Ардчиллын үндсэн ойлголтууд KASPEC 2022

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, УЗ дарга Х. Номингэрэл

--

Өмнөх дугаарт 👇👇👇

Сэдэв #2 — Ардчилал

Асуулт: Өдөр тутмын шийдвэрүүдийг 100% бид өөрсдөө гаргадаг уу?
Хариулт: Үгүй. заримыг нь л…
Асуулт: Тэгвэл бидэнд нөлөөлдөг зарим шийдвэрийг хэн гаргадаг вэ?
Хариулт: Эрх мэдэлтэн. Хариуцаж буй хүмүүс/институт.
Асуулт: Яагаад тэр хүмүүс/институт засаглах ёстой гэж?
Хариулт: Бид хүлээн зөвшөөрсөн учраас…

Засаглал: 1. Хүчтэй нь, 2. Бурхан, 3. Удирдагч, 4. Нийтээрээ

Хүн бүрийн эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн, хүлээн зөвшөөрсөн, оролцоонд тулгуурласан засаглалын тогтолцоо бол ардчилал юм.
—Democracy: demos (ард түмэн)+ kratos (засаглал)

ард түмний засаглал”: What is democracy? Why democracy?

Ширээ мэт бодит материаллаг зүйлийг тайлбарлахад амархан байдаг бол “ардчилал” шиг тархинд, үзэл санааны шинжтэй зүйлс дээр асуудал гарч ирдэг. Ядаж л хүн бүр өөрөөр ойлгоод байдаг.

Таны бодлоор ардчилал гэж юу вэ?

Хүн хувийн шийдвэрээ хэний ч хориг саадгүйгээр дур мэдэн гаргах боломжтой бол нийтийн шийдвэрийг эрх/ашиг сонирхол хөндөгдөж буй хүн бүрийн оролцоотой гаргах хэрэгтэй.

Монгол улсын үндсэн хууль

Ардчилсан засаглалын хувьд ТӨР болон ИРГЭН хоёрын дунд нь Иргэний нийгмийн байгууллага гүүр болон ажилладаг. ИНБ нь төрд хяналт тавих, бодлогод нөлөөлөх, олон нийтийг гэгээрүүлэхэд чухал ач холбогдолтой. Харин монголд ~30k орчим ТББ байдгаас ихэнх нь хувийн эрх ашгийн төлөө байдаг нь харамсалтай. Гэхдээ ИНБ-д найдах биш иргэд өөрсдөө оролцох нь хамгийн чухал гэдгийг бид өдий хүртэл ойлгохгүй л байх шиг…

Х.Номингэрэл Slide #17

International IDEA-с гаргадаг Ардчиллын индексээр бид нэлээн муу оноотой байгааг доорх зургаас харж болно. Ялангуяа ОРОЛЦОО /Participatory engagement (0.34 & 0.03), АВИЛГАЛ /Absence of corruption (0.39) хоёр дээр улаан байгааг анзаараарай.

IDEA: democracy index — Mongolia

Тэгээд одоо яана аа? Компьютер шиг restart эсвэл format хийчхэж болохгүйгээс хойш бага багаар засаад, оролцоод, хянаад явах л хэрэгтэй. Магадгүй түүний тулд Ардчиллын хэлбэрүүд дотроос (“Шууд”, “Төлөөллийн”, “hybrid/холимог” гэх мэт… ) нэгэн сонирхолтой хэлбэр нь Liquid democracy-г ашиглаж болох юм гэж надад санагдсан. Технологи хөгжсөн өнөө үед яг л тохирмоор…

Voters → Delegation → Issue

Дараагийн сэдэв: “Нийгмийн тэгш байдал ба Жендер эрх тэгш оролцоо”

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй