Эргэцүүлэх сэтгэлгээ KASPEC 2022

Хуульч Г.Эрдэнэбат

--

ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан-гийн төсөл хөтөлбөрүүдийн
зорилгын нэг нь онцгой мэдлэг чадвартай, нийгмийн манлайлагч
залуучуудыг цаашид улс орныхоо улс төр, эдийн засаг, шинжлэх
ухаан, хэвлэл мэдээлэл, урлаг болон бусад салбарт хариуцлага хүлээх
чадвартай боловсон хүчин болж бэлтгэгдэхэд нь дэмжлэг үзүүлэхэд
чиглэдэг.

Дээрх зорилтын хүрээнд 2016 оноос KAS Political Empowerment College (KASPEC) хэмээх улс төрийн залуу манлайлагчдын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жилийн #KASPEC2022-т оролцсон тэмдэглэлээ хуваалцаж байна.

Хөтөлбөр 7 хоногийн туршид ардчилал, хүний эрх, засаглал, улс
төрийн нам, иргэний нийгэм, эдийн засаг болон бусад сэдвээр цахим
сургалтад хамрагдахаас гадна, танхимын сургалтын үеэр монгол болон
германы мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлж мөн тухайн сэдвийн
уялдаатай интерактив воркшопуудад хамрагддаг.

Г.Эрдэнэбат: Би ганц л зүйл дээр хатуу зогсоно. Энэ хэргийг би зохиогоогүй

Сэдэв #1 — Эргэцүүлэх сэтгэлгээ

Илтгэгч маань 2013–2015 онд Улсын Ерөнхий прокурорын орлогч байсан Г.Эрдэнэбат. Улаан бал-д орсноор хүмүүс их мэдэх байх.

Ухаалаг байх боломжтой юу?

Боломжтой. Төрөхдөө л илүү ухаантай төрдөггүй. Сурах боломжтой. Энгийн хэмжээнд “ухаалаг” шийдвэр гаргахыг сурч болно.

Эргэцүүлэх сэтгэлгээ гэж юу вэ? (Critical thinking)

Эргэцүүлэх сэтгэлгээ бол алдаагүй, зөв бодох дүрэм, арга барил.
— Эхлээд нөхцөл байдлыг дүгнэх
— Дараа нь юмсын хоорондын холбоо хамаарлыг ойлгох
— Тэгээд дэвшүүлж буй санал, байр суурь: түүнийг дэмжих, үгүйсгэх үндэслэлийг тодорхойлох
— Мөн чухал ба чухал бусыг тодорхойлох
— Өөрийн байр суурь, түүнийхээ үндэслэл/гаргалгаа/-ийг тодорхойлох
— Шийдвэрийнхээ үр дагаврыг тооцоолох
гэх мэт дарааллаар хийгдэнэ.

Бид гэхдээ бодохдоо АЛДАА гаргадаг

  1. Сэтгэлийн хөдөлгөөн (эмоцидоо захирагдах)
  2. Мухар сүсэг (мухардалд орох / хэт итгэх)
  3. Хүсэл таашаал (ойлгомжтой биздээ 🤣)
  4. Логикийн алдаа link (30+ logical fallacy)

Улстөрчдийн хувьд Логикийн алдааг яриандаа ихэвчлэн гаргадаг. Жишээ нь “3 өөр эцгийн хүүхэдтэй чи энэний талаар юугаа мэддэг юм”

Алдаа гаргахгүйн тулд ДҮРЭМ-тай байх хэрэгтэй

Г.Эрдэнэбат slide #7

Харин арга барилын хувьд 1-т асуулт асуух, 2-т хэлэлцүүлэх юм.

  1. Асуулт: 1. юу БОЛОВ, 2. юу ЧУХАЛ вэ, 3. юу ТОДОРХОЙГҮЙ байна, 4. мэдэхгүй байгаа зүйлээ ХЭРХЭН олж мэдэх вэ, 5. БУСДЫН байр суурь буюу хувилбарууд эцэст нь 6. ингэж ШЙИДВЭЛ яах вэ гэсэн дарааллаар явдаг.
  2. Хэлэлцүүлэг: Үндэслэл+Нотолгоо, Сөрөг үндэслэл+Няцаалт болон Дүгнэлт/Шийдвэр гэсэн бүтцээс үүсэж буй харилцан яриа юм. Үр дүнд нь зөвшилцөлд хүрэх бөгөөд олонх нь А гэж шийдэх биш аль аль тал хүлээн зөвшөөрсөн үр дүнтэй санал нийлдэг.
King Arthur presiding at the Round Table with his Knights

Артур хаан Их Британи-г нэгтгэсний дараа олон baron-уудыг учрыг нь олох, зөв шийдвэр гаргахын тулд бүгдийг нь дугуй ширээнд + ижил өмсгөлтэйгөөр эн тэнцүү/equal гэсэн утга санаа-гаар үүсгэсэн гэдэг.

За тэгээд өнөөгийн Монголд (#todayМонголд) бидэнд магадгүй хамгийн их дутагдаад байгаа зүйл нь эргэцүүлэх сэтгэлгээ байх. Бүхий л зүйл рүү савчдаг хэрнээ, бодитой үнэлгээ, ул суурьтай хандахгүйгээр эсвэл зарим тохиолдолд өөрийн байр суурийг ч гаргалгүй хаячихдаг.
#ЭрдэнийнХувь #ЭхОрныХишиг
— АН: 1 сая ₮ өгнө
— МАН: Ямар ч боломжгүй.
— (хэсэг хугацааны дараа) бид 1.5 сая ₮ өгнө…

Заавал Facebook/Twitter-тээ post-лохгүй ч гэсэн өөрийн дүгнэлтээ гаргах хэрэгтэй!!!

Шинжлэх ухаанаар, тоогоор бодоод боломжгүй гэх зүйлийг сайн хянах хэрэгтэй. Зүгээр л мухар сүсэгт итгэж болохгүй. Харин өөрийн байр сууриа илэрхийлэх, бусадтай зөвшилцөх шаардлагатай бол дараах аргаар аргументээ дэвшүүлэх нь зүй.

Г.Эрдэнэбат slide #12

Сонирхолтой нэг зүйл нь хүнд 50% үнэн юм хэлээд араас нь худлаа юм хэлэхэд “итгэчихдэг”. Ялангуяа цагдаа мэдүүлэг авахад ихээр хэрэглэдэг. Жишээ нь: “А чамайг хийсэн гээд хэргээ хүлээсэн. Та 2 чинь нэг байрных юм билээ ш тэ…”

Мэдээ болгонд итгээд байлгүй “Эргэцүүлэх сэтгэлгээ/Critical thinking”-р ул суурьтай л хандаарай даа.

Дараагийн сэдэв: “Ардчиллын үндсэн ойлголтууд”

Аан нээрээ илтгэгч болгоноос санал болгох 3 ном асуусан.

  1. Хувь хүн: Хэрхэн Шерлок шиг сэтгэх вэ?
  2. Мэргэжил: Гэмт хэрэг ба ялын тухай
  3. Сүүлд уншсан: (уран зохиол): Шинэ цагийн комеди нууц товчоо
    + Хэлгүй өвчтөн

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй