Иргэний зориг гаргасан түүх

буюу ИТХ-д өөрийгөө сорьсон УйдахЗавгүйӨдрүүд (part 1)

--

Оршил :

Энэ жилийн 6-р сард амьдралдаа анх удаагаа УИХ-н сонгуульд оролцож саналаа #ӨГЛӨӨ. Тухайн үед эргэн тойрны бүх л хүмүүс #ХҮН-г дэмжээд л, бараг 10-аад гишүүнтэй болчих юм шиг санагдаад л, сонгуулийн дүнг их л өөдрөгөөр харан МАН 45, АН 25, ХҮН ба бусад 5 гэсэн таамаглалыг худлаа гээд өөртөө итгүүлчихсэн явж байсандаг.

УИХ — 26 тойрог Баянгол дүүрэг : 3 мандат 36 нэр дэвшигч

Гэтэл сонгуулийн өдөр, орой 11 цагийн үед дэмжсэн 3-н хүн минь 3-уулаа мултрах нь тодорхой болж сэтгэлээр унаад унтаж билээ. Тэр өдрөөс хойш сонгууль, улс төр, бидний амьдарч буй нийгэмд ямар нөлөөтэй талаар нилээн нухацтайгаар бодох болов.

Хэдий ганцхан гишүүнтэй болсон ч 2020 оны УИХ-н сонгууль надад хонгилын үзүүрт гэрэл байгааг харуулсан юм.

ЭХЛЭЛ : Сонгуулиас хойш нүд ирмэхийн зуур 2 сар өнгөрч хүмүүс амралт зугаалгаар явж дуусаад ажил албандаа орохоор зэхэж байх үеэр Facebook-н нэгэн пост намайг соронз мэт татчихдаг юм байна.

ХҮН академийн улс төрийн манлайллын хөтөлбөрт урьж байна. Бидэнтэй нэгдээрэй.

Урьд өмнө нь МАН, АН 2-оос иймэрхүү хөтөлбөр явуулж байсан эсэхийг мэдэхгүй юм. Би лав харж байгаагүй учир шууд л ормоор санагдсан. Тэгээд 8/31-ний өдөр 12 цагийн үед анкетыг нь бөглөөд, эссэг нь бичээд явуулчихлаа. Тэгсэн шууд залгаад шууд ирж уулзана уу, өнөөдөр сүүлийн өдөр гэж байна.

Гүйгээд л очлоо 🏃‍♂️

Сонгуульд сонгосон хүн маань ярилцлага авав (Хуульч Үүрцайх). Бас намын дарга Найдалаа, Наранбаяр багш 2-той таарч мэнд мэдэлцэж амжлаа. Ингээд хэсэг ярилцсаны эцэст эхний байдлаар тэнцэж, цаашлаад нэр дэвших болж магадгүй болсон бөгөөд түүнтэй холбоотой Найдалаа даргын хэлсэн үг толгойд үлдчихэв.

Нэгэнт л нэр дэвшихээр шийдсэн бол буцаж болохгүй шүү.
Зоригтой байгаарай… (don’t remember the exact words 😅)

ӨРНӨЛ : 3-н долоо хоногийн турш Баасан гариг бүрт лекц сургалт ороод төгсгөлд нь өөрийн амьдарч буй хороондоо нэр дэвшихээр болов. ХҮН намын хувьд хүн цөөн учир, манай хотхонд өөр хүн байхгүй өрсөлдөөнгүй нэр дэвшигч боллоо.
(Баянгол дүүрэг, 24-р хороо : Алтай хотхон)

Лекцийн талаарх мэдээллийг тусад нь хүргэхгүй бол дэндүү урт болох гээд…

Нэр дэвших нь өөрөө зардал өндөртэй, эртнээс бэлдэх хэрэгтэй, хүнээс цаг хугацаа ихийг шаардах ажил юм билээ. Харин би гэнэтийн шахуу шийдвэрээр ямар ч бэлтгэлгүй шахуу гүйгээд орсон юм. Орсон шалтгаан маань хэд хэдэн зорилготой байв. (төгсгөлд нь хэлнэ ээ)

МАН, АН 2-оос нэр дэвшихийн тулд 15 сая-г намдаа өгч, дээр нь өөрөө сонгуулийн зардлаа хариуцна гэх шуум…

Би харин анхнаасаа хамгийн ихдээ 5 сая төгрөг л зарлагадана. Болвол 50%-г нь хандиваар, хандивтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг өөрийн хувийн данснаас гаргахаар төлөвлөв.

Улс төрч, нэр дэвшигчийн хувьд олон нийтээс хандив авах нь үзэл санааны хувьд ДЭМЖЛЭГ авч буйн 1 хэлбэр. (гэсэн)

ПРОГНОЗ :

Ялахгүй тулаанд орж яахнав?!

гэсэн хүмүүс зөндөө байсааан. Мэдээж ямар ч бэлтгэлгүй, хүмүүсийн хэлдгээр “услаагүй” тойрогтоо бага зардлаар ороод гарахгүй нь бараг л 99% тодорхой. Гэвч амьдралд ялахаас өөр олон зүйл бий шүү дээ.

Урьдчилсан тооцоогоор Баянгол дүүргийн 26-р тойрогт 73, 74-р хэсэгт (ДИТХ-н 24-р тойрог гэсэн үг) МАН 41%, АН 16%, ХҮН 14%, бусад 29% байсан. Бусад 29%-г бүгдийг нь өөртөө авж чадвал МАН-ы дээр гарах боломжтой. Гэхдээ realistically тийм боломж байхгүй л дээ. 29-г 2 хувааж ~15% авлаа гэхэд дөнгөж 30% руу дөхнө.

Орон нутгийн сонгуулийн өмнөхөн суурь оноо МАН 20%, АН 10%, ХҮН 6% гэл үү дээ. (бага зэрэг өөрчлөгдсөн байх)

За тэгээд ямар ч байсан нэр дэвшихээр боллоо. Ядаж байхад яг нэр дэвшигч бүртгүүлэх хугацааны үеэр ээлжийн амралтаа аваад Номун Welness Center-т 5 хонож таарав. (энэ талаараа дараа бичнэ ээ. Гоё газар байна лээ) Материалаа дутуу өгсөн учир дахин бүрдүүлж гүйцээж өгөөд нөхөн дэвшүүлэхээр хүсэлт илгээв. Нээрээ E-Mongolia-г ашиглаад хэрэгтэй бүх материалаа авсан шүү. QPay шимтгэл 240₮-г эс тооцвол их дажгүй болсон байна лээ.

E-Mongolia (гар утаснаасаа бүх тодорхойлолтыг)

За тэгээд нэгэнт СЕХ-ны шийдвэр нь гарсан тул тулаанд орохоор бэлтгэлээ базаав. Төлөвлөгөөний хувьд хамгийн эхлээд багаа бүрдүүлж, төсвөө гаргаад, хийх ажлын жагсаалтыг гаргаж 1, 1-ээр нь хийж эхэллээ.

Нэр дэвшигч нь хуулийн дагуу :
— 1 ерөнхий менежер
— 500 хүн тутамд 1 шадар туслах
— 200 хүн тутамд 1 ухуулагч
тай байж болох бөгөөд Баянгол дүүрэг 24 хорооны хувьд 4000 орчим сонгогчтой, хуулийн дагуу 1 нэр дэвшигч 57.7 сая төгрөгийн зардал гаргах дээд хэмжээтэй. Харин би 11 дахин бага хэмжээг гаргахаар төлөвлөсөн бөгөөд НҮСЭР бус ТӨСӨР гэсэн зарчим барихаар шийдсэн.
(Тэгээд ч мөнгө тараах гэж байгаа биш ~60 сая төгрөгөөр юу хийхэв)

БГД — 24 хороо : бүртгэлтэй ~6500 орчим хүн, 4000 орчим сонгогч, 2500 орчим өрх айл бий гэсэн судалгаан дээр үндэслэн 5000ш брошур, 5000ш нэрийн хуудас, 3ш А-самбар (дараа нь 10+ болж өөрчлөгдсөн), 1ш Facebook page, 1ш вэбсайт гэсэн төлөвлөгөө гаргав.

ЮУ ч төлөвлөгөөний дагуу явахгүй : 🚦🚧🏁

Амьдрал дээр бид баахан төлөвлөгөө гаргадаг ч ихэвчлэн замын дундаас ямар нэг асуудал гарч ирж, өөрчлөхөөс өөр аргагүй болдог. Улс төрд энэ нь бүүр ч их мэт санагдав.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 1 хоногийн өмнө 1 шүүгчийн гаргасан хууль бус захирамж БҮХ төлөвлөгөөг нураадаг юм байна.

Нийслэл болон дүүргийн нэр дэвшигчид хамтдаа гаргах сонин, тараах өдөр, уулзалт гэх мэт бүх зүйлс тодорхойгүй хугацаагаар хойшлогдов. Цаашлаад энэ нь миний өөрийн хувийн төлөвлөгөөнд ч өөрчлөлт оруулсан юм.

Өнөөдөр ардчилалд ЦЭГ тавих гэж байна. ТА ЮМ БОДКУУМУУ?

Миний улс төрд орох болсон шалтгааныг тайлбарласан бичлэг болон нийтлэлийг дараах 2 линкээс сонирхоорой.

За ингэсгээд эхний хэсгээ өндөрлөе. Дараагийн хэсэгт зардлын задаргаа, сонгуулийн дүнгийн статистик болон сургамжаасаа оруулсан байгаа шүү.
#StayTuned

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй