Бүү саад бол

2B | +1% better 2day | b.008

--

Саяхан төрсөн өдрөөрөө авсан номынхоо тэмдэглэлийг бичсэн билээ. Өнөөдөр харин шинэ жилийн нууц Монита-гийнхаа бэлгийг уншиж, тэмдэглэснээ хуваалцана аа.

Oh the IRONY :)

Ном маань #БүүСаадБол нэртэй бөгөөд зохиолч нь Америктаа бол алдартай телевизийн хөтлөгч гэсэн. GoodReads дээр 3.59 оноотой ном маань орчин үеийн технологиос хэт хамааралтай бид нарт зориулсан бүтээл байв. Номыг Ганцхан миний л үр, Жек Ма-гийн бүтээсэн Алибаба, удахгүй Дижитал минимализм номыг гаргах гэж буй Эрдэмт Паблишинг эрхлэн гаргасан юм билээ.

TL;DR

Номын гол санааг 1 өгүүлбэрт багтаа гэвэл : Цахилгаан төхөөрөмжүүдээ бага ашиглаад, амьдралыг мэдэр гэж л хэлэх юм уу даа.

Мөрөөдлийн хурим, болзоо, араар тавилт

  1. Таны хамгийн хайртай хүмүүс цуглаж, бүх зүйл таны хүслийн дагуу мөрөөдлийн хурим тань болж байна. Гэвч харамсалтай нь тэнд байгаа хүмүүс одоо цагтаа оршихгүйгээр, дараа нь “үзэх” бичлэгээ хийгээстэй…
  2. Найз залуутайгаа хамтдаа романтик болзоонд очсон ч “төгс” зураг авч сошиал медиа-д зарлахгүй л бол ТӨГС биш…
  3. Хэдий биеэрээ хуураагүй ч дижитал ертөнцөд таны араар тавих эхнэр/нөхөр..

энэ бүхэнд хамгийн их буруутай зүйл бол ИНТЕРНЭТ бас ухаалаг утас.

Интернэт анх үүссэн цагаасаа хойш бидэнд маш олон сайн зүйлийг өгсөн ч хажуугаар нь биднээс олон ч зүйлийг авч байгаа. Тэдгээрийн нэг нь бидний цаг хугацаа юм. Хязгааргүй их мэдээллийн дунд төөрсөн бид хязгаарлагдмал (24 цаг) хугацаагаа бүгдийг нь “бэлэглэдэг”. Биднийг энэ хиймэл ертөнцөөс салахгүй байхад ухаалаг утас ч бас интернэтээс дутахгүй үүрэгтэй. Учир нь ухаалаг утас энэ бүхнийг дэндүү амархан болгож өгсөн.

Smartphone addiction

Гэхдээ бүх зүйл амархан байх учиргүй.

Not everything should be easy.

FOMO : Fear Of Missing Out

Дээр хэлсэнчлэн хоногт ердөө 24 цаг л бий. Бид унтах шаардлагатай бол интернэт-д тийм ойлголт ч байхгүй. Хором бүр дэлхийн хаа нэгтээ онц сонирхолтой үйл явдал болж, ухаалаг утасны мэдэгдлүүд таны “анхаарлыг” татахын тулд тасралтгүй чичирнэ. (buzzing)

Олон зүйлийг нэгэн зэрэг хийж амжуулах гэсэн тэнэглэлээсээ болж бид гартаа буй жижиг “хар нүх”-нээсээ алхам ч холдож чадахгүй болчихсон. Таныг сошиал медиа дээр байхгүй байсан ч хүмүүс танаар ДУТАХГҮЙ. Тиймээ бодит үнэн энэ л байна. Надаар ч бас дутахгүй.

FOMO vs JOMO

2019 оны судалгаанаас харахад :
— Өдөрт 3.5 тэрбум хэрэглэгч сошиал медиа хэрэглэдэг (нийт хүмүүс 45%)
— Үеэр нь харьцуулбал Millennials 90%, GenX 78%, Boomers 48%
— 1 хүн өдөрт дунджаар 3 цагийг сошиал медиад зарцуулдаг

Та бүхнийг мэдэх албагүй.

You don’t have to know it all.

Хүнийг хэрхэн програмчлах вэ

Хүн төрсөн цагаасаа эхлэн бие бялдрын болон оюун санааны хувьд хөгжиж байдаг. Дасгал хөдөлгөөн хийснээр эрүүл чийрэг, булчинлаг болж, тодорхой зүйлсийг маш олон давтсанаар илүү чадварлаг болдог. (muscle memory) Эсвэл tarhi… Гэтэл үүнийг нөгөө талаас нь харвал бид өөрөө өөрсдийгөө “програмчилж” байгаатай төстэй.

Бид Facebook-н лайк, коммэнт, шэйр, Twitterretweet, Instagram-н mention болгоноос допамин (таашаалыг) авч байдаг. Тийм ч учраас үргэлжлүүлэн scroll-дож, дараа дараагийн notification-г хүлээдэг. Яг л Павловын ноход шиг (Classical conditioning)

Pavlov’s reflex

Яг л энэ онол дээр суурилсан Зан үйлийн тоглоомын загвар (Behavioral Game Design) нийтлэлд тоглогчийг хэрхэн донтуулж улам их тоглуулах талаар тайлбарладаг байна. Өнөөдрийн бидний байнга хэрэглэдэг аппликэйшнүүд бүгд л яг энэ зарчмын дагуу хийгдсэн байдаг гэсэн. #KeepStreakAlive

Hook canvas for Facebook

Би донтоогүй ээ. Гэж донтсон хүмүүс л хэлдэг.

That’s exactly what an addict would say.

Худал хуурмагийн ертөнц

Дэлгэцийн цаанаас “төгс” харагдах гэсэн тэнэгхэн хүсэл биднийг мянга мянган selfie хийлгэж, тэрийгээ filter-дэж, photoshop-дож дээрээс нь аймаар2 афоризмтэй хольж постлоход хүргэдэг. Яг л Элбэгдорж ерөнхийлөгчийн эх орноо бодож сэрдэг шиг л юм уу даа. #WokeUpLikeThis

#WokeUpLikeThis

Хамгийн аюултай нь бид энэ өөрсдийн бүтээсэн хуурамч ертөнцдөө удах тусам гарч чадахгүй, улам шигдэж, дасаж цаашлаад бодит амьдралаас уйдаж эхэлдэг.

Харилцаа үүсгэх гэж оролдохын оронд Tinder дээр баруун тийш swipe хийгээд л, эсвэл Amazon-с нэг товч дараад л секс хүүхэлдэй худалдаж авч байна. Технологи бүх зүйлийг амархан болгож байгаа ч, бүх зүйл амархан/хуурмаг байх нь өөрөө зөв үү?

Төгс зүйл гэж байдаггүй.

Nothing is perfect.

Үзэн ядалт

Сошиал медиа нь биднийг бусадтай холбогдох, мэдээллийг олж авах, өөрийн дуу хоолойг хүргэхэд хялбар болгож байгаа ч хажуугаар нь хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүйгээр “донгосох” боломжийг олгодог.

Манай Майк агаагын хэлсэн үг

Үгээр хүнийг алж ч болдог, аварч ч болдог гэдэг. Гэвч сошиал медиа дээр ихэвчлэн муу үгс л хамгийн чанга байх нь элбэг. Түүний цаад шалтгаан нь хүн өөрийн уур бухимдал, стрессийг гадагшлуулахын тулд бусад руу “үсчдэг” байх л даа.

Юмыг муухайгаар хэлээд гоё болчихдоггүй.

Can’t make it nicer by cursing.

Шоронд 1 цаг

Шоронгийн хоригдол өдөрт 1 цагийн агаарт гарч дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж НҮБ-н зөвлөгөө байдаг гэсэн. Гэтэл бидний хүүхдүүд дэлгэцийн шорон дотроосоо гаралгүй өдөржин 4 хананы дотор “оршдог” байна.

Ийм байхаар эх дэлхийгээ хайрлах, байгальтай харьцах, хорвоотой танилцах, байрныхаа гадаа хүүхдүүдтэй тоглох гэх мэт амьд харилцаа бага багаар устаж байх шиг. Мод гэж мэдэхгүй хүүхдэдээ та модыг хайрлахыг яаж ойлгуулах вэ?

Цахилгаан төхөөрөмжийнхөө хэрэглээг хянаж, цаашлаад багасгахгүй бол дан ганц амьд харилцаанаас илүү эрүүл мэнд, сэтгэцээрээ хохирох тохиолдол ч улам их болоод буй. Тиймээс бид хамгийн түрүүнд ScreenTime-аа хянадаг болчих хэрэгтэй. Дараа нь зөв зохистой хэрэглэх алхам хийцгээе.

Хэмжиж чадахгүй зүйлээ сайжруулах боломжгүй.

You can’t improve what you can’t measure.

Ном жоохон сунжруу, уйтгартай талдаа хэдий санаа нь маш зөв. Бид цахим ертөнц, цахилгаан төхөөрөмжийн хэрэглээгээ хянах, багасгах хэрэгтэй. Нэгэнт л амьдралын маань нэг хэсэг болчихсон учир яаж ч хүсээд салж чадахгүй байх. Харин бид удирдаж бол чадна. Чадах ч ёстой. Үгүй бол бид өөрсдөө л “робот” болох вий.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй