Зорилготойгоор суралцах

3x3x3 арга

--

Үе үе томчуудын нийтлэлийг олж уншина аа. Тэр дундаас сарын өмнө уншсан нэгийг сийрүүлэв. (original link)

Дадлага хийх замаар суралцах чадварыг дээшлүүлэх боломжтой.

Үргэлж суралцах, өсч хөгжих, хөгжлийн зорилгодоо хүрэх үр дүнтэй стратегийг ингэж тайлбарлажээ.

Зорилготойгоор суралцах : 3x3x3 арга

3 зорилго & 3 сар & 3 хүн

Мэдээж хүнд ажил дээр болон хувийн амьдралдаа аль алинд нь тасралтгүй суралцах хэрэг байдаг. Гэвч амжилттай суралцахын тулд зөв сэтгэлгээ + зөв чадварууд хэрэгтэй. Хамгийн чухал нь биелэшгүй зорилго тавихдаа биш, МАШ тодорхой, БАГА багаар хийх боломжтой зорилго тавих юм.

1000 бээрийн аялал нэг алхмаас элхэнэ гэдэг шиг.

Уулын оройд гарахын тулд мэдээж бэлээс нь бага багаар ахих хэрэгтэй.
(нэг алхам) Тухайн зорилгодоо хүрэх ХУГАЦААГ бас тодорхойлно. Хэт холын буюу урт байхаас илүүтэгээр шинэ зүйлийг суулгахаар удаан, яаралтай гэх мэдрэмжийг өгөхөөр богино байвал зохино.

Мэдээж ганцхан өдрийн дотор хийчих зүйлийг ЗОРИЛГО-оороо сонгохгүй байх шаардлага бас гарна. Өдөр болгон зорилго тавиад байх ч бас амаргүй даваа байх. Түүний оронд хэт том биш, хэт жижиг биш ч таны challenge хийх тийм зорилгыг тавиарай.

За тэгээд ганцаараа биш хамтдаа хийх БАГ/ӨРСӨЛДӨГЧтэй болвол их сайн. Бие биенээ дэмжих, хяналт тавих учир энэ маш ЧУХАЛ. Ингэж чадвал ЮУ сурах нь тодорхой, хэр хугацаанд яаж гэдэг нь ч бас. Мөн бусадтай хамт хийснээр шинээр сурч буй мэдлэгээ ЧАДВАР болгож өөртөө сайн суулгах боломжтой болдог гэнэ.

Энэ загварын дагуу 3 зорилго 3 сар 3 хүнтэй хамт гэсэн 3х3х3 арга гарч ирсэн.

3с олон зорилго байвал АНХААРАЛ сарних, үр дүн буурах магадлалтай. Мэдээж хэт цөөхөн (1) байвал өөрийнхөө хөгжлийн хурдын БООМИЛЖ буйтай адил. NotTooManyNotTooFew #SweetSpot

Түүнээс гадна 3 сар нь ямар нэг үр дүнд хүрэхэд ХАНГАЛТТАЙ хугацаа гэж үздэг. (tangible result) Амьдрал дээр байдаг өвөл зун хавар намар гэх 4 улирал, санхүүгийн улирал (quarter) зэрэгтэй төстөй. Мөн том зорилгодоо хүрэхийн тулд түүнийгээ 3 сараар хуваах нь их боломжийн checkpoint болдог.

Харин 3 хүн байгаа шалтгаан нь хүний ИЧИХ НҮҮР-г ашиглаж байгаа юм. (social pressure) Мэдээж хамтдаа илүү сайн хийх, тусламж авах гэх мэт дангаараа байснаас илүү давуу талуудтай.

Нэг ёсондоо экосистем.

Мэдээж хамгийн багадаа 1 гэхдээ 3 буюу олон хянагч байх нь давуу талтай байдаг байна. За тэгээд амжилт!

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй