Бат инженерийн кэйс

буюу Монголын нийгмийн нэгэн жишээ

--

Номын зохиогч (Ц.Бат) өөрийн амьдралаас сэдэвлэж бичсэн дурсамж бөгөөд социализмын 70–80-д он, шилжилтийн 90–2000 болон түүнээс хойш, 2014 оны хилс хэргээр хоригдсон үеийн үйл явдлууд гардаг.

224 хуудас ном нь 25 хэсгээс бүрдэх бөгөөд шоронд болж буй үйл явдал+ хуучин цагийн дурсамж ээлжилдэг учир уншихад их эвтэйхэн.

Шударгаар амьдрахад Монголд ямар байдаг тухай л байгаа юм. Би бол жирийн л монгол хүн. Азаар их өөрчлөлтийн он жилүүдэд залуу нас маань өнгөрсөн. Тэр өөрчлөлтүүдэд яаж оролцсон тухай байгаа
~Ц.Бат : Номын баярын онцлох хүн

https://twitter.com/batengineer/status/501202016538853377

100 хоногийн ял, Гэмт хэргийн бирж гэх эхний 20 хуудас 2 бүлгээс Монголын шүүхийн процедур, подвол, 461-р хорих анги, шоронгийн нөхцөл байдал шууд харагдана. Мөн Сэтгүүлч Л.Болормаа (2015 онд зуурдаар нас барсан), Дижиталын Баавар өөрийгөө шатаадаг, Б.Хурц-тай дайн? зарласан Д.Цогтбаатар, Ноёд группийн Буяндорж (Дуучир Ариунаа-н нөхөр) нар дурдагдана.

Нэг чухал бодууштай зүйл нь : Хорих ангид өлсгөлөн зарлаж л болохгүй гэсэн байв. Угийн орчин, хоол муу байхад улам өөрийгөө зовоогоод архаг хууч өвчтэй болох тул ёстой дэмий…

Дараагийн 50 хуудас механикч аав, математикийн багш ээж болон тэд нарын ах, аавын хэлмэгдсэн түүх, 10 жилдээ хичээлдээ сайн байсан ч “хөдөлгөөн”-тэй хүүхдүүд, олимпиад, конкурс, социализм үеийн дээд сургуулийн хуваарилалтын талаар гарна. Мөн 1987/8/3 осолдсон онгоц (Comedian Ideree-н аав), Киев хот, Р.Чойном “Сүмтэй бударын чулуу” ардчиллын талаар бичсэн байх бөгөөд өөрийгөө танилцуулж байгаа хэсэг нь.

Социализм-аас Ардчилал руу шилжих үед та юу хийж явав?

Аан бас тийн. Сүүлийн үед онц сурах, математиктаа сайн байх албагүй гэх мэт зүйл их яригдах болсон. Гэхдээ бодит амьдрал дээр хүн болгон математикч болохгүй ч заавал суралцах хэрэгтэй!!!

Цаашлаад Шоронгийн “жирийн” өдрүүд, Шоронгийн шүлэг, Андын шүлэг, Үнэ цэнэгүй амь хэсгүүдэд хэрхэн шорон дотор мөрдөх, гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, “янаглах”, тамхи, Н.Алтанхуяг-н ЗГ “гөвөх”, АТГ хэрхэн төрийн илдтэй дээрэмчин болсон талаар, Мааньтын хорихын өлсгөлөн (Amnesty)-н түүх дурдагдана. Ингээд бодохоор хэт баяжихгүй, хүнтэй муудалцалгүй халхын шоронгоор орчихгүйхэн л явмаар юм билээ дээ. Түй2. (мод тогшив)

Тахарын албыг татан буулгаснаар гэрч, хохирогч, шүүхийн аюулгүй байдал сулрах эрсдэлтэй

90-д онд ид залуу байсан хүмүүс АЗТАЙ юу? азгүй юу?
Их өөрчлөлтийн эргүүлэгт орж хөл алдсан үеийнхэн нөгөө талаараа залуу хүн бүр changemaker байх ховор боломж байсан.

Мэдээж хажуугаар нь МИАТ, ИАТУГ ажилласан он жилүүд, хангамж, шахаа болон улс төрийн томилгоо, эрх зүйн reform (1998 он), Австралид сурсан, буцаж ирээд яаж ажилласан талаар ч бас бичсэн. Сонирхолтой нь 2012 онд 5 сая ₮-н цалинтай байсан гэхээр ~3600$ авдаг байж, өнөөдрийн ханшаар бол 11 сая гаран.

МИАТ — Seabury HKG & Либерти Партнерс 550'000$ зарцуулсан тухай 2011 оны Үндэсний Аудитын Газрын тайлан 😯😯😯

2012 он А.Гансүх сайд (гол villain 😂) МИАТ захирлыг солиулж, цаашлаад олон хүн тавиулсан, ажиллахад хүнд болсон, мөн жиргээд орж эсрэг үзэл бодлоо илэрхийлдэг болж эхэлсэн байна. Дайны эрсдэлийн сан-гийн асуудал, 2013/7 сард Боинг 767 онгоц авчирсан түүхүүд ч бас гарч ирнэ. Тэр дунд нь 1 ааштай Ийгл-н хөтлөгч бас…

МИАТ шинэ агаарын хөлгөө хүлээж авлаа 2013/5/15

За тэгээд үндсэн “гүтгэлэг” гэж гомдоод, нотлох баримтаар авсан байж болох жиргээнүүд нь зарим нь энэ бололтой.

tweet #1, tweet #2, tweet #3

Цаашлаад ажлаасаа халагдсан, мөрдөх, прокурорт шилжих, шүүх хурал болох, ЗТЯ-ны сайд Гансүх-н босс ҮХААЯ-ны сайд Х.Баттулга (x-еөк), Хууль зүйн сайд Х.Тэмүүжин-тэй холбоотой хэрэг, Ц.Элбэгдорж найз? Сахал Д.Эрдэнэбилэг — ХХБ Эрдэнэт 49%, Эгч Ц.Оюунгэрэл-д шахаа хийх гэсэн оролдлого, Иргэний зориг С.Дэмбэрэл-н дүү “Хамар” Т.Ганболд-г хорьсон гэх мэтийг товчхон оруулсан. Иймэрхүү юм болсон гэдгийг л хэлэх гэсэн бололтой. Тэрнээс дэлгэрэнгүй бөгөөт баттай зүйлс байгаагүй.

Эрлийз цариг

За тэгээд 2014/8/18 өдөр шүүх хурлаас Прокурор 10 сая төгрөгөөр торгох санал гаргасан ч, шүүгчийн асуултад “Ажилгүй” гэж хариулсан учир торгох биш 3 сар 10 хоног хорих ял оноосон байна. Үүнээс хойш сар орчим (23 хоног) саатуулагдан давж заалдах шатанд 9/10-д ороол ялж мөрдөн байцаалтад буцаан батлан даалтаар гарчээ. Хэрвээ хилс-ээр орсон гэвэл тэгээд энэ хугацаанд нь нөхөн олговор олгодог уу?

Бас нэг сонирхолтой зүйл нь мөрдөнгийн явцад сэтгэцийг шинжилгээ өгөхийг шахсан тул хараат бус газарт үзүүлэн 2 хувь хариуг авч нэгийг нь битүүмжтэй өөрлүүгээ шуудандсан явдал байв. Түүнчлэн 2014/11 сарын Н.Алтанхуягын ЗГ-г огцруулсан процесст хэрхэн нөлөөлсөн байж болох яриа одоогийн 76 гишүүний тоо ↗ олон байх ёстой гэдэгтэй шууд холбогдмоор ч юм шиг…

Ингээд ном маань дуусах бөгөөд товчхондоо Бат гэж хэн бэ, ямар замналаар явсан, яагаад хоригдсон болон тухайн үеийн улс төрийн талаар өөрийн өнцгөөс тайлбарлсан агуулгатай. Харин “Бат инженерийн кэйс”-н хувьд дэлгэрэнгүй мэдээлэл ном дотор байхгүй тул shuukh.mn-ээс хайгаад бас олж чадсангүй (вэб нь асуудалтай?). 2014/8/17 болон 2014/9/9-ны шийдвэр байх ёстой юм байна лээ. Мөн double standard-н жишээ ч гарна. Саяхан өөрөө бас нэг жишээ бичсэн байсан.

Хорихт бас хонины сүүл идэх дабл стандарт мөн үү?

Гэхдээ Монголчууд өөрсдөө бол OK өөр хүнд л дургүйцээд байдаг тэ? 😂 Гэхдээ уншаад үзэхэд гэмгүй, сонирхолтой ном гэж хэлмээр байна.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй