Сонгууль 2024 талаар

заавал мэдэх зүйлс (TL;DR)

--

1. Өнгөрсөн жил Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүдийн тоо 126 болж (76 байсан), 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорциональ системээр сонгох болсон.

Өмнө нь 2012 онд бас 48+28 холимог тогтолцоогоор хийсэн сонгуульд АН-34, МАН-26, Шударга ёс эвсэл-11, ИЗНН-2, Бие даагч-3 хүн УИХ-д сонгогдож байсан гэнэ.

2. Харин сонгуулийн тойрог нь нийт 13 боловч тэндээс УБ хот 30% = мандат, орон нутагт 70% мандат хуваарилсан байна. Тэгш бус! Өмнөх сонгуулиар ч бас 24/52 байсан. Гэтэл нийт хүн амын тал нь УБ-т…

12-р тойрог Хан-Уул дүүрэг 1 мандатад ногдох сонгогчийн тоо 58'487 байхад, 7-р тойрогт 19'405 буюу 3 дахин бага байна.

3. Жагсаалтын 48 хүмүүс маань хэрвээ нам нь 4%-с (эвсэл 5%/7%) дээш санал авбал, гишүүнтэй болох юм байна. Нийт 21 нам, эвслийн 1336 нэр дэвшигч байгаа гэнэ. 🙀 (2020 онд 13 нам, 4 эвсэл 606 нэр дэвшигч)

Нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 60/40. Өмнө нь 75/25 байсан.
Намуудын жагсаалт дээр бол эр/эм сөөлжилдсөн байна лээ.

4. Сонгогчдын хувьд 18–24 насны ~310 мянга, 25–39 насны ~815 мянга, 40–59 насны ~800 мянга (хамгийн өндөр ирцтэй байдаг), 60+ насны ~310 мянга байна. Настайчууд бол олон биш шүү.

Өмнөх сонгуулийн ирц 73%. 2 сая хүн санал өгөх байснаас 1 сая 500 мянга орчим нь сонгуульд оролцсон.

5. Сонгуулийн сурталчилгаа 6/10-аас эхлээд 17 хоног үргэлжилнэ. 6/28-ны Баасан гаригт санал өгнө. Харин гадаадад байгаа (~200k) хүмүүс энэ удаа оролцох боломжтой тул 6/15-аас өмнө бүртгүүлээд 20–23 хооронд биеэр элчин/консулын газарт саналаа өгнө.

Гэхдээ зөвхөн жагсаалтын 48-д хамаатай буюу нам/эсвэл л сонголт боломжтой. Шууд төлөөлөл (тойрог) гэж байхгүй. (34 улс 8'755 сонгогч)

5. Санал өгөх 2 хуудастай. Нэг нь тойрогт байгаа хүмүүсийн тоогоор, нөгөө нь ганцхан нам/эвсэл. Хүний тоогоо илүү эсвэл дутуу бөглөвөл хүчингүй болно гэсэн. Дутуу байж яагаад болохгүй гэж?

МАН-с ядаж байхад нэг намаа “багаар” нь сонгохгүй бол хүчингүй болно гэж хүмүүсийг тархидаад байгаа сурагтай. 🤬

6. Сонгуулийн сурталчилгаанд нөгөө олон A самбар болиод, нэгдсэн самбартай бас хаа хамаагүй зарын самбар ашиглаж болохгүй болсон байна лээ. “Influencer” нь А-г дэмжээрэй гэх бол заавал бүртгүүлнэ.

Санал хураалтын дараа бүх хэсэгт (2198) гараар тоолж баталгаажуулна.

7. Сонгуулийн мөрийн хөтөлбөр тун чухал хэсэг ч “Алсын хараа 2050”-д нийцүүлэх ёстой гэдэг “ТЭНЭГ” хуультай болчихсон. Намууд бодлогоор, мөрийн хөтөлбөрөөр яаж өрсөлдөх юм бэ?

Ямар ч байсан Үндэсний Аудитын газар хянасан мөрийн хөтөлбөрүүдээс уншаад, харьцуулаад үзээрэй.

8. Эрх баригч нам МАН-ын 2020 оны хөтөлбөр хэр сайн хэрэгжсэн бэ? Өөрсдөө ~70% гэж дүгнэсэн ч, үнэндээ том төслүүд, чухал заалтууд нь fail… ❌

Биелүүлж чадаагүй амлалтаа чи мартсан
Одоо гэхдээ бүх юм дууссан
Ямар нэгэн тайлбар хэрэггүй (гүй, гүй, гүй, гүй)

9. Ганц авууштай зүйл байгаа нь энэ удаа мэтгэлцээн болж байгаа. TengerTV явуулж буй бодлогын мэтгэлцээнд МАН, АН, ХҮН, Шинэ эвсэл, Үндэсний эвсэл, Эрх чөлөөний эвсэл нам гэх мэт олон намын төлөөлөл оролцож байгаа нь тун чиг сайшаалтай.

Гэхдээ оролцогчдын сонголт, хүмүүсийг бэлтгэл, ярианы ур чадвар үнэхээр хангалтгүй байна лээ.

За ямар ч байсан 2020 он шиг нийт саналын 45 хувиар нийт суудлын 82% (62 гишүүн)-г МАН авч, дахиад биднийгээ “аз жаргалтай” амьдруулахгүй байлгүй дээ. “Косметик” жагсаалт, мөрийн хөтөлбөр аудит, нэр дэвшигчийн бүртгэл, Гарамжав, өвөрхангайн аллага гээд МАН-л биш бол чөтгөр ч яах вэ л болох нь холгүй байна шүү… #Өөрчилнө цаг нь болсон

#ОлонНам

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй