Эх орноосоо “ДҮРВЭСЭН”-ий

хагас жилийн тэмдэглэл

--

Яг 6 сарын өмнө Нидерланд-д иржээ.

Ирэх процесс, хугацаа, өртөг гээд олон зүйл тун боломжийн (smooth) болоод өнгөрч энэ хагас жилийн хугацаанд олон ч зүйл болсон байна.

1️⃣ Виз + ажил-аас гадна нэг том асуудал нь Европын орнуудын хувьд байр байдаг. Тэр дундаа Баруун Европ / Нидерланд — Эйндховен хот нь бас ч тийм амаргүй даваа. Гэхдээ манай гэр бүлийн хувьд “аз”-аар Vestide-с түрээсийн байрны offer авч ирэхээсээ өмнө байрандаа орсон.

2️⃣ Тухайн улсдаа урт хугацаагаар (3+ сар) амьдрах бол оршин суух эрх (Residence Permit) авдаг. Бид ч бас бичиг баримтаа бүрдүүлэн Монголоос эх хувилбар + Апостил/орчуулга авчран бүртгэлээ амжилттай хийсэн. Ингэснээр албан ёсны эрхтэй, олон боломжууд нээлттэй болж байгаа.

3️⃣ Хэлний асуудал шинэ улсад очиход хүн бүрд тулгардаг. Хэрвээ АНУ, Англи, Австрали нтр л биш бол тухайн орны хэлийг сурах шаардлагатай болдог. Харин Нидерландын хувьд Нидерланд хэл + Англи хэл + Герман хэл + Франц хэл-ийг их бага хэмжээгээр сурсан нийт хүмүүсийн +90% нь Англиар “чөлөөтэй” ярьдаг учир бид хэдийн хувьд зовлон бага байлаа.

4️⃣ Шинээр байранд орсон тул тохижуулах хэрэгцээ гарна. Урьдчилсан төлбөр ~250€ дотор нь багтаагаад гал тогооны нэн шаардлагатай зүйлс, орны даавуу, хөнжил гэх мэт хүнд хамгийн түрүүн хэрэг болох зүйлс бэлэн байсан нь эхний өдөрт маш их тус болсон. Нэмээд Ikea-с бас бусад зүйлс авсаан 😄

5️⃣ Амьдрах орчин-ы хувьд намхан байшин, өндөр модод, жижиг “garden”, дугуйн зам, less-түгжрэл/утаа/стресс гээд энгийн боловч УБ-чуудад мөрөөдөл болсон газарт иржээ. Машин биш шууд ДУГУЙ-тай болоод хаашаа ч явсан “жийдэг” боллоо. (оюутан цагаа дурсахуй 🤣)

6️⃣ Хоол ундны хувьд сүлжээ дэлгүүрүүд (Jumbo/AH) нь Монголд байдаг “бүх” л зүйлс байна. Хэдий Европтоо үнэтэйдүү талдаа ордог ч жимс нь Монголтой ижил эсвэл хямд үнэтэй. Нидерландад хөдөө аж ахуй + farming сайн хөгжсөн гэсэн.

7️⃣ За тэгээд ажилд орсон хүн чинь ажлын орчин, дүрэм журамтай танилцах, ажилдаа явах/харих гээд гол “ажил”-даа орно. Гэр — Ажил ойрхон учир (3км = 10 мин дугуй) дугуйгаараа л байнга явна. Ажил дээрх харилцаа Англи хэл дээр.

8️⃣ Гэр бүл тэр дундаа хүүхэдтэй ирсэн учир сургууль + цэцэрлэгийн асуудал бас бий. Эндхийн боловсролын систем нь 4 наснаас эхэлдэг тул том хүү маань International school RISE-т орлоо. English + Dutch bilingual гэж явдаг юм билээ. Дүү нь харин цэцэрлэг/day care-т явахаар болсон.

9️⃣ Татварын хувьд ~73'000€-с бага бол 39.3% их бол 49.5% байдаг юм байна. Гэхдээ шинээр ирсэн гадаад ажилчин (тодорхой шаардлагатай) бол 30% ruling-д хамрагдаад цалингийн 70% дээрээ л татвараа бодуулах боломжтой байдаг гэнэ. Хамрагдлаа 👍

🔟 Манайхны “хавтгайруулж” хэрэглэдэг “халамж”-ийн бодлогод нь ч бас ороод амжсан. Товчхондоо бол шаардлага хангасан хүмүүс 1. Rent allowance, 2. Child benefit, 3. Childcare benefit 4. Healthcare allowance авах боломжтой юм билээ. Аан нээрээ ЭМ даатгал нь тусдаа өөрсдөө ЗААВАЛ хамрагдах ёстой байдаг. Хамгийн “энгийн” сонголт нь сард ойролцоогоор ~130€.

Ингээд товчхон 6 сарын тэмдэглэл маань дуусч байна. Цаг агаар нь л бороо ихтэй, бүүдгэр байдгыг эс тооцвол одоохондоо ч гомдоллоод байх юм бараг алга дөө… (*^▽^*)

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй