Хадгаламж өлсөхөөс эхэлнэ

2B | +1% better 2day | b.009

--

Өнгөрсөн оны 9 сард би “Монгол хүний товчоон” номыг худалдаж авсан юм. ИнтерНом-оос захиалах үед 25'000₮-с дээш бол үнэгүй хүргэлттэй гэсэн байхаар нь сонирхоод “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номыг хамт захив. Ер нь л санхүүгээ зохицуулах, хадгаламж үүсгэх, тууштай байх тал дээр асуудалтай байсан учир хэрэг болно гэж бодсон нь тэр л дээ.

Номоо харин бараг жилийн дараа уншиж дуусгалаа. Энд тэгээд номын хэсгээс өөрт таалагдсаныг оруулав.

Дотроо 8-н бүлэгтэй 220 орчим хуудас бүхий номын хувьд уншихад их хялбар, өөрийн түүх, бодит явдлыг хүүрнэн өгүүлэх маягтай. Үг үсгийн ганц хоёрхоон алдааг эс тооцвол дажгүй санагдсан.

Бүлгүүдийн хувьд
1. Нийгмийн нөлөөллөөс гаж — Та хадгалж чадна
2. Уулзалтууд — номын үүсэл
3. 2 дансны арга — эхлэл Харилцах+Хадгаламж
4. 6 дансны арга — гол хэсэг, данснуудын тусгаарлалт
5. 6 данс бүтэлгүйтэв — шал дэмий уншчихав уу? :D
6. Хадгаламж өлсөхөөс эхэлнэ — Гол санаа нь
7. Хадгалах шалтгаан — бүүр чухал санаа
8. Амьдрах аргаа өөрчил — хоол, хувцас, машин

“Лектор Мөнгөн-Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” энэ 7 минутын бичлэгээс ер нь ном эхлэлтэй гэж болохоор юм билээ.

Номын эхэнд нэг сонирхолтой үг байсан нь “Сайн ажил ба Сайн бизнес” 2 ялгаатай гэх ойлголт. Та хэрвээ бизнес эрхэлдэг бол өөрөөсөө асуугаад үзээрэй.

Таны хийж байгаа зүйл аль нь вэ?

2 данс — Харилцах + Хадгаламж

Хадгалах : гэдэг бол байнгын хийдэг үйлдэл юм. Та жилдээ 1 удаа БӨӨНӨӨР нь хадгалах биш, өдөр бүр эсвэл 7 хоног бүр эсвэл бүр ядахдаа цалин буух болгондоо тодорхой хувийг хадгалах хэрэгтэй. Ингэж байж л хадгаламж үүснэ. Голомтын билүү дээ 52 долоо хоногийн 1 хадгаламж гээд яваад байсан шиг.

Хэмнэх : хэрэгцээгүй зүйлсэд мөнгө зарлагадахаа л байчих. Бид нар угаасаа л илүү зардал ихтэй амьдардаг. Аан тэгээд хадгалчхаад үлдсэн мөнгөө хэмнээд зохицуулах ёстой болохоос хэрэглээд цаана нь үлдсэнийг хадгалах гэхгүй ээ.

Pay Yourself First: What does it mean?

Орж ирсэн орлого бүрээсээ 30-40%-г хадгалж байсан гэнэ. Надад бол сонсоход л шууд боломжгүй санагдлаа. 20% бол яаая гэхсэн. 40%?

Аан бас нэг сонирхолтой зүйл нь эхнэртээ огт хэлэхгүй нуух. 😂 Хэрвээ мэдчих юм бол ямар нэг хэрэгцээ гарахад “Хайраа” гээд л ярихлаар их хүнд байдалд ордог гэнэ шүү. Бас тийн тээ.

6 данс

  1. Харилцах — ойлгомжтой. Бүх хэрэглээ эндээс гарна
  2. Хадгаламж — 20% (минийхаар бол) шууд ийшээ. Огт гар хүрэхгүй.
  3. Зээлийн хуримтлал — Ипотек зээл төлөх мөнгөө бэлдэж тавих
  4. Аяллын — аялах төлөвлөгөөгөө эртнээс гаргаад, мөнгөө ч бас бэлдэх
  5. Ажлын — бизнесийн ч гэх юм уу. Гол нь бусад данснаас тусдаа байх ёстой. Үгүй бол холион бантан. Хүмүүс энд их алддаг гэсэн.
  6. Зугаа цэнгэл — мэдээж амьдралыг амттай болгохын тулд өөрийгөө эрхлүүлэх хэрэгтэй. Гэхдээ тодорхой лимит дотор. Тэр нь энэ дансны үлдэгдэл. 0 болчихвол зугаа цэнгэл ч бас дуусна.

Шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр гэх мэт зүйлс бүгдийг нь 6. Зугаа цэнгэл дотроо багтаах хэрэгтэй.

Орж ирсэн орлогоо ингэж хуваадаг гэсэн. Тогтсон хувиар нь данс болгон руу нь хийгээд үлдсэнээр нь Харилцах дансанд хэрэглээндээ гэсэн үг.

Номын хуудас 111

Харилцах данс нь өөрөө дуусах үед бусад дансруу халдах шаардлага гардаг учир үлдэгдлийг нь өндөр байлгах хэрэгтэй.

Яагаад өлсөхөөс эхэлдэг вэ?

Мөнгөө хэмнэж байгаа учраас уу? Мэдээж тийм. Бага идэж байгаа юм чинь мөнгө хэмнэнэ. Нэмээд өөрийгөө ялна, тэвчээртэй байж, дадал суулгана. Хадгаламж үүнтэй яг ижил. Тэвчээр + Дадал. Дээр хэлсэнчлэн 1 удаа ихээр хадгалах биш байнга давтах, цугларсан мөнгөө үрэхгүй байх тэвчээр нь хадгаламжийн амин сүнс гэж болохоор.

Залхуу хүнд зориулсан — unread

Номын зохиолч Мөнгөн маань хоол багасгаад + хөдөлгөөн хийгээд 107кг-аас 2 сарын дотор 20кг хассан гэсэн.

Өдөр гэртээ бэлдсэн хоолоо идээд (мөнгөө хэмнээд), орой 6-с хойш хүнд хоол идэхгүй байхаар өглөө өлсөхийн эрхэнд эрт сэрдэг гэнэ. 😂

Яах гэж хадгалах юм?

Гүэ ер нь яагаад хадгалах гэж? Хүн ганц л амьдарна шд. Дуртай хоолоо идээд, хүссэн зүйлээ хийгээд явахад юу нь буруу гэж?

  1. Нэг талаас хэзээ ч үхэж магадгүй энэ орчлонд хүссэнээрээ амьдрах нь зөв. Гэвч нөгөө талд таны амьдралд гэнэт тохиолдож магадгүй олон янзын эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд БЭЛТГЭЛ хэрэгтэй. Тэр нь мэдээж даатгал + хадгаламж.
  2. Түүнээс гадна сайн боловсрол авахын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болдог. Хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсрол гэдэг дээ. Харин хэрэгтэй үед нь ХӨРӨНГӨ байхгүй бол яах вэ?
  3. За тэгээд Монголчуудын хувьд яригдаад байдаггүй 1 сэдэв ӨВ ЗАЛГАМЖЛАЛ. Муугаар бодоход гэр бүл, үр хүүхдэдээ байр, газар үлдээх юмдаа.

ийм том 3-н шалтгаан байхад та одоо болтол хадгаламж үүсгэхгүй гэдэгтээ бат итгэлтэй байна уу?

Хадгаламжийн хувьд 1 маш сонирхолтой зүйл яригдсан. Тэр нь ЯАЯ гэх мэдрэмжийн талаар.

Ouch

Таны хадгалж буй хэмжээ хэрвээ айхтар мэдрэгдэхгүй байгаа бол хэмжээгээ ихэсгэ л гэсэн үг. Сард 100к хадгалаад асуудалгүй болоод байвал 150к болгоорой. Тэгж байж хэмнэлтийн горимд орж, илүү богино хугацаанд их хэмжээгээр хадгалах боломжтой болно.

За тэгээд би өөрийгөө дүгнээд харсан чинь ХХБ 1 долларын данс - анх гадагшаа явахдаа үүсгэсэн, 1 цалингийн данс - хуучин байгууллага маань ХХБ-р цалингаа өгдөг байсан, Хаан банк - уул нь хугацаагүй хадгаламж ч одоо бол харилцах болсон, LendMN шимтгэлгүй гүйлгээ хийх гэж ашигладаг (бас л харилцах), Голомт - SocialPay:Virtual card хэрэглэдэг, Хувьцаа сонирхох гээд Үнэт цаас ямар юу ч билээ нэг данс гээд овоо олон данстай байх юм. Даан ч хадгаламж гэх юм алга шүү. Тусдаа биш болохоор бүх зүйлд хэрэглээд л явдаг аж. Саяхан бас аялахдаа хоосолсон байдаг юм.

Эхний ээлжид ядаж эрсдэлээ бодоод ДААТГАЛ-н данстай болоод эрүүл мэнд, амь нас, тэтгэврийн сан нтрээ зохицуулдаг юм уу даа.

төгсгөлийн оронд: хадгаламж бол дадал юм.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй