Тогтуун байх нь гол түлхүүр

буюу Stillness is the key…

--

Зохиолч Ryan Holiday нь өмнө нь Obstacle is the way, Ego is the enemy, The daily stoic номуудыг бичсэн, эртний философийг судалж өдөр тутмын амьдралд зохицсон хэлбэрээр ном бичдэгээрээ алдартай нэгэн гэсэн.

Тогтуун байх=stillness

дэлхий ертөнц эргэлдэж байхад, эргэн тойронд хаос бужигнаж байхад өөрийнхөөрөө тайван байж чадах тэр хүчийг хэлдэг. Гэхдээ үүнд хүрэхийн тулд бид Mind (Оюун санаа), Spirit (Сэтгэл зүрх), Body (Бие махбод) гурвалыг нэгэн зэрэг анхаарах хэрэгтэй.

Mind: Оюун санаа

Тогтуун байх гэдэг нь төрөлхийн зүйл биш бөгөөд ЭЗЭМШИЖ (master) болдог. Үүний нэгэн жишээ болгож John F.Kennedy-гийн 1962/10/15–28 хоорондох 13 өдрийн “Cuban Missile Crisis” түүхийг дурдана. Хэрвээ цөмийн дайн болбол дэлхий нийтээрээ горыг нь амсах учир гаднын дарамт, шахалт, зөвлөгчдийн үгс, өдөөн хатгалгын дунд ЗӨВ шийдвэрийг гаргахад тогтуун байдал л хэрэг болно…

Cuban Missile Crisis history.com

Бид амьдралын ихэнх хугацааг нэг бол өнгөрснийг дурсаж, эсвэл болоогүй ирээдүйд санаа зовж өнгөрөөдөг. Гэтэл үнэндээ хамгийн чухал нь ОДОО-доо орших байдаг. Live what can be lived

The artist is PRESENT

Энэ мөч хамгийн онцгой учраас БИШ харин энэ мөчид бодол тань өөр газарт байвал та хамгийн сайнаараа байж чадахгүй учир.
Яг энд, яг одоо ОРШ..

CNN effect

Мэдээллийн хэт их урсгал дунд бидэнд тулгарч буй асуудал нь ЮУГ мэдэх вэ биш, юуг МЭДЭХГҮЙ байх вэ болсон. Өөрийн тархиа хэрэггүй зүйлсээр дүүргэхээс сэргийлж зарим зүйлээс хоцорч сураарай.

Chop Wood, Carry Water…Repeat

Мөн тухайн мөчид хийж буй зүйлдээ л бүрэн автаж, өнгөрсөн эсвэл ирээдүйд санаа зоволгүй ТӨВЛӨРӨХ нь чухал.

Anne Frank-с авхуулаад Leonardo Da Vinci хүртэл төрөл бүрийн хүмүүс өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан. Тухайн өдрөө дүгнэх, дотроо байгаа зүйлээ гаргах, тайвшрах, маргаашдаа бэлдэх олон ач холбогдолтой хийхэд хялбар арга. Яаж бичих нь тийм чухал биш. Яг өнөөдрөөс эхлээд бичээд л бай.

Цаашлаад чимээгүй орчинд байх, сайжрахын тулд байнга асуух, Эго-дох биш өөртөө итгэх, мөн үр дүнгээс илүүтэй процессыг чухалчлах талаар бичсэн байсан.

  • Cultivate silence: Дуу чимээ “нэмэхгүй” бол юу болдог вэ?
  • Seek wisdom: Сайжрахын тулд асуулт асуух хэрэгтэй
  • Find confidence avoid ego: Эго биш өөртөө итгэлтэй байдал чухал
  • Let go: Үр дүнг биш процессыг чухалчил

Spirit: Сэтгэл зүрх

Оюун санаагаа маш сайн удирдаж болох ч дараагийн том challenge нь сэтгэл зүрх байдаг. Сэтгэл зүрх нь бидний аз жаргал, сэтгэл хангалуун байхын, тогтуун байдлын гол түлхүүр юм.

Жудаг: сэтгэл зүрхнээс урган гардаг зөв зохист мэдрэмж бөгөөд гаргасан үйл хөдлөлөөр дамжин биеждэг. Хүн болгоны хувьд Юу чухал болох, Юуны төлөө амиа зольж чадах, Яаж амьдрах — яах гэж амьдарч байгаа гэсэн асуултад хариулах ёс суртахууны кодыг хэлнэ.

  • Heal the inner child: Хүүхэд насны шархаа эдгээ
  • Beware desire: Хүсэл тачаалаа удирдаж сур
  • Bathe in beauty: Гоо үзэсгэлэнг мэдэр, тайвшир

Мөн Higher power-н талаар нэг хэсэг гарах бөгөөд би сайн ойлгоогүй тул оруулсангүй. Түүнээс гадна харилцаа ямар чухал болохыг тайлбарлаад уур уцаарын муу талыг бас дурдсан. Мөн хар, шар, эр эм гэлтгүй хүн төрөлхтөн мөн энэ дэлхий дээрх бүхий л амьд амьтан ч бас ижил нэгэн цогц том организмын нэг хэсэг шүү гэдгийг сүүлийн хэсэгт сануулаад Heart: Сэтгэл зүрх гэсэн бүлэг маань дуусаж байгаа.

Хамгийн чухал зүйлс нүдэнд үзэгддэггүй

Body: Бие махбод

Оюун санаа болон сэтгэл зүрхээ анхаардаг шиг бие махбодоо ч бас мартаж болохгүй. Учир нь хангалттай амардаггүй, өөрийгөө чийрэгжүүлдэггүй, цэнэглэдэггүй, тогтсон зуршилгүй бол бидний бие төд удалгүй хэмхрээд унана.

How to Say No

Өөрт хэрэггүй зүйлдээ үгүй гэж хэлж сурах нь магадгүй хамгийн амархан юм шиг хэрнээ бидний хамгийн их “алддаг” зүйл байх. Учир нь тийм гэж хэлсэн бүх зүйлсийн төлөөс нь цаг хугацаа байдаг.

Walk in the park

Гадуур алхах, өөрийн гэсэн дадал зуршилтай болохын давуу талыг номын дараагийн хэсэгт дурдсан байна лээ. Бидний мэддэг боловч хэрэгжүүлдэггүй зүйлс. Цаашлаад өөрт хэрэггүй эд хогшлоо цөөлөх хэрэгтэйг хэлсэн. (Танд үнэхээр 20 футболк хэрэгтэй юу?)

6 Ways to Find Solitude, and Why It Matters

Ганцаараа байх, бодож тунгаах нь маш чухал. Зориуд цаг гарга, төлөвлө. Учир нь амьдрал гэдэг урт марафонд ХҮН гэдгээ марталгүй, өөртөө цаг гаргах, амрах мөн унтах хэрэгтэй.

It’s human being, not human doing, for a reason.

Lego model

Ажлаасаа өөрийн бодол болон биеийг холдуулж ямар нэг хоббитой байх нь тогтуун байхад, илүү сайн тэнцвэртэй амьдрахад тус болдог. Мөнгө олдог биш, бусдад харуулах гэж биш харин хийх үедээ тайвширдаг өөрийг тань цэнэглэдэг зүйлийг л олж хий.

What’s so wrong with escapism?

Аливаа асуудлаас зугтах нь хэзээ ч зөв зам байдаггүй. Учир нь таны тооцоо улам өсөж хүү нь хуримтлагдсаар л байдаг. Амьдралд зугтаж чадахгүй нэг л юм байдаг нь ТА ӨӨРӨӨ. Тиймээс зоригтой байж зөв зүйлийг ХИЙ.

If you see fraud, and do not say fraud, the philosopher Nassim Taleb has said, you are a fraud

Хэзээ ч үхэж магадгүй энэхэн амьдралдаа бид өөрсдийн хувь заяаны талаар эргэцүүлэн тунгааж, юуны төлөө амьдарч буйгаа олж ганц олдсон биеэ энхрийлүүштэй гэсэн үгээр ном маань дуусаж байна.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй