Дэлхий дээрх цор ганц БҮРЭН АВТОМАЖСАН өгөгдлийн сан

2B | +1% better 2day | dev.004

--

Анх Database Administrator (DBA) гээд их сүрхий улс байдаг, тэд нарын хийдэг юм нь ямархуу юм байдаг бол, би чадах болов уу гэж их боддог байлаа. Тэгж явж байтал саяхан DBA-тэй төстэй нэг юмтай тааралдав. Тэр нь Oracle Autonomous Database Cloud Specialist. Өмнөх нийтлэлийг маань уншсан бол яагаад Oracle-тай холбогдсон талаар мэдэж байгаа байх. 👇👇👇

Цаадах чинь үнэгүй юманд нугасгүй юм болохоороо OCI Foundations Associate, OCI Architect (Associate), Oracle Autonomous Database Cloud Specialist гэсэн 3 сертификатын шалгалтыг өгөхөөр бүртгүүлчихсэн. Тэгээд цаг нь тулаад ирэхээр нь бантсандаа 3 хоног хичээлийг нь үзээд, Oracle Account үүсгэж ганц 2 юм туршиж байгаад л шалгалтандаа гүйгээд орлоо. 😅😅😅

Certification Details : 1Z0–931–20

Уул шугамандаа 245$-н үнэтэй шалгалтыг 100% discount-аар өгөхөөр болсон байгаа. Нийт 60 асуултын 39-г нь зөв хариулахад хангалттай.

Exam content:

Шалгалт нь дараах 5-н том сэдвийг агуулсан бөгөөд өөрөө туршиж л үзэхгүй бол дан хичээл үзээд шууд толгойдоо буулгаад авчих эд биш шиг санагдсан.
#1 Technical Overview
#2 Provisioning
#3 Connectivity
#4 Monitoring
#5 Managing and Maintaining

Oracle University дээрх үнэгүй хичээл нь нийт 4 цагийнх бөгөөд агуулга нь нилээн сайн. Харин practice test байдаггүй юм билээ.¯\_(ツ)_/¯ Udemy дээр бас нэг хичээл хальт харсан чинь зарим нэг зүйлсийг дэлгэрэнгүй тайлбарласан, hands-on лаб-тай л болохоос Oracle University-н хичээл яг тэр чигээрээ байна лээ.

Autonomous Database гэж юу вэ?

Өгөгдлийн сан (database) түүний ажиллах суурь infrastructure болон дата төвийн бүхий л үйл ажиллагаа (data enter operations) 3-г нэгтгэн бүрэн автоматжуулсан нэг цул зүйлийг хэлж байгаа.

Oracle Autonomous Database : (Infra + Database + Data Center Operations)

Дотроо үндсэн 2 төрөлтэй. Нэг нь Autonomous Transaction Processing (ATP) буюу бичилт их хийдэг row based хувилбар. Нөгөөх нь Autonomous Data Warehouse (ADW) буюу их хэмжээний өгөгдөл дээр анализ хийхэд илүү тохиромжтой column based хувилбар. Үндсэн 2 төрлөөс гадна deployment-н бас Shared & Dedicated гэсэн сонголтууд бий. Нэрнээсээ л ойлгомжтой байх.

Autonomouse Database-н Үндсэн 3-н давуу тал нь өөрөө бүх юмаа зохицуулчихдаг, ямар нэг эрсдэлээс хамгаалчихдаг бас асуудал гарвал хүний оролцоогүй засчихдаг гэнэ лээ. Ер нь бол хүн нэг асаагаад л орхичихсон байхад дахиж гар хүрэх ч хэрэггүй шахам юм уу даа.
(Тэр нь ч ер нь амар биз 😂😂😂)

Энэ 3 нь дотроо бас хэд хэдэн зүйлсийг агуулж байгаа юм.
1. Self driving :
— Rapid provisioning (Region, Type, CPU count, Storage size limit)
— Self scaling (3x, No DOWNTIME when scaling, Default OFF)
— Automatic Tuning (Physical schema tuning is NOT recommended)
— Automatic Indexing (RL : monitor, capture, identify, verify, decide)
— Automated Management (Nightly backup OCI object storage 60 days)

2. Self securing :
— Encryption by default (Transparent Data Encryption, SSL, TLS)
— Self patching (All components automatic, rolling)
— Separation of duties (Wallet, OS calls not allowed, Break Glass)
— Auditing (Login, Changes to users, database)

3. Self repairing : Max Availability Architecture (99.95 NRX%)
— Self healing hardware (Mirror → Rebalance data→ New Mirror, Sub-second)
— Self healing software (24/7 monitor, Machine Learning + 40 years exp)

Өгөгдлийн сан гэхээр dataimport хийх, ашиглах (query) гэх мэт зүйлс мэдээж хэрэг болно. Oracle-н хувьд элдэв програм суулгахгүйгээр AWS browser based ssh шиг SQL Developer Web-р шууд өгөгдлийн санруугаа хандах боломжтой.

Нэмээд Wallet ашиглан Public Internet эсвэл FastConnect-оор дамжин
— SQL *Net, ODBC, JDBC Thick, JDBC Thin
зэрэг боломжуудаас аль нэгийг нь сонгон холбогдож болно.

Data Import/Load (Migration)-н хувьд AWS S3, Azure-н object storage-с оруулах боломж, тэр бүү хэл оруулахгүйгээр (without physically moving data) ашиглах ч боломж бий гэсэн.

Мэдээж data load хийх олон боломжууд бий. Тэдгээрээс дурдвал

Zero Downtime Migration (ZDM) — Oracle Golden Gate
Move data to Autonomouse Databse (MV2ADB) — Oracle Data Pump

болон өөр зөндөө олон сонголтуудтай SQL Loader, SQL Developer Data Import Wizard, SQL Developer Migration Workbench, Database Link, DBMS_CLOUD Package, External Tables, Data Sync…

За бас тэгээд хэн, хаанаас хандаж болохыг Access Control List (ACL) эсвэл Network Security Group (NSG) ашиглан тохируулж болох бөгөөд зөвшөөрөлтэй IP, Block Range, VCN дотроос OCI CLI болон REST API ашиглан өгөгдлийн сантай ажиллах боломжтой.

Access Control List (ACL) vs Network Security Group (NSG)

За тэгээд бас бус сервисүүд болон Oracle Autonomous Database-н хэрэглээ, тохиргооны талаар илүү дэлгэрэнгүй тайлбарласан хичээлээ үзээд дуусахад Oracle Database бол үнэхээр л “наис” юм байна гэсэн сэтгэгдэл төрж байна лээ.

E-Day (Exam Day)

Хэрэг болох зүйлсийг өмнөх нийтлэл дээр оруулсан болохоор энд давхар бичсэнгүй. Харин шалгалтын явц болон орж ирсэн асуултуудын талаар товч орууллаа. Шөнийн 2 цагт унтаад 5:40-д сэрээд шууд 5 минут юмаа гүйлгэж хараад л шалгалтаа эхлүүлсэн. 😴💤

Шалгалт нь 55 асуулттай 2019 оны хувилбар байв. Нийт 55 асуултыг эхний 30 минутад хийгээд дахиж нэг review хийхэд цаана нь дахиад 25 минут орчим үлдэж байна лээ. Нэгэнт л “бодоод бодоод бодын шийр дөрөв” болчихсон болохоор тэгээд дуусгачихсан. Бэлтгэл хангалтгүй нь мэдэгдэж байна лээ. 🤣

Асуултуудын хувьд 25 нь бол зөв хийсэн байх, үлдсэн 26 нь эргэлзээтэй 4 нь бүр ор тас мэдэхгүй зүйл байсан. Хийж байх үедээ whiteboard болон mouse click 2 ашиглаад буруу хариултыг нь дараад (cross off) явбал их амар санагдсан шүү.

Харамсалтай нь

Нөгөө эргэлзээтэй хэд дээрээ уначих шиг болсон. 60% авч 33 асуултыг зөв хийсэн байна лээ. Унасан хэд нь Credential Wallet, JDBC connection, Golden Gate, Data Pump, Data Sync, User Privilege, OCI CLI, Machine Learning with ADW, Analytical View гэсэн сэдвүүд байна лээ. Гэснээс 2020-д зориулж бэлдээд байсан чинь шалгалт маань 2019 edition байсан. Сайн анзаарахгүй бол зарим нэг ойлголтууд нь зөрөөд, хэдэн оноосоо хамаараад аль сервисүүдийн мэдээлэл түлхүү орох нь ондоо болчихдог.

Заза тэр яахав. Унасан бөхөд шалтаг мундахгүй. Шалгалт өгөх гэж хичээсний үр дүнд Oracle дээр account нээж, ганц 2 юм туршиж, Autonomous Database-н гайхамшгийн зах зухаас нь сонсож авлаа. Одоо харин дараачийн шалгалтандаа бэлдэхгүй бол бас л цаг нь тулчихлаа шүү. Ирэх долоо хоногт AWS Solutions Architect Professional байгаа. #NoTimeToDie

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй