Хэзээ ч төлбөр төлөхгүй вэб

part 2 — яг вэбсайтаа бэлдэх хэсэг нь

--

1st time setup (WordPress)

Анх удаа WordPress суулгасны дараа тохиргоонуудаа хийнэ. Энийг нэг л удаа хийнэ. Англи хэл сонгоод, нууц үг тохируулаад болоо.

1st time setup хийсний дараа. Шинээр үүсгэсэн admin, password-аар нэвтэрч орно. Энэ хуудастай найзууд болно доо.

Вэб маань ер нь бол ажиллаж байна гэсэн үг. Бараг л дууслаа.

Domain нэр холбох

Хүмүүс www.domain.mn гэсэн хаягаар л ханддаг учир, үүнийг тохируулах хэрэгтэй. Эхлээд domain-нэр дээрээ сертификат авч аюулгүй байдлаа хангая.

sudo apt install -y python-certbot-apache
cd /etc/apache2/sites-available/
ll && sudo rm -rf *
sudo nano mlub.mn.conf

# Virtual Host file
<VirtualHost *:80>
ServerName mlub.mn
ServerAlias www.mlub.mn
ServerAdmin admin@mlub.mn
DocumentRoot /var/www/html/
ErrorLog ${APACHE_LOG_DIR}/error.log
CustomLog ${APACHE_LOG_DIR}/access.log combined
</VirtualHost>

sudo a2ensite mlub.mn.conf
sudo a2dissite 000-default.conf
sudo systemctl restart apache2
Add domain configuration & delete default

Тохиргоо хийж, командаа ажлуулаад reload хийх хэрэгтэй болно. Тэгж байж шинэ тохиргоо маань амжилттай ажиллаж эхэлнэ.

@.mlub.mn
*.mlub.mn
www.mlub.mn = publicIP
iTools login & DNS management

Domain name → Public IP-руу зааж тохируулах бас хэрэгтэй. Энгийнээр бол хаашаа чиглүүлэх вэ гэдгийг л хэлж өгч байгаа юм.

Change A records (to publicIp)

iTools DNS тухайн domain-руу заах гэж жоохон удаж магадгүй. DNSchecker.org-оор орж шалгаарай. Мөн өөрийн компьютер чинь DNS cache хадгалсан байдаг тул орохгүй байж болно. Тэр үед ProxySite-р орж шалгана.

DNS checker & ProxySite → mlub.mn

SSL — Secure Sockets Layer

Вэб хуудас руу хандахад HTTPS-тэй, гоё ногоон өнгөтэй биш бол мэдээллээ алдах магадлал тун өндөр байдаг. Ядаж л Man-in-the-middle attack-д өртөхөөс хамгаалахын тулд SSL certificate тохируулах шаардлагатай.

sudo certbot --apache -d mlub.mn -d www.mlub.mn
# Agree, No, 2. Redirect
# Auto renew certificate (timer & test)
sudo systemctl status certbot.timer
sudo certbot renew --dry-run
get SSL certificate & test timer dry run

Ингээд л сайхан domain нэрээ холбоод SSL-тэй болчихлоо :) certbot/letsencrypt шиг сайхан үнэгүй, амар зүйл байхгүй дээ.

mlub.mn

Ингээд үндсэн ажил нь болсон гэсэн үг. Гэхдээ вэбсайтаа өөрийн хүссэнээрээ өөрчлөх хэрэгтэй л дээ. Ихэвчлэн бэлэн template сонгоод, ганц 2 зураг, нэр солиод л бараг болчихно дөө. #RabbitHole

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй