Шатар миний амьдралд

надад юу сургасан бэ? сайн муу талууд…

--

Уулгүй талд, усгүй цөлд, засаггүй ноён, цусгүй дайтна ~шатар тоглох

Анх өвөө, жоохон ах 2-н тоглохыг хардаг байсансан. Дараа нь харин өвөө надад ~6 настайд зааж эхэлсэн. Олон ч тэмцээнд орж, оюутан байхдаа жилдээ нэг хоолны мөнгөтэй болчихдог байж билээ…

Цодгор хүү (Дорнод аймаг)

Шатрын үүсэл

Ихэнх эрдэмтэд 6-р зууны Энэтхэгээс гаралтай гэдэгт санал нийлдэг. Тухайн үедээ chaturanga гэдэг нэртэй, 4-н төрлийн цэргийн салбарыг илэрхийлдэг байж. (infantry, cavalry, elephantry, chariotry)

chatarunga (Sanskrit) → chatrang → shatranj (Arabic)

Цаашлаад Перс-руу нэвтэрч shatranj болсон бөгөөд мөн дүрэм өөрчлөгдөн “Shah” + “Mat” = “checkmate” буюу “king is helpless” = хаан “аргагүйдлээ” гэсэн утгаар ашигладаг болсон байна. #ШагМад #shatar

8x8 board → 1 + 2 + 4 + 8 + 16 + 32 + 64 + 128 … 2^⁶³

Шатрын хөлгийн домог сонсож л байсан байлгүй. Шатрын нүд бүрд өмнөхөөсөө 2 дахин их будаа авдаг… Эрт үеэс л шатарт хүмүүс дуртай, тоглож сурах нь “үнэ цэнтэй” байж. 6-р зуунд Энэтхэгээс үүссэн шатар 7-р зуунд Исламын ертөнц, 10-р зуунд Өмнөд Европ, мөн Зүүн Ази руу нэвтэрсэн байна. Харин Монголчууд 13-р зууны байлдан дагуулалтын үеэр авчирсан байх гэж үздэг юм билээ.

Монгол шатар — Qing dynasty

hiashatar гэж бас Монгол ТОМ (10x10) хувилбар байдаг гэнэ!

За тэгээд орчин цагийн шатар 15-р зууны төгсгөлд бүрэлдэж, 19-р зуунаас анхны олон улсын тэмцээн зохион байгуулагдаж 1886 онд Wilhelm Steinitz анхны Шатрын дэлхийн аварга болсон байна.

Шатрын товч түүх

1997 онд IBMDeep Blue програм тухайн үеийн аварга Гарри Каспаров-г хожсон нь том шуугиан болж байсан. Одоо үед харин Stockfish-г давдаг хүн гэж алга байх.

Бүтэц

8x8 харьцаатай хар цагаан өнгөтэй 64 нүд (square) бүхий шатрын хөлөг дээр тоглоно. Нэг нүднээс нөгөө рүү л нүүх боломжтой тул баригдмал байдалд сурах шаардлагатай болно.

  • ✅ e4, e5, f3, c4… гэх мэт тэмдэглэгээ сурна. Дөнгөж тоо, үсэг сурч байгаа хүүхдэд бол ашигтай.
  • Dominoes, SlingPuck зэрэг boardgame-аас ялгаатай нь шууд хайрцаглагдана.

За тэгээд тоглох дүрүүд бий. Ноён, Бэрс, Тэмээ, Тэрэг, Морь, Хүү. Бүгд өөр өөрийн дүрмээр хөдөлдөг.

  • ✅ Зөвхөн урагш, хол эсвэл ойр, хажуу тийш, диагональ шугам, мөн тусгай Г үсэг шиг гэх мэт олон төрлийн хөдөлгөөнтэй.
  • ❌ Анх эхэлж байхад бага насны хүүхдэд цээжлэхэд хэцүү
    (castling, en passant, promotion)
King, Queen, Bishop, Rook, Knight, Pawn

Мэдээж яаж хожих, түүний тулд ямар үйлдэл хийж болох талаар дүрэм бий. Цагаан 1–2р мөр, хар 7–8р мөрд дүрүүдээ байрлуулан цагаан тоглоомын эхний нүүдлийг хийдэг. Тоглоомын явцад айлын Ноён-ыг шаглаж хөдөлгөөнгүй болгон гацааснаар хожно.

Fool’s mate — 2 нүүдлийн мад
  • Дүрмийн дагуу ээлжээ хүлээх ёстой. Шалуулвал заавал арга хэмжээ авна. Бусдыг хүлээж сурах, дүрэм мөрдөхийг заадаг.
  • ❌ Сагсан бөмбөг шиг “тэмцэх” боломжгүй, нүүхийг нь хүлээнэ.
Scholar’s Mate — Пионар мад

Би багадаа ер нь хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм шиг байгаа юм. Шатрын ачаар харьцангуй “сууж” сурсан байдаг.

ChessStatistics-н 1'6 сая бүртгэлтэй тоглолтоос харвал шатрын тоглолт дунджаар 40.65 нүүдэлд дуусдаг. Энэ хооронд мэдээж дүрүүд нь бие биеэ тойроод гүйгээд байхгүй ИДДЭГ. Өөрт давуу тал гаргахын тулд айлын дүрийг иднэ. (Ноёноос бусдыг нь)

  • ✅ Морь/Тэмээ = 3 хүү, Тэрэг = 5 хүү, Бэрс = 9 хүү гэсэн хүчний ойлголтыг авна. Аль нь ашигтай вэ? Хэзээ / ямар нөхцөлд… гэх мэт
  • ❌ Ер нь тэгээд ямар ч юмыг “үнэлчих”-гээд байдаг талтай.
Anastasia’s mate — sacrifice rook

Хамгийн хүчтэй зүйлээ заримдаа хаяж сурах хэрэгтэй. Хожлын төлөө та ямар золиос гаргаж чадах вэ?

  • ✅ За тэгээд идэхийн тулд хаашаа довтлохоо төлөвлөнө. Нэг нүд рүү 2 дүрээр үргэлжлүүлэн дайрахын тулд хамтарна. Зарим үед нэгэн зэрэг 2 дүр лүү дайрч ац тавина (fork).
  • ❌ Дайрахгүй л бол хожихгүй… Ийм бодлыг эртнээс сурах нь зөв ч юм уу, буруу ч юм уу…
fork in chess

Нэг нүүдлийн дараа яаж ац тавих, Хоёр нүүдлийн дараа яаж хүч илүү гарах, төлөвлөгөө яагаад чухал вэ гэдгийг сайн ойлгож авна.

  • ✅ Өөрт байгаа дүр-ээ бас хамгаалахын тулд эрсдэлийг тооцоолж сурна. 1 ноён, 1 бэрс, 2 тэрэг, 2 морь, 2 тэмээ, 8 хүүгээ хэрхэн зөв ашиглах вэ?

Байнга тооцоолоод байх нь бусад хүмүүст (ялангуяа ойрын) хэцүү байдаг юм шиг байна лээ.

If A or B then C while D…

За тэгээд бусад давуу талуудыг нь цухас дурдвал

  • ✅ Ил тод. Бүх юм нь харагдана. Хөзөр шиг нууц биш 😂
  • ✅ 3-н нүүдлийн цаадхыг харах чадвартай болно. (заримдаа 5, 8…)
  • Дараас-г ойлгоно. “Араа” мэдэх хэрэгтэй.
pin — дараас
  • Аз хамаагүй. Хөлбөмбөг шиг auto-goal байхгүй.
  • ✅ Зөвхөн хожил/хожигдол биш бас ТЭНЦЭЭ гэж бий.
  • ✅ Өөртэйгөө тоглож болдог. Алдартай тоглолтыг replay хийдэг.
Chess opening → middlegame → endgame

Opening, Middlegame, Endgame-г ялгаж сурч, мөн тухайн нөхцөлдөө тааруулж тактикаа өөрчилнө.

Дурдахгүй бол болохгүй нэг гоё зүйл нь УРАН НҮҮДЭЛ. Хэцүү байдлаас гарах, угсруулан шахаж давуу талтай болох, гоёмсог мад хийх нь сэтгэлийн таашаал өгнө шүүдээ.
#ХүүБолгонБэрсГарахАлбагүй

Уран бэрийн нүүдэл

TL;DR

Товчоор бол дүрэм, тусгай тохиолдол, зорилго, шунал, золиос, стратеги болон тэвчээрийг сурна. Бодно, төсөөлнө, тооцоолно, өрсөлдөнө, амарна. Хааяа нэг уран нүүдлийг олж баясана. ♟

on the train to Tilburg, NL #MergenTenger

Миний бодлоор сайн талууд нь хамаагүй их учраас шатрыг заавал сураарай. (хүүхдэдээ зааж өгөөрэй)

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй