Санаанаас САЯ доллар

2B | +1% better 2day | startup.003

--

BizNetwork, LendMN, TomYo-н Баярсайхан гэж мэдэх байх. Түүний гаргасан 79$-н “Санаанаас САЯ доллар” хичээл нь тун дажгүй?/амжилттай явагдаж дуусаад одоо ном нь гарч байгаа юм билээ.

Idea to Million $ start up

Тэгвэл тухайн хичээлийн 1 анги, 2 цаг орчмын бичлэгээс өөрийн ойлгосон бөгөөд чухал гэж үзсэн хэсгүүдээс энд бичиж хуваалцлаа. Хичээл нь 39$ болж хямдарсан бөгөөд ном нь 19'999₮ үнэтэйгээр гарах юм билээ. За тэр номын реклам ч яахав. Өнөөдрийн сэдэв Бүтээгдэхүүн хөгжүүлэлт!

TomYo 1K — private group 2020/5/13

Disclaimer : Мэдээж хичээлийг бичлэгийг болон дотор гарсан слайдыг хуваалцах боломжгүй бөгөөд зөвхөн өөрийн өнцгөөс харсан зүйлсээ бичсэн болно.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт/

Доор яригдах сэдвийн хүрээнд ойлгоход дөхөм байх үүднээс хүүхдийг орой эртхэн унтуулах гэдэг асуудлыг шийдэхээр оролдоно.
— Асуудал : хүүхэд эрт унтахгүй байх

Асуудал 1 : N Шийдэл → дараа нь Бүтээгдэхүүн

Найз : Надад 1 гоё санаа байна аа. Гэхдээ энийгээ хэлчихвэл санаагаа алдчих гээд байна.

Яг ийм яриаг сонсож л байсан биз дээ? Ихэнх тохиолдолд “тэр” яриад байгаа санаа нь 1 асуудлыг шийдэх 100 боломжийн 1 нь л байдаг. Түүнээс гадна тухайн санаа/шийдэлдээ хэт уусчихсан өөр боломжуудыг харахгүйгээр шууд л нөгөөхөө бүтээгдэхүүн болгож гаргах гээд байдаг санагддаг.
— Шийдэл #1 : бүүвэйн дуу тоглуулах (орой унтуулахдаа)

Гэтэл өөрийнх нь санаанаас илүү гоё санаа байж л байдаг эсвэл яг адилхан санааг Нарантуулын эгч бодчихсон л байгаа. Тэгвэл энэ талаас нь харах юм бол хүүхэд эрт унтахгүй байх асуудал дээр өчнөөн олон шийдэл бий.
— Шийдэл #2 : өглөө эрт босгох
— Шийдэл #3 : бүх гэрлээ унтраагаад харанхуйд байх
— Шийдэл #4 : үлгэрийн ном хамт унших

“Захын чавганцад санаа бий” ~Хэн хэллээ?

Idea is the MULTIPLIER

Шийдэл → Бүтээгдэхүүн

За тэгээд ямар ч байсан “Бүүвэйн дуу тоглуулах” гэдэг санаа/шийдэл дээрээ тогтоод цаашаа явцгаая. Одоо тэгвэл ямар бүтээгдэхүүн хийх үү? Шууд 1 сайхан мобайл апп, iOS + Android дээр хийгээд, Facebook-р нэвтэрдэг, 1000 дууны сонголттой, хайлт хийх боломжтой, интернэтгүй үед ажиллуулахын тулд Download хийх боломжтой ТӨГС бүтээгдэхүүн гаргах уу?

Стартап-н хувьд яригддаг MVP буюу Minimal Viable Product гэж нэг ойлголт байдаг. Энэ нь тухайн асуудлыг шийдэж буй бүтээгдэхүүний хамгийн энгийн хувилбарыг гаргах гэсэн утгатай. Харин түүнийгээ хэрэглэгчид хэрэглүүлж feedback авснаар сайжруулалт хийгээд явах ёстой. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт ч бас яг ийм зарчмаар явах ёстой.

MVP : feedback → improve (repeat again)

Product improvement over time

Ингээд бодохоор бүүвэйн дууг хамгийн энгийнээр Facebook эсвэл YouTube дээр тавьж болно. MVP буюу анхны хувилбар маань гэсэн үг. Магадгүй дараачийн шат нь гар утаснаас явуулах, түүний дараа татаж авах боломж, тэгээд цаашлаад өөрөө дуугаа оруулдаг байх боломж, бүр гоё болбол Voice Cloning хийгээд ээжийнх нь хоолойгоор дуу дуулж өгдөг эсвэл үлгэр уншиж өгдөг болдог болгох гэх мэтээр үргэлжлэх байх.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт

Бүтээгдэхүүн амжилттай болох нь олон хүчин зүйлсийн нэгдэл байдаг. Жишээ нь технологийн бүтээгдэхүүний хувьд 1. Бизнес тал (USP) + 2. UI/UX + 3. Технологи байдаг. Аль нэг нь л дутвал fail-дэх магадлал тань пуужин шиг өснө. Бизнес тал доторх USP : Unique Selling Point буюу танай бүтээгдэхүүний зах зээл дээр ялгарах зүйлийг хэлдэг.

LendMN & TomYo : ялгарал

За тэгвэл нөгөө “Бүүвэйн дуу тоглуулдаг” санаа маань юугаараа ялгарах вэ? Ээжийнх нь хоолойг ашиглан (voice clone хийгээд), дурын дуу, үлгэрийг дуулуулах/уншуулах боломжтой. Good enough?

Нэмэлт харах :
— Is your company 10x or 10%?
— Hooked (book) : Trigger →Action →Variable reward →Investment - loop

Зах зээлд гаргах

Нэгэнт бэлэн болсон бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай танилцуулж, бодит хэрэглэгчтэй болохын тулд анхаарах хэдэн зүйлс байдаг байна.

  1. Хэнд түрүүлж хандах (early adopters : сониуч ~13%)
    — ProductHunt
  2. Хэрхэн танилцуулах (шинэ, содон —гоё уриа үг)
    — Хүчтэй. Хамтдаа
  3. Хэрэглэгч олох (Attention → Consideration → Decision)
    — Олон хүнд хүрэх тусам худалдаж авах магадлал ихэснэ (юүлүүр)

LendMN-ий жишээг авбал “Асаа. Асуудлаа шийд” уриатай FinTech салбарт, Хиймэл оюун ашиглан, хурдан, барьцаагүй зээл олгох үйлчилгээ юм.

LendMN initial strategy : Early adopters → Early majority → Late majority → Laggards

Нөгөө “Бүүвэйн дуу тоглуулдаг” санаа маань эцэст нь
— Нэр : “MeStory” (Read me a story — товчлол)
— Бүтээгдэхүүн: Мобайл апп (using Flutter)
— Ялгарал : Voice Cloning хийдэг (Baidu DeepVoice)
— Уриа үг : Яг ээж шиг…

болж таарлаа. Та хүүхдэдээ зориулж манаа апп-г хэрэглэх үү? (click here)

Ингээд миний ойлгож, онцолж авсан зүйлс маань дууслаа. Танд таалагдсан бол номыг нь худалдаж аваарай. Монгол хүн байна даа дандаа орчуулгын ном уншина гэж юу байхав :)

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй