайн судлах хэрэгтэй.

Amazon - Take-Home VS PlayTestCloud - Live coding interview

Хэд хэдэн сайтын хичээл, YouTube бичлэг, Cracking the coding interview номыг хальт хараад орсон бөгөөд ерөнхийдөө яах ёстойг нь ба-бэ-гүй бичээд өгсөн байдын билээ. Товчхондоо бол…

  1. Эхлээд асуултаа сайн ойлгох (don’t jump to solutions)
  2. Шаардлагатай зүйлсийг тодруулах (clarify)
  3. Толгой дотроо биш ярьж хийх (think out loud)
  4. Ямар ч байсан ажилладаг код бичих (brute force)
  5. Ярилцлага авч байгаа хүнтэйгээ харилцах (communicate)
  6. Сайжруулалт хийх (optimize)
  7. Кодоо тестлэх (test)

1. PlayTestCloud : н (2021/8/26) coding interview дээр би сайжруулалт хийх дээр гацсан бөгөөд нөгөө талаас өгсөн hint-н дагуу sliding window technique ашиглан амжилттай кодоо сайжруулсан.

2. Amazon : Take-Home (2021/9/1) буюу ганцаараа онлайн өгөх даалгавар дээр тун муу хийсэн. 2 асуултаа эхлээд brute force solution гаргаж хийчхээд сайжруулалт хийх хэрэгтэй болоход Q1-г recursion ашиглаж янзлах гээд амжилгүй цаг маань дууссан даа.

3. Don’t remember the company… something to do with rails…

4-р шат —Technical Interview

Coding interview-ээ амжилттай давах юм бол дараагийн 4-р шат руу орно. Гэхдээ бүх компани Coding interview хийдэггүй болохоор эхлээд 1 инженертэй хамт Technical review дараа нь CEO/CTO уулзалт хийдэг нь ч бий. 4-р шатны хувьд арай ахисан түвшний ярилцлага болдог.

  • 2021/3/29 TelQ - CEO Oleg Makarov 30 minutes
  • 2021/8/30 PlayTestCloud - CTO/Co-founder Marvin Killing 90 minutes

За тэгээд амжилттай давах юм бол сүүлийн шат буюу яг offer авах эсэхийг шийдэх шат. Зарим компаниуд on-site interview хийдэг бол зарим нь Trial day маягаар яг ямархуу ажиллаж байгааг нь хардаг.

Зарим компаниуд 4-р шат дээр 5–6 хүнтэй уулзалт төлөвлөдөг бол зарим нь бараг Phone interview дээрээ инженерээ оруулаад ирдэг нь ч бий.

За тэгээд дууссан бол Offer авах эсэх нь шийдэгдэнэ. Миний хувьд offer negotiation тал дээр туршлага бага мөн expectation ч бараг байгаагүй тул industry average-с бага биш л гэсэн 1 нөхцөлтэй байсан.

I consider myself as above average.

TL;DR

Товчхондоо бол interview тийм ч хэцүү биш. Гэхдээ компаниасаа хамаараад асуулт, coding challenge бага зэрэг адармаатай. Нөгөө талаас асуудлыг яаж шийдэж байгааг харах нь чухал болохоос algorithm X-г хэр сайн мэдэх вэ гэдэг нь биш. #IsCodingInterviewNecessary?

За тэгээд амжилт! Би нээрээ арай өөр шугамаар гэхдээ ажлын гэрээтэй явсан шүү. Тэр талаараа дараа бичимз… 😄

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй