Санаанаас сая долларын стартап

буюу Володъя ахын зөвлөгөө (Idea2M)

--

Монголд олон асуудал бий.
Нөгөө талаас нь харвал тэр болгон нь өөрөө маш их БОЛОМЖ.
Аа харин Боломж болгон→Стартап

Өмнө нь 1 бүлгийнх (бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн нууц) нь талаар бичиж байсан бол өнөөдөр бүтэн номыг нь уншаад бичлээ. Ном нь 10+1 бүлэгтэй, богиновтор бөгөөд уншихад их эвтэйхэн юм байна лээ. Энэ нийтлэлдээ бүлэг болгоноос өөрийнхөө тусгаж авсныг бичлээ.

Стартап: Уламжлалт бизнесээс ямар нэг зүйлээрээ 10 дахин илүү бөгөөд маш хурдтай мөн scale хийх боломжтой байдаг.

1. Санаа

Бүх зүйл ямар нэг АСУУДЛААС л эхэлдэг. Тухайн асуудал өөрт чинь, эргэн тойронд чинь эсвэл сайн мэддэг салбарт чинь тохиолдож байж болно. Харин тухайн асуудлаа сайн ойлгохын тулд дараах 5-н асуултыг асуугаарай.

Хуудас 20 : Асуудлын ангууч

Асуудлаа нэгэнт тодорхойлсон бол одоо ШИЙДЛЭЭ хайх цаг. 1000 1000-н боломжит шийдэл дундаас аль нь хамгийн зөв, хийж болохуйц, хүнд хэрэгтэй бөгөөд мөнгө төлөх шийдэл вэ гэдгийг хайж олно.

10х: бусдаас ямар нэг зүйлээрээ 10 дахин ИЛҮҮ байж ялгарахгүй л бол танай стартап өрсөлдөөнд арчигдана. (Unique Value Proposition)

Санаагаа олсон бол харин бусдад ярьж feedback авч, энгийн байдлаар туршиж, шаардлагатай бол өөрчилж (pivot) бас өөрсдөдөө зориулж шинэ зах зээл үүсгэ.

2. Алсын хараа

Стартап бүтээх аялал тийм ч амар биш учир ЗӨВХӨН мөнгөний төлөө байвал дампуурах 90%-н нэг болох магадлал тун өндөр. Тиймээс танай алсын хараа ТОМХОН бөгөөд анх сонсож байгаа хүнийг гайхшируулахаар байх хэрэгтэй. Үүнийг нь дагаад хамт аялалд гарах хүмүүс тань ч бас шилдгүүд нь байх болно. Мөн хүнд хэцүү үед ч энэ л алсын хараагаа санан урам зориг авна даа.

Ёс зүйтэй байж ХУДАЛ хэлэхгүйгээр бусдыг итгүүлэх нь чухал.
Түүнийгээ үе үе ДАВТАЖ багийнхандаа байнга сануулах нь БҮР чухал.

ТОМ мөрөөд, жижиг эхэл. Гэхдээ хамгийн чухал нь ЭХЭЛ.

3. Хамтрагч

Ганцаараа бүхнийг хийх нь МАААААААААШ хэцүү. Тиймээс л хурдан явах бол ганцаараа, хол явах бол олуулаа гэсэн үг гарсан юм болов уудаа. Шинээр эхэлж буй стартап нь 3 хүнтэй байх нь магадгүй хамгийн ЗӨВ сонголт байх.

3H :
- Hacker: Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, том зураг
- Hustler: Ажлыг ягштал хийдэг (HR+finance+product)
- Hipster: Нүүр царай (design, marketing)

Өөр зан чанартай ч 1 том зорилгын төлөө ажилладаг, бие биеэ нөхдөг, зарим үед challenge хийж эсэргүүцэх, өөр өнцгөөс харах чадвартай байснаар амжилттай баг болдог. Яг ижилхэн 2 баачка нийлээд 1 хүн шиг л байдаг бол 2 өөр хүн нийлээд 3 хүн шиг болно.

1+1=3

4. Хөрөнгө оруулалт

Өөрийгөө бусдын оронд тавьж үзээд, тэдний өнцгөөс харах хэрэгтэй. (Би ч энэ дээр их муу юм шиг байгаан 😂) Хөрөнгө оруулагчид мэдээж ашиг хүсдэг ч, түүнээс илүү ИРЭЭДҮЙд итгэж хөрөнгө оруулдаг. Тухайн баг, бүтээгдэхүүн (санаа) болон ирээдүйд ямар өсөлт гаргахыг бодолцож шийдвэрээ гаргадаг.

Эхлэхэд заавал мөнгө хэрэггүй бол bootstrapping хийж өөрийнхөө нөөц боломжоор хэсэг явдаг сонголт бий. Магадгүй хамгийн зөв зам ч байж болох.

Түүний дараа хэрэгцээ шаардлагын дагуу 3+ хөрөнгө оруулалт авдаг.
- 1. Angel: хамгийн эхний буюу санаанд (5–10%)
- 2. Seed: үрсэлгээ буюу туршсан зүйлээ мэргэжлийн болгох (10–20%)
- 3. Series A (B,C,D…): өсөлтийн шатны

Мөн хөрөнгө оруулалт авахдаа хэнээс (юу мэддэг/хийдэг + яагаад ХО сонирхолтой байгаа), хэдий хэмжээтэйг, хэдэн хувь дээр, ямар байдлаар авах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Ихэвчлэн 30-с бага хувь дээр 12–18 сарын зардлыг даах хэмжээний хөрөнгө оруулалт авдаг. Хэт бага бол амжилтад хүрч амжихгүй дуусах аюултай. Харин ихийг босгоё гэвэл их хувь өгөх болно. Гэхдээ 50-с их хувь өгчихвөл өөрсдөө шийдвэр гаргаж чадахгүй болохоор 20/15/10 гээд эхний гурван хөрөнгө оруулалтаа авбал зүгээр ч юмуу даа.

5. Мөрөөдлийн баг

Санаа, хөрөнгө оруулалтаас илүү чухал зүйл нь БАГ. Хамтдаа л бол галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй тийм л хүмүүстэй баг болвол сайн. Ихэнх хүмүүс шинэ зүйл сурах, гоё юм бүтээх, өөрийгөө сорих, мундаг хүмүүстэй хамт ажиллах зорилгоор гарааны бизнест нэгддэг. Тэр ч утгаараа цалин бол 2-дугаар асуудал байдаг. Харин ХҮССЭН зүйл нь танайд байна уу гэдэг л чухал.

ESOP: employee stock options plan буюу чухал хүмүүстээ тодорхой нөхцөлийн дагуу хувьцаа эзэмшүүлснээр урт хугацаанд барих боломжтой. (Нийт <20%)

ESOPs Demystified

Бизнесийн хувьд Эхлэх, Томрох, Тогтворжох гэсэн 3-н үе шатыг дамждаг. Ямар ч хүн 3-ууланд нь тохирдоггүй учир аль шатанд хэнийг авах вэ гэдгээ сайн тохируулах хэрэгтэй. Гэхдээ аль ч шат байсан муу хүн авч БОЛОХГҮЙ.

6. Компанийн соёл

Том, дунд, жижиг бүхий л компанийг СОЁЛ удирддаг. Харин тэр соёлыг үүсгэн байгуулагч үйлдвэрлэх бөгөөд зориудаар бүрдүүлнэ. Үүнээс нь “Monkey See, Monkey Do” зарчмаар багийнхан нь ч бас суралцдаг. Сайн ярьвал цаашлаад энэ соёл нь компанийн бүтээгдэхүүнд ч бас шингэх учиртай гэнэ.

https://getlighthouse.com/blog/great-company-culture/

Сэтгэлийг нь хөдөлгөдөг зүйлийнхээ төлөө хичээх, сахилга баттайгаар ажлаа дуусгах, хэцүү үеийг давж гарах тэсвэр хатуужилтай байх, шийдвэр гаргалтад ДАТА ашиглах нь хүртэл соёлын нэг хэсэг бөгөөд эдгээрийг үүсгэн байгуулагч байнга үлгэрлэж, сануулж байх хэрэгтэй. (never-ending mission?)

Стартап томорч олуулаа болох тусам бат суугаагүй соёл сарниж эхэлнэ.
Тиймээс л өөрөө үлгэрлэж, тоть шиг давтаж, соёлыг түгээх хэрэгтэй.

7. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт

Анхны санаа дээрээ хэт их төвлөрч, зөвхөн түүндээ тохирсон төлөвлөгөө гаргах юм бол цаашдаа хайрцагт баригдах, pivot хийхгүй байх бүр дампуурах магадлал тун өндөр. Тиймээс Асуудлыг шийдэх олон боломжуудаас нэгийг нь сонгоод #ШуудШаа-х хэрэгтэй. Хийж үзэж байж л амжилттай эсэхийг мэднэ, feedback авна тэгээд сайжруулна эсвэл өөрчилнө.

За тэгээд өөрсдийн хамгийн чухал бүтээгдэхүүнээ ӨӨРСДӨӨ хийх хэрэгтэй бөгөөд outsourcing хийж болохгүй. Эхлэхээсээ өмнө гинжилж байна гэсэн үг. Харин өөрсдөө хийхдээ Технологи талаа хариуцсан 1 хүн, Бизнес талаас харах Product Manager болон UX/Design-г нь хийх гэсэн 3 хүнтэй байх хэрэгтэй.

Бүтээгдэхүүнээ харин хамгийн гоёор нь биш хамгийн энгийнээр хийж (MVP) хэрэглэгчид үзүүлэн, feedback авч сайжруулах зарчмаар хурдтай явах ёстой.

Using The MVP Approach To Create A Successful Project

Гол асуудлаа л шийд. Хэрэглэгчид зориулж хийж байгаа гэдгээ хэзээ ч мартаж болохгүй.

8. Зах зээлд гаргах

Зүгээр нэг зарлаад өнгөрөх нь хангалтгүй. Хэчнээн сайн, төгс зүйл байсан ч хэн ч мэдэхгүй л бол хэн ч хэрэглэхгүй. Тиймээс олон сувгаар, дахин2 мэдээлэл өгч (шинэ зүйл 67 удаа), борлуулах оролдлого хийсний дараа (дунджаар 8 удаа) ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ-тэй болдог.

Бусдаас ялгарахын тулд өөрсдийн гэсэн өнгө, уриа үг, дүр төрхтэй байх хэрэгтэйгээс гадна ТҮҮХээ ярих хэрэгтэй. Яагаад энийг хийхээр болсон, хэнд зориулж байгаагаа сайн тайлбарла.

Учир нь бүх ХҮНД таалагдах зүйл гэж байхгүй.

Cultural change requires early adopters

Early adopters (~10%) буюу эртэч хэрэглэгч нар чинь хэн бэ, хаанаас мэдээллээ олж авч байна, ямархуу амьдралын хэв маягтай байна гэдгийг судлаад тэд нарт өөрсдийн бүтээгдэхүүнээ санал болгоно. Сайн байх юм бол цаашаа ҮНЭГҮЙ маркетинг хийж өгөх хүмүүс учир сайн анхаарал тавиарай.

9. Маркетинг

Маркетингийн хамгийн чухал нь танай бүтээгдэхүүний талаар хэрэглэгчийн тархинд бүрэлдэх үзэл бодол, сэтгэл хөдлөл юм. Тиймээс хүчтэй, гоё сэтгэгдэл үлдээхийн тулд маркетинг хийхээ хэрэглэгчээ сайн судлах хэрэгтэй.

Нөлөөлөгч (Influencer) нар магадгүй хамгийн үр дүнтэй нь байдаг. Үзэж байгаа хүмүүс нь ДЭЛГЭЦ-рүү ширтэж анхаарлаа аль хэдийн төвлөрүүлсэн байдаг бөгөөд 100k дагагчтай бол багадаа 20к хүнд хүрнэ гэсэн үг.

10. Борлуулалт ба өсөлт

Бүтээгдэхүүнээ зарахгүй л бол МӨНГӨ олохгүй. Ялангуяа бал сар (honeymoon) дуусаж, мөнгө багасаад ирэх үед бие биеэсээ алдааг хайж эхэлдэг. Бүтээгдэхүүн муу байна, сурталчилгаа хангалтгүй, цаг үе нь таарсангүй г.м яриа өрнөнө. Үүнийг харин сайн борлуулалт л дарж чадна.

Сайн борлуулалт хийхийн тулд үнэ энгийн байх хэрэгтэй.
Мөн хэрэглэгчийг хүлээлгүй өөрсдөө УДИРДАЖ санаачилга гаргана.
Аа бас хамгийн сайн 1 арга бол урамшуулал зарлах.

Sales funnel: Awareness→Interest→Decision→Action

10000 хүнд мэдээллээ хүргээд 1000 нь сонирхоод, тэрнээс нь 100 нь судлаад гаргаад магадгүй 10 нь шинэ хэрэглэгч болно. Сонирхож байгаа 1000-д түлхэц өгөх урамшуулал (тухайн үеийн сэтгэл хөдлөлийг ашиглах), эсвэл судлаад шийдээ гаргаагүй 100-руу холбогдож ятгах хэрэгтэй.

Үүнээс гадна эхний 1000-н хэрэглэгч маш чухал байдаг. Шинэ соргог зүйлийг туршдаг, сайжруулах зөвлөгөө өгдөг, цааш ам дамжсан маркетинг хийж өгөх учир сайн анхаарал хандуулбал зүгээр. Тэгээд ч 1 шинэ хэрэглэгч нэмэхээс хуучин байгаагаа авч үлдэх нь ИЛҮҮ амар бөгөөд хямд байдаг гэсэн.

Өрсөлдөгч нараа анзаарч байх хэрэгтэй ч ӨӨРСДИЙГӨӨ гээж болохгүй.
Ямар нэг шийдлийг хуулбарлахад 6 сараас 2 жил хугацаа хангалттай байдаг.

Өсөлт хийхийн тулд БОСОО=Шинэ хэрэглэгч, ХЭВТЭЭ=өөр нэмэлт бүтээгдэхүүн эсвэл ШИНЭ ЗАХ ЗЭЭЛ буюу өөр газар/хот/улсад гаргах гэсэн гурван замаар явдаг. Гэхдээ аль ч замыг нь сонгосон бай хүний тоогоор биш бүтээмжээр өсөлтийг хийх хэрэгтэй (scale). Үгүй бол танай стартап том бөгөөд хурдан өсөлт хийж чадахгүй жирийн л үйлчилгээний бизнес болно.

Бонус: Энтрепренер хүний амьдрал

Сонгосон зам нь өөрөө дардан биш учир өөрийгөө марталгүй бие болон сэтгэлзүйгээ сайн арчилж явах хэрэгтэйг сануулсан байна лээ. Тиймээс сайн амарч өөрийгөө цэнэглэхээ мартуузай.

За тэгээд би ч бас аялалдаа гарлаа… #FuunTech

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй