Шагналт 4-р байр

2B | +1% better today | s.002

--

Та өнгөрсөн амралтын өдрөөрөө юу хийсэн бэ? Магадгүй салхинд гарч, гэр бүлээрээ цагийг өнгөрөөсөн бол LIKE 👍 харин телевиз үзээд, гэртээ хөглөрөөд хэвтсэн бол

JK — юу сайхан дур сайхан

Миний хувьд 36 цагийн турш унталгүйгээр (дунд нь жоооохон л дуг хийсэн 😴) LendMN Open Platform хакатонд оролцлоо. Тэгээд энэ талаараа, сурсан мэдсэн болон өөрийн гаргасан дүгнэлтээ та нартай хуваалцмаар санагдаад хэл загатнаад болдгүэээ 🤣

Хакатон гэж юу болох талаар өмнөх нийтлэлээс 👇👇👇

LendMN Open Platform

Анх Dev Summit дээр танилцуулсан LendMN Open Platform нь өөрсдийн API-г таниулах, ашиглуулах, апп дотроо шинэ мини-апп оруулах гэсэн үндсэн зорилготойгоор энэхүү хакатоныг хийсэн болов уу.

Open Platform-ийн талаарх мэдээлэл
- Documentation : link
- Demo app : link
- Community : link

Хакатоны талаар

Хакатоны бүртгэл дээр багийн гишүүд болон ямар санаа, хэр явцтай байгааг нь харгалзан үзэж сонгон шалгаруулалт хийсэн. Дан ганц хөгжүүлэгч нараас гадна бизнесийн талын болон маркетер, төслийн мэргэжилтэн гэсэн хүмүүсээр багаа бүрдүүлбэл сонгогдох магадлал өндөр, цаашлаад илүү сайн бүтээл гаргах боломжтой гэдэг үүднээс.

LendMN hackathon 2019 - information

Бүртгэл нь 5/14-ийг хүртэл нээлттэй байсан бөгөөд 28 баг, 60 гаруй хувь хүн бүртгүүлснээс 18 баг, 12 хувь хүн сонгогдсон байгаа (нийт 99 хүн).

18 баг + 12 хүн

Энэ хакатонд орохыг МАШ ИХ хүсч байсан болохоор FAKE TILL YOU MAKE IT зарчмаар ажилласнаа нуух юун. 😅

Анх 4 санаа гаргасан байснаас нэгийг нь сонгон хийхээр төлөвлөөд бэлтгэл ажил, судалгаа, кодчиллын эхний алхмуудаа хийж эхлээд явж байх үед LendMN-ээс утасдаж аппликэйшний санаа нь тодорхой эсэх, ямархуу явцтай байгааг лавласан юм.

Манай хариулт : “3 phase болгон хуваагаад хийж байгаа, эхний хэсэг нь бараг дуусчихсан 😂😂😂

Ber-A-Ber баг (Хамтдаа гэсэн утгатай Турк үг)

Баг бүрдүүлэлтийн хувьд Front End + Back End + 1 full stack үндсэн 3-н хөгжүүлэгч, маркетингийн залуухан менежер, санхүүгийн архаг мэргэжилтэнтэйгээр 5 хүн бүрдсэн. Үүн дээр нэмэгдээд би өөрөө төслийн менежер + хөгжүүлэгч нартаа туслах үүрэгтэйгээр оролцсон.

Багийн нэрний хувьд хамтдаа гэсэн утгатай Турк үг. Цаад санаа нь
1. Багаараа хамтарч ажиллах
2. Ber-A-Ber + LendMN хамтын ажиллагаа
3. Symmetric үг
4. В.Баярсайхан (COO of LendMN, шүүгчдийн нэг) бас надтай ижилхэн Турк улсад сурч байсан

гэсэн шалтгаануудаар нэрээ сонгож өгсөн байгаа. Лого нь бас хоёр гар атгалцаж байгаа дүрстэй. Амьхандаа л жижиг зүйлс дээр ч гэсэн POINT авах 😅 гэж хичээв.

Зохион байгуулалт

Хакатон болох өдөр нь УЛААНБААТАР МАРАФОН-той давхцан зам хаасан байсан нь төв талбайн хажууд байрлах Central Tower-т очиход бага зэрэг хүндрэл үүсгэсэн гэж хэлж болохоор.

Хакатон хөтөлбөр

Хакатон дээрх нэг сонирхолтой зүйл нь баг болж бүрдээгүй 12 хувь хүн байсан бөгөөд тэмцээний өдөр багаа бүрдүүлэх эсвэл хүн дутуу багт нэмэгдэж орох боломж олгосон явдал байсан.

Манай багт зай байсан бол Шагай-г авч, мэддэг чаддаг юмнаас нь суралцмаар байлаа. (Amazon SSE - Nest Academy founder)

Мини-аппын хувьд тодорхой заасан (хориглосон) санаануудаас өөр юу ч байж болохоор байсан. Нэмээд LendMN-ээс хэд хэдэн хэрэгжүүлж болох санаануудыг бас ил тавьсан байгаа.

Хийсэн эсвэл хийгдэж байгаа санаанууд нь ДАВХЦАЖ болохгүй мини апп жагсаалтанд орсон байсан

AndSystems болон LendMN-ий төслийн мэргэжилтэн, бүтээгдэхүүн хөгжүүлэгч, программистуудаас цаг аван зөвлөгөө авах боломжтой байсан нь манай апп-ын хувьд лав ИХЭЭХЭН хэрэгтэй байсан. Бусад багуудад ч бас тийм л байсан байх.

Mentors

2 өдрийн турш хөнгөн зууш, хоол, ус ундаа болон халуун кофе-гоор дутаагаагүй хэдий ч EatFirst-ийн төмстэй хоол нь 2 удаа идсэн болоод ч тэр үү амт муутайхан л санагдсан.

Caffe Bene + EatFirst

Нэг том танхимд 19 багийн 100 хүн + менторууд бүгдээрээ байсан болохоор агаарын дутагдал, хөлсний илүүдэлд орж байна лээ.

Хөгжүүлэлт

Үндсэн хийх зүйл нь Апп + LendMN integration + PPT. 6 хүний хоёр нь бизнес санаа, хуулийн судалгаа, ашиг олох загвар тооцоо, presentation гэх мэт ажлаа хийхээр болж үлдсэн 3 нь back, front, API integration хөгжүүлэлт гэж хуваарилагдсан. Иб нь тэгээд цай кофег нь зөөгөөд, асуудал гарвал тэрийг нь шийдэх гэдэг ерөнхий ажил дээрээ. ☕🐛

Аппликэйшний гол санаа нь ажил олгогч тал болон, ажил хайж буй хүмүүсийг холбох нэгдсэн платформ.

Ber-A-Ber & LendMN (freelancer app)

Төлбөр төлөх гэсэн хамгийн том асуудлыг нь LendMN-ээр зохицуулчихаж байгаам.

Open Platform -> Developer login -> Wallet -> Credentials -> Beta App

Front End : Vue.js дээр Argon Dashboard template ашигласан. Бэлэн загварыг өөрийн болгон янзлах нь 0-ээс эхлэхээс илүү хялбар.

Back End : MEVN stack boilerplate ашиглан үндсэн хэрэглэгчийн бүртгэл, CRUD REST API, MongoDB database холболтоо хийсэн. Ингэснээрээ бүх зүйлсийг өөрсдөө хийж цаг алдахгүй бөгөөд хакатонд орж байгаа үед тун тохиромжтой.

Ber-A-Ber (Projects vs Add new vs Payment)

Хакатоны шалгуур үнэлгээ

Мэдээж тэмцээн л юм хойно нэг нь түрүүлж л таараа. Тэр шүүлтийг нь харин дараах 4-н үзүүлэлтээр оноо өгсөн байдгийм.

  1. Санаа
  2. Ашиг олох боломж
  3. Гүйцэтгэл (API integration)
  4. UX/UI

Эхний хоёр нь илтгэл дээрээс тодорхой болчихно. Харин дараачийн хоёрыг нь DEMO апп ажиллуулах үед харж дүгнэлтээ өгнө.

Pitch

  1. E-Channel баг — Зар сурталчилгаа түгээх суваг
  2. Point Cloud баг — Steam marketplace
  3. CTA баг — Асуулт хариултын тоглоом

Эхний 3-т орсон багуудтай маргалдах зүйлгүй байлаа. Түрүүлсэн багийн хувьд санаа нь өөрөө LendMN-ий CEO-ийн санаатай ижил байсан. 🙈📱🐣

2-т орсон баг нь цахим спортын маш том зах зээл. Ийшээ л орохгүйм бол өөр хаашаа ч орохов. 💲💲💲

3т орсон санаа нь элдэв асуудалгүй, энгийн бөгөөд олон хэрэглэгчийг татах боломжтой гэдгээрээ давуу талтай санагдсан. ❓💯

E-gift vs Condom ATM vs Ber-A-Ber

Манай компаниас (Юнимедиа Солюшнс ХХК) 8 хүн гурван өөр багт орж тэмцээнд өөрсдийгөө сорьсон. “Бүгдээрээ” шагналт 4-р байранд орсон 😂😂😂. Хэдий мөнгөн шагнал аваагүй ч дор бүрнээ хэрэгтэй юм сурч, цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн гэж найдаж байна. Би лав тэгсэн 🤡

Нийт орсон багуудаас апп нь бүрэн дуусаагүй, API integration хийгээгүй багууд хэд хэд байсан болохоор бараг нээрэнгээсээ манай баг 4-т орсон байх шүү. 🎁 4️⃣

Би юун дээр алдсан бэ?

Гарчигийг нь анзаарсан бол БИД биш БИ гэсэн байгаа. Учир нь энэ хакатонд орохдоо багийн ахлагчаар ажилласан нь би байсан болохоор. Одоо эргээд харахад илүү сайн хийж болох хэд хэдэн зүйлс байж.

  • PPT
    Нийт 10 хуудастай илтгэл дотроо чухал хэрэгтэй зүйлсийг багтаахаас гадна, 🅰нх🅰🅰р🅰л татсан сонирхолтой байлгах тал дээр дутуу
  • Гол хэрэглэгч 🎯
    Үндсэн зорилтот хэрэглэгчид маань хэн бэ, яагаад тэдгээр хүмүүс байх ёстой вэ гэдэг дээр бас хангалттай тайлбарлаагүй
  • Demo app -> notification арилгах ⚠
    Апп ашиглах үед ALERT гарч ирэн access token, invoice number зэрэг зүйлсийг харуулж байсан нь шүүгч нарын зүгээс апп-ын ажиллагаа МЯА юм шиг санагдсан байх
  • MVP -> Client API, Server API бүрэн ашигласан гэдгээ харуулах
    Зарим багууд Open Platform API-тайгаа холбож чадаагүй, зарим нь зөвхөн Client API ашиглан нэг талын л холболт хийсэн байх шиг байсан. Манай багийн хувьд Client API & Server API хоёуланг нь амжилттай холбосон боловч тэр талаараа дурдаагүй (<<< би).

Магадгүй дараачийн удаа илүү сайн байна аа. 🙇‍♂️🙇‍♂️🙇‍♂️

What now?

GO LIVE : 9 сарын 1-нээс өмнө төслөө амжилттай дуусгаж, ажиллагаа бүрэн мини-апп LendMN-рүү оруулах төлөвлөгөөтэй байгаа.

Нэмж хэлэхэд тус тэмцээнд оролцогч багуудад ЛэндМН-ий зүгээс мини аппликэйшны хөгжүүлэлтээ гүйцээж, ЛэндМН-д нэмэлт үйлчилгээ болгон байршуулахад шаардлагатай технологийн дэмжлэг, маркетингийн дэмжлэг үзүүлэх болсноо баяртайгаар мэдэгдэж байна — (CEO Булганы Гантулга) link

Тэмцээнд оролцсон бүх багуудад LendMN-рүү аппликэйшнээ оруулах эрх, маркетингийн тодорхой хэмжээний зардал болон UI/UX, бизнес моделийн тал дээр нь зөвлөгөө өгнө гэж ам гарсан болохоор энэ боломжийг ЗААВАЛ АШИГЛАМААР байна 🤞🤞🤞

Нэг болон Ber-A-Ber ажилласан Туул, Даари, Гэрэлээ, Хишигээ, Амараа эгчдээ баярлалаа. Үр дүнг нь үзээд дуусгана шүү, манайхаан 😜

Удахгүй тэгээд манай апп-ийг ашиглаад АСАА, АЖЛАА ОЛ 😂

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй